Feb 27, 2023

Спиртлиг биш спортлог амьдарч байна

За он гараад ёстой алан гэчихсэн алж байнаа гэхгүй юу хахах. худлаа худлаа Долоо хоногийн 2 өдөр Мягмар Пүрэв гарагт спорт гимнастик хийгээд гялалзаж байнаа би энд, даан ч хийж дуусаад спирт уучихаад байх юм хахах. Найзуудтайгаа хамт явж байгаа юм, дуусаад сууж юм уух уу гэхээр уучих юм, тэр дэмий юм, тэрнээс бол ёстой үсэрч зовхчоод хөөрхөн юм болох юмаа. Царайлаг багшийгаа дагаад үсрээд байх юм, дээр нь гараа нэмээд хөдөлгөнө, эхлээд амаргүй байсан одоо овоо сурч байна шүү. Тэгээд хиллүүлээ, нүүгээд жин үздэг хилээ олохоо бсан тул бас сайн тал байнаа, таргалж турж байгаагаа өдөр болгон үзэхгүй. Намайг сайн байна, булчин шөрмөснийхөө хувийг ихэсгэ, наснаасаа 6 насаар залуу байна гэлээ,илүүдэл өөх гэдэсний өөх бага бна гэнээ. Тэгэхээр үсээ будчихвал бүүр 10 насаар залуу харагдах нь байна гэж багш найзуудаа инээлгэв. Кофегоо багасгаад хагас бүтэнд уудаг боллоо, энэ ч яахав амархан, нэг их донтоогүй учир хааяа гадуур өдрийн хоол идэхдээ эсперессо уучнаа. Мача цай эсвэл бүлээн нимбэгтэй ус зөгийн балтай ууж байгаа. Шинэ газар ажил гэр тусдаа болсон учир өдрийн хоолыг байнга гадуур идэж байна, заримдаа гоё хоол заримдаа мияа хоол идээд амьдарч байнаа. Саруул ухааныгаа дуурайгаад ном уншиж байгаа гэхдээ шалихгүй ээ. Бүгдэд амжилт!

Feb 1, 2023

2023 шинэ оны мэнд хүргэе!

2023 оныг шинэ газар эхлүүлж байна, 2022 оны сүүлээр нүүгээд одоо л нэг юм цэгцрэх гээд сууж байдаг хорвоо юмаа. За нүүнэ гэдэг чинь асар их ажил байдаг юм байна шүү, за сүүлийн 15 жил цуглуулсан хог новш, тавилга хувцас хунар цүнх гутал, гал тогооны хэрэгсэл юу вэ үнэн их юм байдаг юм байна. Тэгээд нүүх нүүхдээ урьд байсанаасаа жижигрүүлэхээр хамаг юм багтахгүй ёстой хөглөдөг юм байна. Тэгэхдээ аргалаад грашинд хийчихсэн хэрэгтэй юмаа аваад буцааж хийгээд амьдарч байнаа. хахах Ингээд 2 сарын 1 нд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн хүн боллоо доо. 2022 оноо сайхан дурсаад бичих гэсэн амжихгүй явсаар ийм их удлаа. Бүгдэд шинэ сарын мэнд бас нэмээд хүргэчихье!

Энэ 2 сард их ажил амжуулав

Шинэ пасспорт авах гээд гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө, пасспортны зураг авахуулах гэж нилээд юм боллоо. Эхний зураг гэж элэгийн юм...