Jan 13, 2021

Дэлгүүр хэсэв

  

1.Сүүлийн үед орой энэ шоколаднаас идээд байгаа.Үзэм румтай ном уншиж байх хооронд сайхан амттай гэж гэхдээ их идэж болохгүй ээ.

2. Нүүр хуурайшаад ийм тос авлаа. Миний арьс өдөр болгон тос түрхдэггүй болохоор хүйтний улиралд жаал хуурайших шинжтэй. Дээр үед олон төрлийн тос өдөр бүр 2 удаа хэрэглээд байхад асар хуурайшдаг байсан юм.  Харин тэр маань арилсан.

3.Хүнс цуглуулахдаа сар болгон гардаг миний уншдаг сэтгүүл Myself гарсан тул тусгай сонин сэтгүүл зардаг дэлгүүр лүү очиж авлаа. Энэ сэтгүүлийг 2004 онд германд ирсэнээс  хойш уншиж байна. Германд гардаг олон эмэгтэйчүүдийн сэтгүүлийн нэг. Дээр үед 40 наснаас дээш эмэгтэйчүүдэд зориулав гэдэг сэтгүүлийг хараад за энэ хаа ч байсан юм гэж боддог байсан бол одоо өөрөө 40 хэтэрчихсэн л явж байна. Хүний нас их хурдан юмаа.

Германд кронагийн хорио гээд номын болон бусад бүх дэлгүүр үсчин ресторан 1 сарын 31 хүртэл хаачихсан. 


No comments:

Post a Comment

Балкан

За сая явж ирэхдээ их даарлаа, цаг агаарын мэдээ хараад дан нэмэх дээр өдөртөө бүүр дулаахан байхаар авч явах хувцасаа бодож2 бэлдлээ, нодли...