Jan 30, 2021

Гүйх гэж гараад алхаад

Гүйх гэж гараад алхаад орж ирлээ. Олон сар гүйгээгүй явдаггүй ээ. Жин ч нэмсэн их торт бялуу ч идсэн аргагүй л дээ. Овоо гүйгээд л булан тойроод амьсгаадаад нөхрөө чи гүйдэгээрээ гүй гэчихээд өөрөө алхаад харьж явсан чинь нэг 13-14 настай жаалхүү сагсны шийдэн дээр бөмбөг шидэж байна.  Хажуудаа хөгжим тавчихсан додигор байнаа. Залуу нас бодогдоод хахах.  Хамт бөмбөг шидье гэсэн чинь уриалгахан зөвшөөрч байна. Жаал шидлээ үсэрч цовхчлоо гоё байна шүү бас чиг гэж. Тэгээд жаалхүүд сургуулийн шигшээ багт хамгаалагчаар тоглодог байсан гэж хууч хөөрлөө. 

Одооноос ердөөсөө тууштай гүйнэ. Маротонд Quiet охин шиг гүйхгүй ч гэсэн байнга гүйнээ. 

За нэг иймэрхүү хагас бүтэн сайныг сайхан өнгөрөөгээрэй!


Jan 28, 2021

Малгай

 

Би энэ намар ийм малгай хоёрыгавлаа арай өөр загвартайг нь бодоод туршиж үзэх гэж авсан юм. Хар хөхийг нь аваад 2-3 өмсөөд халаасандаа хийж явж байгаад хаячихлаа. Сүүлийн үед юм хаях гээх минь багасаад их сүрхий байсан юм нэмэргүй юм боллоо. Тэгээд энэ сэдвэн дээр үүсээд би бас их олон юм хаяж гээж байсан хүн юм.  Байнга гэрийнхэндээ загнуулдаг байлаа чааваас. Та нар юмаа хаяж гээдэг үү?

Сайхан өдрийн мэнд!

 

Jan 24, 2021

Энэ жил цас ихтэй

 Энэ жил германд харьцангуй цас ихтэй жил болж байна. Уул ихтэй өмнөд хэсгийнхэн л их баярлаж байна. 

Шууд гэрээсээ гараад гүйлтийн цанаар гулгаж байна гэж утсаар ярьсан мастер хэлж байна. Тэгэхээр нь та нар жаргаж байнаа л гэлээ. 

Германд болох цанын дэлхийн аварга 2021 цас ихтэй гоё болох нь дээ. Тэнд 1м өндөр цас орсон гэсэн одоо ахиад нэмээд орж байна гэдэг бол цаснаас айлтгүй болох шиг болж байна. 

Гүйлтийн цанаар би гулгаж үзээгүй л дээ үзнэ гээд л 5 жил ярилаа амждаггүй. Заалгая гэвэл мэргэжлийн гадаад дотоодын цаначид их байх юм. Даанч очихоороо би ярьсаар байгаад таарах юм. Дан орчуулга хийхээр чинь завгүй. Өнөөдрийн бодол иймэрхүү. 

Бүтэн сайхныг сайхан өнгөрүүлээрэй!

Jan 15, 2021

2021 оны зорилт 2. Ном нэмж худалдаж авахгүй

Ийм олон ном сүүлийн жилүүдэд авсан байх юм. Яг мэргэжлийн номнууд гэвэл их байгаа тэрийгээ эдний тоонд оруулахгүй ээ. За энэ номнуудаа бүгдийг нь уншиж дуусгана тэгж байж шинэ ном авна эсвэл хотын номын сан орж зээлж уншина. Энд тэнд явахдаа бас их сэтгүүл авдаг  авахгүй ээ. 

Өнөөдөр гадаа нартай сайхан өдөр байна. Нар гэрэл гэж хүний сэтгэл санаанд их нөлөөлдөг эд шүү. Монголд өдөр болгон нар гардаг тул хүмүүст мэдэгддэггүй байх. Өнөөдөр эндээс холгүйхэн байдаг рашаанд очиж хэдэн шилнүүдээ дүүргэнэ.  Ундны усанд уугаад хэрэглэчихдэг юм. 

Хагас бүтэн сайн эхэллээ дээ. Нартай өдрийг сайхан өнгөрүүлээрэй!

Jan 14, 2021

Хелгагийн бялуу

 

Хэд хоногийн өмнө баруун талын хөрш Хэлга утасдаад манайд ороод ир, би үсээ угаагаад буржийлгаад үс чийгтэй учир гарч болохгүй гэж байна. Орлоо үсэндээ бигуж зүүгээд алчуур зүүчихсэн сууж байна. хаачих гэж байгаа юм гэсэн чинь өөртөө зориулж гоё байна гэнэ. Тэгэхээс яахав их цоглог энэ сард 80 нас хүрэх гэж буй авгай. Би бялуу хийсэн юм гээд ийм бялуу бэлэглэж байна. Байнга энэ хүний хийсэн бялуу иддэг би бас азтай хөөн. Буцаагаад манай хашаанд ургадаг улаалзгана жимсээ хөлдөөчихөөд бэлэглэдэг юм. Тэрэнд их дуртай улаалзганаар бас гоё бялуу хийнэ. 

