Нэр Балук
нас 8
Тунис улсад төрсөн
Найз нохойгоо бид хоёрт нэг хоногоор үлдээгээд өөр хот руу явлаа. Анх удаа гэртээ нохойтой байж үзэж байна. Нохой хөөрхөн юмоо, хүний ярьсаныг асар сайн ойлгох юм. Тийм учир хагас бүтэн сайн айлын нохой хараад үнэн завгүй өнгөрлөө. За энэ германчуудын нохой гэж хүүхэд шиг л юм доо. Ортойгоо хоолтойгоо хэвтэх дэвсгэртэйгээ ирэх юм. Тэгээд бүүр өдөрт 3 удаа гаргадаг. Хагас сайнд усан үзэм тариалдаг ууланд очиж 12 км алхлаа. Харих гээд машин руу ор гэсэн чинь дургүйдуу л орж байна лээ.
Өчигдөр бас ахиад 10 гаран км алхлаа. Уяагүй дураар нь явуулчихсан тул ой мод руу ороод алга болчихно. Хаачихав гээд нэрээр нь дуудахаар аль хожуу хаанаас юм мэдэхгүй гараад ирнэ. Сүрхий зам мэддэг нохой. Нохойтой хүмүүс илүү аз жаргалтай байдаг гэдэг үнэн байх. Байнга гадаа байгальд гарна нохойтойгоо хамаг асуудлаа ярьчихна гээд л давуу тал их гэсэн.
Дээр үед надад нэг хүн гөлөг бэлэглэе гэхээр нь би аваагүй юм байнга багаар бодоход сар эсвэл бүүр 2 сар монгол явдаг болохоор нохойтой хүн хэцүү. Нохойгоо хэнд өгөх вэ, хэнээр харуулах гээд бөөн ажил. Уул нь нохойны буудал асардаг хүмүүс байдаг ч гэсэн мэдээж аймар үнэтэй. За нэг иймэрхүү.
Бүгдэд шинэ долоо хоногийн мэнд!
Харахад хөөрхөн ч, ажиллагаа ихтэй шөө, нохой. Тэжээж байгаагүй л дээ. Хэ хэ.
ReplyDeleteбас л байнга ажилтай юм байна энэ суурин газрийн нохой. Жоохон байхад манайх бүүр жингэр тэжээдэг байсан. Жил болгон олон гөлөг гаргаад хүмүүс авчихдаг байсан.
Delete