Feb 9, 2021

Алтан зул

 


Ийм био алтан зул цэцэг авч хаврыг хүлээж сууна, тэгсэн чинь өнөөдөр ахиад л цас орлоо хорвоо юмаа. Алтан зул цэцэг био, би био биш цэцэг авахаа болиод удаж байгаа. Яагаад гэвэл асар их хор цацаж ургуулдаг тэрийг нь бид дотор тавиад үнэрлэж амьсгалаад шууд өөрсдийгөө хордуулдаг тул битгий байнга аваарай охид бүсгүйчүүд минь. Олон янзын хорт хавдар аллерги аутоиммун өвчингүүд бүгд янз янзын хортой хүнс хортой ногоо цэцэг навчнаас гаралтай шүү. Монголд сүүлийн үед асар цэцэг бэлгэнд бие биендээ өгдөг болжээ хаана яаж ургуулсан байдаг бол?! тэр бүр сайн мэдэхгүй байх даа ихэнх нь. Цастай өдрийн мэнд!

Feb 4, 2021

FFP2 Mask Korona PCR Test

 FFP2 маскгүй бол эмнэлэг оруулахгүй гээд ийм маск 5,50 ёврогоор авлаа. Эмнэлэг орж хамар ам эрүүний зураг авхуулсан юм. Саяханаас энэ маскийг хэрэглэ гэдэг болж.

Ууль нь би нэг том арга хэмжээнд оролцох ёстой юм тэгсэн PCR тест, хурдан тест өг гэнэ. Бөөн лай ланчиг юмаа энэ крона гэж гай гарсан биш.

Үсчин ч орж чадахаа болилоо. Засуулахаа байг гэхэд ядаж хэдэн цагаан үсээ будуулах юмсан. хахах Хүмүүс намайг нас явсан 40 гарсан гээд мэдээд байна үсээ будуулаагүй болохоор хахах. Өөрөө будаг аваад будья гэсэн чинь байгалын будагаар будуулсан бол заавал тэр будагаараа будуул тэгэхгүй бол химийн риакц өгнө гэхээр за гээд байгалын будаг худалдаж авлаа. Тэгсэн чинь таны цагаан үсэнд чинь энэ будаг үйлчилэхгүй байх шүү гээд гаднаа томоор биччихэж. 

Тэгээд үсээ будах гэж байгаад хамаг гэрээ хараар будахаа болилоо. 

Надаар нэг ийм сонинтой крона хурдан дуусаасай гэж ерөөе дөө

Энэ 2 сард их ажил амжуулав

Шинэ пасспорт авах гээд гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө, пасспортны зураг авахуулах гэж нилээд юм боллоо. Эхний зураг гэж элэгийн юм...