Jun 23, 2026
Гитарын гоцлол
Хорват улсын Пула гэж хотод мазедонийн 2 гитарчингийн концерт үзлээ, Vlatko Stefanovski & Miroslav Tadić гоцлон тоглолт тул дан 2 гитарчин л оройжин тоглолоо, иймэрхүү тоглолтууд мияа байвал цаг дуусахгүй тамлачих тал бий. Элтон Жон, Леонил Ричи хоёрын концерт үнэн дэмий байж билээ. За Мазедони улсад очиж үзээгүй хэл соёлыг мэдэхгүй байж яаж ийм концерт үзсэн бэ гэвэл хорват найзын буянаар ийм концерт үзэх завшаан олдлоо, билетыг бас захиалаад аваад өгсөн, нутаг орноо үзүүлээд
4-5 өдөр цаг заваа гаргасан найздаа баярлалаа гялайлаа. Уул хадаар алхлаа, идэж уулаа, гэрт нь хонолоо, хоол унд хийлгүүлж идсэн, машинаараа бас үйлчилсэн бас нээрээ.
Задгай газар болсон тул зарим үед акустик муу байдаг, энэ удаа жижигэвтэр заал тул акустик гоё байлаа, нүдээ аниад сонсоход өөрийн эрхгүй өөрөө өөртөө баярлах талархах сэтгэгдэл төрж байдаг. Далайн эргийн хот учираас загастай баклава гэж хатаасан загасаар хийсэн түрхлэг юм даа, идсэн үнэн гоё амттай бас л найз олж өгч тусласан.
Энэ удаа харин далайн хажууханд очсон боловч усанд сэлэх боломж олдсонгүй, сэлээгүй ирлээ.
Зуныг зугаатай өнгөрөөгөөрэй! Би ч хичээж л байна, 7 сард амралт захиалчихсан, 8 сард одоогоор нэг концерт үзнэ, иймэрхүү л төлөвлөгөөтэй байна.
Subscribe to:
Posts (Atom)
Sting Konzert in Pula Arena
За Стинг концерт үзлээ, том эртний арена юм, асар халуун өдөр том том чулуунууд халчихсан хэдийгээр орой 8 цагт ч гэлээ халуун байлаа. Хамтл...
-
Hier sind meine Outfits in November, Ich mag Num 1. Welches gefällt euch am besten? Here are outfits in November, I like num 1. Whic...
-
Hi girls, I´m back from Mauritius, it is over now,14 days of eating, drinking, swimming, sleeping and lying on sunbed. It was lovely there, ...
-
Mein Outfit von gestern zum kleinen Restaurant. This is my outfit from yesterday, I went to small restaurant. Denim jacket-Uniqlo(ol...