1.Зиак 2020 онд худалдаж авсан гуталнууд. Энэ бүгд хөл нүцгэн гутал гэж нэрлэдэг. Barfussschuhe. Энэ гуталнууд нь хөлд эвтэйхэн холгоддогүй, хөнгөн, ул нь асар зөөлхөн гуталнууд юмаа. Ихэнхдээ жирийн гутал таардаггүй нуруу өвддөг хүмүүст зориулагдсан мэдээж жирийн хүмүүс бас өмсөнө.
Бүгдийг нь өмсөж үзсэн их хөлөнд эвтэйхэн. Хэдэн ч км алхахаар ялангуяа хот дотор алхахад торохгүй. Энэ олон гутлыг бүгдийг нь нэг өдөр нэг дэлгүүрээс авсан юм. Яагаад гэхээр Констанц гэж хотод яг ийм төрлийн гутал зардаг дэлгүүр нь хаах болоод хамаг гуталнуудаа хямдруулаад миний аз таарч 6 ширхэг гутал аваад нэг гуталыг нь олон гутал авсан гээд бэлгэнд авсан. Швейцар бүсгүй урд орой нь хоол идэж байхдаа надад энэ дэлгүүрийг зааж өгсөн юм. Баярлалаа Сусаннэ Мааг.
Leguano энэ гуталын компани нь германы том хотуудад дэлгүүр нь байдаг тул өмсөж үзээд авахад амар.
Өндөр өсгийтэй гуталыг ер нь хоол идэхдээ л өмсдөг болсон. Машинтай ресторанд очиж ороод л сууж хоолоо идчихээд л машиндаа суугаад л болоо. Ёстой амар болсоон миний хувьд байгаа хэдийгээ өмсөөд л болоо. 2020 онд асар өндөр өсгийтэй өмсдөггүй туфль гуталаа бүгдийг ялгаад салгаад хүнд өгчихсөн.
Ямар их гутал авдагийм бэ? Ганцыг л ав л даа. Хэ хэ. Би нэг ч гутал аваагүйшд.
ReplyDeleteби бас энд шуналтсан. Нэгийг нь бүүр дэлгүүрийн эзэн бэлэглээд. Сайн байнаа чи нээрээ их л хэмнэлттэй сайхан амьдраад байнаа.
Delete