Пүрэв гарагийн мэнд!

Jan 13, 2021

Дэлгүүр хэсэв

  

1.Сүүлийн үед орой энэ шоколаднаас идээд байгаа.Үзэм румтай ном уншиж байх хооронд сайхан амттай гэж гэхдээ их идэж болохгүй ээ.

2. Нүүр хуурайшаад ийм тос авлаа. Миний арьс өдөр болгон тос түрхдэггүй болохоор хүйтний улиралд жаал хуурайших шинжтэй. Дээр үед олон төрлийн тос өдөр бүр 2 удаа хэрэглээд байхад асар хуурайшдаг байсан юм.  Харин тэр маань арилсан.

3.Хүнс цуглуулахдаа сар болгон гардаг миний уншдаг сэтгүүл Myself гарсан тул тусгай сонин сэтгүүл зардаг дэлгүүр лүү очиж авлаа. Энэ сэтгүүлийг 2004 онд германд ирсэнээс  хойш уншиж байна. Германд гардаг олон эмэгтэйчүүдийн сэтгүүлийн нэг. Дээр үед 40 наснаас дээш эмэгтэйчүүдэд зориулав гэдэг сэтгүүлийг хараад за энэ хаа ч байсан юм гэж боддог байсан бол одоо өөрөө 40 хэтэрчихсэн л явж байна. Хүний нас их хурдан юмаа.

Германд кронагийн хорио гээд номын болон бусад бүх дэлгүүр үсчин ресторан 1 сарын 31 хүртэл хаачихсан. 


Jan 12, 2021

Цас ороод



Өглөө босоход л цас орж байсан одоо ч гэсэн ороостой. Өнөөдөр хотын төв рүү орж ажил амжуулах байсан ч гэсэн машингүй орно гээд алхлаа. Уул нь шалихгүй ойрхон газар алхсан биш гутал парка хоёр нороод буцахдаа машинаар авхууллаа. Энэ жил манай энд овоо цас орж байнаа ороод л хайлаад л. 

Крона бас нэг бодлын амар ч юм доо нүүр ам будах хэрэггүй маск зүүгээд л болоо.  Ээмэг хүртэл садаа юм байна масканд ороолцолдоод. Том нүүр ам будаг шунх хийдэг компаниудын ашиг орлого буурч байгаа гэсэн. Тэр нь ч дээр дээ охид бүсгүйчүүд минь хамаг мөнгөөрөө хор авч авч арьсан дээрээ түрхэж өөрсдийгөө хордуулахгүй амар.

Ногоо сайхан гацуур моднууд ингээд хач байгаа юм
Нөгөө сүрхий зул сарын чимэглэлээ авч байна лээ.
Цас ороод л хайлаад л


Jan 11, 2021

Балук

Нэр Балук

нас 8 

Тунис улсад төрсөн

Найз  нохойгоо бид хоёрт нэг хоногоор үлдээгээд өөр хот руу явлаа. Анх удаа гэртээ нохойтой байж үзэж байна. Нохой хөөрхөн юмоо, хүний ярьсаныг асар сайн ойлгох юм. Тийм учир хагас бүтэн сайн айлын нохой хараад үнэн завгүй өнгөрлөө. За энэ германчуудын нохой гэж хүүхэд шиг л юм доо. Ортойгоо хоолтойгоо хэвтэх дэвсгэртэйгээ ирэх юм. Тэгээд бүүр өдөрт 3 удаа гаргадаг. Хагас сайнд усан үзэм тариалдаг ууланд очиж 12 км алхлаа. Харих гээд машин руу ор гэсэн чинь дургүйдуу л орж байна лээ.

Өчигдөр  бас ахиад 10 гаран км алхлаа. Уяагүй дураар нь явуулчихсан тул ой мод руу ороод алга болчихно. Хаачихав гээд нэрээр нь дуудахаар аль хожуу хаанаас юм мэдэхгүй гараад ирнэ. Сүрхий зам мэддэг нохой. Нохойтой хүмүүс илүү аз жаргалтай байдаг гэдэг үнэн байх. Байнга гадаа байгальд гарна нохойтойгоо хамаг асуудлаа ярьчихна гээд л давуу тал их гэсэн.  

Дээр үед надад нэг хүн гөлөг бэлэглэе гэхээр нь би аваагүй юм байнга багаар бодоход сар эсвэл бүүр 2 сар монгол явдаг болохоор нохойтой хүн хэцүү. Нохойгоо хэнд өгөх вэ, хэнээр харуулах гээд бөөн ажил. Уул нь нохойны буудал асардаг хүмүүс байдаг ч гэсэн мэдээж аймар үнэтэй. За нэг иймэрхүү.

Өчигдөр надаас хоол нэхсэн Балук


 

Бүгдэд шинэ долоо хоногийн мэнд!

