May 10, 2022

Хорт хавдар

Өнөөдөр миний урд кассны лангуун дээр бараагаа тавьсан залуухан бүсгүй, ажиглавал үсээ хуссан хөмсөгөө зурсан, FFP2 маск зүүгээд гартаа резинэн бээлий өмсчээ. Хараад хорт хавдар туссан бөгөөд химийн эмчилгээ хийлгэж байгааг нь тааж мэдлээ. За бараг л хөхний хорт хавдар биз гэж ч бас бодов, авсан барааг нь харвал Always ариун цэврийн хэрэглэлийн олон янзаар нь авчээ. Яагаад хорт хавдар туссан чинь тодорхой байнаа гээд хэлчихээ шахлаа. Гадуур зарагдаж байгаа ариун цэврийн хэрэглэлүүд бүгд үнэр элдэв төрлийн химийн бодис бүүр шавьж устгадаг хор glyphosat өндөр хэмжээнд агуулсан байдаг. Энэ нь хорт хавдар үүсгэдэг, хамгийн аюултай нь хүний биений салстанд хүрэхээрээ шууд цусны эргэлтэнд ордог, энэ хорыг идвэл бас арай гайгүй нэг хэсэг нь амны салстанд шууд орох боловч ядаж л ходоод нарийн гэдэс гэж байж цусны эргэлтэнд орно. Ариун цэврийн хэрэглэлүүд нь яг эмзэг эрхтэний салсан дээр хэдэн цагаар ч байдаг болохоор ийм аюултай. Мэдээж заавал Арьс салстанд түрхэж хэрэглэж байгаа бүхэн шууд цусны эргэлтэнд ордог учир гоо сайхны бүтээгдэхүүд асар сайн харж сонгох хэрэгтэй шүү охид бүсгүйчүүдээ. Хөлс гаргахаас хамгаалж сугандаа түрхдэг дио. Энэ бас асар аюултай хөнгөн цагааны найрлагатай хөхний хорт хавдар үүсгэдэг нь бараг батлагдсан, дэлгүүрүүдэд зарахаа больчихсон байх гэж бодсон, зарсаар л байна лээ. Хүн өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг бодохгүй бол эмч, эмийн том компаниуд өвчлөх тусам чинь баярлана шүү. За нэг иймэрхүү

May 6, 2022

Шинэ хөрш

за шинэ ч гэж дээ, урьд байсан хуучин байшинг нураагаад, газар дээр нь орчин үеийн тэгшхэн таазтай байшин барьсан юм. 2 жил шинэ байшин бариад амьдарч байгаа юм, нодлингын 11 сараас эхлээд цахилгаан хөрөөгөөр бетон хавтан хөрөөдөөд байдаг боллоо. Эхлээд за яахав залуу хүмүүс мөнгөө хэмнэх гээд өөрсдөө хөрөөдөж байна, дуугүй байлаа. Эхнэр нь манай эндээ л толгой баяны ач охин санхүүгийн тал дээр үнэн санаа зоволтгүй, ямар сайндаа л дажгүй сайхан байшинг худалдаж аваад, нураагаад, газар дээр нь шинийг барих вэ дээ. Тэгээд хөрөөдөхөөрөө дан Баасан Ням гаригын орой 6 цагаас эхэлж хөрөөднө. Ажилын өдрүүдэд бүүр орой 7оос эхэлнэ. Бүтэн сайнд энд ямарч чимээ гаргахгүй байх хуультай бүүр угаасан хувцасаа ч гадаа хатааж болохгүй. Германд дуу шуугиан гарвал шууд цагдаа дууддаг хөршүүд ч бий. Баасан гаригын нэг орой бас хөрөөдөөд эхэллээ шүү бүүр орой 8 өнгөрч байхад, зочны өрөөнд сууж байгаад подкаст сонсчихьё гэсэн бүүр чанга дээр тавьж сонслоо. Гэртээ ганцаараа байсан юм, орой болохоор тэвчээд өнгөрлөө. Маргааш Бямба гаригын орой 6 цагт ахиад эхэллээ. Шууд тэснэ2 гэхэд арай дэнднээ гээд хар хурдаараа гүйж гараад л очлоо, нөгөөх чинь чихэвч хйичихсэн тайван сайхан хөрөөдөж байна шүү. Es reicht! одоо хангалттай би таныг овоо харж тэслээ, залуу хүмүүс мөнгөө хэмнэх гээд өөрсдөө энэ ажилуудаа хйиж байгаа байх, гэхдээ нодлингын 11 сараас хойш хөрөөдлөө, хүн суудаг хороололд ийм хөрөө байнга ажиллуулах хориотой байх,өөр газраар хөрөөдүүлж болдоггүй юм уу? Эцсийн эцэст бид германд амьдарч байгаа биз дээ л гэлээ тэгсэн сулхандуу уучлаарай гэж байна. Тэрнээс хойш нам сайхан дуу шуугиангүй амьдарч байна, хүнд хэлэхгүй л бол өөрсдөө хөрш нартаа садаа болж байна гэж мэддэггүй юм шиг байгаа юм. Хелгад хэлсэн чинь надад бас тээртэй байсан гэхээр нь чи тэгээд хэлэхгүй яасан юм гэсэн чинь харин чи хэлсэн нь болж гэж байна. За эгэл амьдрал иймэрхүү. Бүгд хагас бүтэндээ сайхан амраарай!

