Jan 30, 2021

Гүйх гэж гараад алхаад

Гүйх гэж гараад алхаад орж ирлээ. Олон сар гүйгээгүй явдаггүй ээ. Жин ч нэмсэн их торт бялуу ч идсэн аргагүй л дээ. Овоо гүйгээд л булан тойроод амьсгаадаад нөхрөө чи гүйдэгээрээ гүй гэчихээд өөрөө алхаад харьж явсан чинь нэг 13-14 настай жаалхүү сагсны шийдэн дээр бөмбөг шидэж байна.  Хажуудаа хөгжим тавчихсан додигор байнаа. Залуу нас бодогдоод хахах.  Хамт бөмбөг шидье гэсэн чинь уриалгахан зөвшөөрч байна. Жаал шидлээ үсэрч цовхчлоо гоё байна шүү бас чиг гэж. Тэгээд жаалхүүд сургуулийн шигшээ багт хамгаалагчаар тоглодог байсан гэж хууч хөөрлөө. 

Одооноос ердөөсөө тууштай гүйнэ. Маротонд Quiet охин шиг гүйхгүй ч гэсэн байнга гүйнээ. 

За нэг иймэрхүү хагас бүтэн сайныг сайхан өнгөрөөгээрэй!


1 comment:

  1. Алхах уг нь хамгийн сайн гэсэн. Гүйхээр өвдгөндөө бас ачаалал өгөөд байдаг гэсэн. Дулаарахаас алхах санаатай л байна. Монголын хууль 3 хоног болчих гээд байх юм, бүх зүйлд.

    ReplyDelete

Идэж уув

Идэж уух зорилгоо давуулан биелүүлэв, намайг ирнэ гээд ээж аав хоёр хонь гаргаад бүтэн хонины мах гэдэс толгойтой нь чанаж идэг гээд бэлдчих...