Jan 9, 2021

2021 оны зорилт 1. Мөнгө хэмнэх

Швейцарт 10 сард явж амрахдаа ийм шинэ жилийн гацуурны тоглоом хүнсний дэлгүүрт хараад шууд 5 ширхэгийг авсан байгаа юм. 2020 онд мод ч аваагүй байж тоглоом авсан огт хэрэглээгүй одоо энд зай эзлээд л... Би бас хааяадаа хадуураад дэмий2 юм их авах юмоо хахах.  2021 ондоо элдэв төрлийн хэрэгтэй хэрэггүй ийм жижиг сажиг зүйл авахгүй ээ.

Мade in Ukraine гэж бичээтэй байсан.

Jan 8, 2021

Айлд очиж цай (кофе) уув

Манай ээжийг айлууд цагаан сарын дараа их цай уулгадаг байж билээ, тэрэн шиг л зул сарын дараа бид хоёр айлд очиж кофе ууж, амттан идэв. Энд айлын эзэгтэй нар бүгд энэ амттангаа өөрсдөө хийнэ, хийдэггүй бэлэн авчихдаг нь бас байнаа байна. 

Модоо хураагаагүй айл байна гадаа цас ороод байгаа тул гоё л байна лээ.

айл болгон ийм кофе цайны аяга тавагны гоё хослолтой байдаг юм.
Энэ амттанг Ингэ бүгдийг өөрөө хийсэн гэсэн тэгээд их гүэ мөн гоё  амттай байна гэж хэлээд 3 ширхэгийг идчихлээ хахах.
Дараа нь ийм хатаасан ананас ширээн дээрээ тавьж байна лээ бас идсээн.


Jan 7, 2021

2020 худалдаж авсан гуталнууд

1.Зиак 2020 онд худалдаж авсан гуталнууд. Энэ бүгд хөл нүцгэн гутал гэж нэрлэдэг. Barfussschuhe. Энэ гуталнууд нь хөлд эвтэйхэн холгоддогүй, хөнгөн, ул нь асар зөөлхөн гуталнууд юмаа. Ихэнхдээ жирийн гутал таардаггүй нуруу өвддөг хүмүүст зориулагдсан мэдээж жирийн хүмүүс бас өмсөнө.

Бүгдийг нь өмсөж үзсэн их хөлөнд эвтэйхэн. Хэдэн ч км алхахаар ялангуяа хот дотор алхахад торохгүй. Энэ олон гутлыг бүгдийг нь нэг өдөр нэг дэлгүүрээс авсан юм. Яагаад гэхээр Констанц гэж хотод яг ийм төрлийн гутал зардаг дэлгүүр нь хаах болоод хамаг гуталнуудаа хямдруулаад миний аз таарч 6 ширхэг гутал аваад нэг гуталыг нь олон гутал авсан гээд бэлгэнд авсан.  Швейцар бүсгүй урд орой нь хоол идэж байхдаа надад энэ дэлгүүрийг зааж өгсөн юм. Баярлалаа Сусаннэ Мааг.

Leguano энэ гуталын компани нь германы том хотуудад дэлгүүр нь байдаг тул өмсөж үзээд авахад амар. 

Өндөр өсгийтэй гуталыг ер нь хоол идэхдээ л өмсдөг болсон. Машинтай ресторанд очиж ороод л сууж хоолоо идчихээд л машиндаа суугаад л болоо. Ёстой амар болсоон миний хувьд байгаа хэдийгээ өмсөөд л болоо. 2020 онд асар өндөр өсгийтэй өмсдөггүй туфль гуталаа бүгдийг ялгаад салгаад хүнд өгчихсөн.



Jan 6, 2021

1 сарын 6

Өнөөдөр бас амралтын өдөр. Германд шинэ жил зул сарын үеэр  нилээд удаан амардаг. Ихэнх компаниуд 12 сарын 20 ноос 1 сарын 10 хүртэл амардаг юм. Ажиллаж чаддаг амарч чаддаг ажиллаж ард түмэн юм даа. Өчигдөр манай энд цас ороод өнөөдөр овоо хайлаагүй байна. Гадаа хүйтэн тул булуууны яс чанаж байгаад ногоотой шөл иднэ гэсэн төлөвлөгөөтэй өнөөдөртөө. Гадаадад байгаа монголчууд минь био мах био яс авч чанаж идээрэй. Их чухал шүү. Гадуур хөл хориотой тул хүнсний дэлгүүрээс бусад бүх дэлгүүр хаалттай. Нэг бодлын амар ч юмуу даа хэрэггүй юманд мөнгөө үрэхгүй гадуур хоол идэхгүй. Энэ үеэр бид сар гаран гадагшаа өөр улс руу аяладаг юм бас болохгүй.



Энэ 2 сард их ажил амжуулав

Шинэ пасспорт авах гээд гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө, пасспортны зураг авахуулах гэж нилээд юм боллоо. Эхний зураг гэж элэгийн юм...