Энэ жил германд харьцангуй цас ихтэй жил болж байна. Уул ихтэй өмнөд хэсгийнхэн л их баярлаж байна.
Шууд гэрээсээ гараад гүйлтийн цанаар гулгаж байна гэж утсаар ярьсан мастер хэлж байна. Тэгэхээр нь та нар жаргаж байнаа л гэлээ.
Германд болох цанын дэлхийн аварга 2021 цас ихтэй гоё болох нь дээ. Тэнд 1м өндөр цас орсон гэсэн одоо ахиад нэмээд орж байна гэдэг бол цаснаас айлтгүй болох шиг болж байна.
Гүйлтийн цанаар би гулгаж үзээгүй л дээ үзнэ гээд л 5 жил ярилаа амждаггүй. Заалгая гэвэл мэргэжлийн гадаад дотоодын цаначид их байх юм. Даанч очихоороо би ярьсаар байгаад таарах юм. Дан орчуулга хийхээр чинь завгүй. Өнөөдрийн бодол иймэрхүү.
Бүтэн сайхныг сайхан өнгөрүүлээрэй!
Энд өнөөдөр бас цастай, хүйтэн байна. 2 сарын 9-нд хэхэ.
ReplyDeleteби анх цанаар гулгаж үзээд сургалтын бацаануудыг (8-9н настай л байх) ташраар нь дайрч унагаад тэр чигээрээ гулгаж ч юмуу хальтирч ч юмуу явсаар байгаад замын хажуугийн торонд тулж унаж тогтсон. Хөл зөрөөд ойччихсон хөдөлж чадахгүй хэвтэж байсан чинь ажилтан нь ирж хөл эвлүүлж өгөөд яаж босохыг зааж өгөөд босч ирж билээ. Маргааш нь хүзүү буларчихсан байсан хаха
ReplyDeleteЭнэ жил солонгост бас цас ихтэй байсан, нодлин зунжин үер болсон аргагүй биз