Dec 7, 2023

Австрид өвөл болж байна

Австрид явчихаад ирлээ, 580км явж ирлээ, ирэх замд яг л цаг агаарын мэдээний дагуу 95% хур тунадастай, эхлээд бороо дараа нь цас, нэг орохоороо уулархаг газар зовлонгүй орох юм даа. Холын замд явахад бороо орох хурдны зам дээр машин барихад асар их ядраадаг, урд машины усны цацалт дээр нь манан будан сайн юм харагдахгүй. Сүүлийн хэдэн км яг урд цас цэвэрлэдэг машин таараад давсаа цацаад явна лээ, тэрнээс жирийн суудалын машин их цасанд хий эргэнэ, замын хажуу руу орчихвол хэн татаж гаргах юм. Тэгээд захиалсан буудалдаа ирлээ жаал миадуу хуучирсан буудал юм, морь Reiterzentrum морь унуулдаг, морьтой хүмүүс морьтойгоо ирж амардаг буудал юм. Ер нь бол ийм буудал гэж би мэдэж бсан л даа даанч энд хуралтай учир энд хонож байгаа юм. Буудалдаа орчихоод шууд саунад суулаа, овоо дулаацлаа, буудалын ресторан орой ажиллахгүй тул гарч тосгонд байх итали ресторанд хоол идлээ, нөхөр бид 2 зөөгч бид 3 л оройжин байлаа, цас их орж байгаа учир хүмүүс гэрээсээ гараагүй байх. Гэхдээ л 5 дахын орой айн, арай л тосгон уу тээ. Хуралд орох хүмүүс асар их цас орсон учир замдаа саатаад хурал бас оройтож эхэлж байна. Тэгсэн бас өглөөний 4 цагт ииййн иййн дуу дуугараад гал команд дуудаж байна лээ, сая ахиад л эхэллээ, буудлын ресепшинээс асуусан чинь гал командыг ингэж дууддаг юмаа гэж, өдөр дараалж орж байгаа учир цас их хүнд тэгээд мод унаж зам хаадаг эсвэл машин замаас гарч шигдэх тийм үед энэ сирэнэ ажилладаг гэнэ. Хүүхэд байхад ингээд л дуугарангуут аав ээж 2 иргэний хамгаалалт гээд л гараад гүйдэг байж билээ. Аав бүүр гоё чемодантай дотор нь боов элэгний нухаш байдаг бсан хахах хадуурч байдаг шүү. Энд байн байн бас тог тасраад байнаа яджаахад, бүүр хүүхэд насны дурсамж сэдрээгээд байна хахах За нэг иймэрхүү

Энэ 2 сард их ажил амжуулав

Шинэ пасспорт авах гээд гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө, пасспортны зураг авахуулах гэж нилээд юм боллоо. Эхний зураг гэж элэгийн юм...