May 5, 2022

5 сард бүжиглэж оров

Энэ жил манай энд крона байхгүй болсон тул хаа сайгүй элдэв үйл явдалууд зэрэгцэж байна. Tanzen in den Mai 4 сарын 30ны оройноос эхлээд идэж уугаад бүжиглэдэг энэ баяр их олон жилийн түүхтэй гэнэ. Хүйтэн улиралыг даван гарч урин дулаантай золгосоноо тэмдэглэдэг юм байна. Манай бүжгийн багш би 30нд бүжгийн курс өгнө ирэх үү гэхээр нь за л гэлээ. Энэ багш нь ардын бүжигээр мэргэшссэн, олон улсын бүжигнүүд байна, орос, украйн, грек, израйль ирланд гэх мэт. Энэ курст гурван ч удаа явчихлаа бичих зав гарсангүй. Гадаа бороотой хүйтэн малын хашааны саравчинд жаал цовхчлоо, дотроосоо халаад гоё байсан ч пальтогоо тайлаагүй ээ, ямар азаар ноолууран ороолттойгоо явсан юм. Би дотор гэж бодсон буруу байсан. За иймэрхүү өөрсдөө зохиосон арга хэмжээнд чадах чадахаараа хоол салад бэлдэж ирээрэй гэдэг, тэрний дагуу би хэдэн хуушуур хийлээ, дороо дууссан, манай багш 2ыг авчихсан үнэн гоё амттай байна гээд идэж сууна лээ нэг харсан.
Том камераар энэ зургийг хэдхэн жилийн өмнө авсан бол нилээд оролдож хөл мөл зоож байж авна даа, гэтэл гар утасаар хальт авахад ийм сайн гарч байна гэхээр хүн болгон гайгүй утастай л бол зураг сайн авч чадаж байгаа юм шүү гэх бодол төрлөө.

May 2, 2022

Amazon

би л уул нь амазон гэж дэлгүүрээс юм худалдаж авах цөөхөн байдаг юм, эндээс олдохгүй юмаа л авдаг ко. гарсанаас хойш эндхийн дэлгүүрийн эзэд яаж новширноос болоод дампуурвал дампуур хохь чинь гээд хааяадаа Амазоноос хэрэгтэй юмаа авдаг болсоон. Тэгсэн найзынд очоод хоол идэж байсан чинь найз Урсула чи амазоны хаягтай юу гэхээр байгаа гэсэн чинь 40€ эрхийн бичиг өгөөд, надад амазоны хаяг байхгүй чи ав гэнэ. Азны коля биз дээ, хэдэн өдрийн өмнө хагалсан цайныаа савыг шинээр авлаа, дээр нь ёога хийдэг 2 блок захиалаад төлбөр төлөхдөө гэнэт эрхийн бичигээ санаад нэгийг нь хэрэглээд 10€ багасгаж аваад баярлав. Баярлалаа найз Урсуладаа Бусдад нь шинэ долоо хоногийн мэнд хүргэев

Энэ 2 сард их ажил амжуулав

Шинэ пасспорт авах гээд гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө, пасспортны зураг авахуулах гэж нилээд юм боллоо. Эхний зураг гэж элэгийн юм...