May 19, 2026

Мюнхэн жил бүрийн амралт, аялан тоглолт

Tegernsee=> München=>Bad Tölz {Аялан тоглолт гэж гоё санагдаад биччихлээ, тэрнээс яг аялан тоглосон юм бол байхгүй.} гэсэн маршрутаар 8 хоног амарчихаад найз нартайгаа уулзаж идэж ууж амарч байгаад ирлээ. Ер нь бол олон хоног дараалан идэж ууж, шөнө орой хүртэл ресторанд ууж идэж, маргааш нь хот руу орж дэлгүүр хэсээд 11,5км алхана гэдэг бас л их ядраадаг болсон байна, дээр нь авсан хэдэн хүнд уутнуудаа бариад олон нийтийн унаанд суугаад буудалдаа очино гэдэг чинь бас л шандас чармайлгадаг болсон байна, дараа явахдаа амралтаа уртасгана, нэг өдөр дэлгүүр хэсээд 1 өдөр буудалдаа сайхан тайван саунад хэвтэж амарна гэсэн төлөвлөгөөтэй. Нас явах ч лүд юмаа гэдэг шиг л айн хахах. За энэ удаа цаг агаар үнэн хогийн хүйтэн байлаа, юу яасан дэлхийн дулаарал, өдөртөө бүүр 8 хэмтэй бороотой, тэгээд Тэгэрнсээ-гийн эрэг дээр чийглэг, альпын нурууны жавартай хүйтэн салхитай, 5 сарын дундуур гэхэд арай л байлаа, бүтэн 7-8 хоноход дээрдсэнгүй. Би бүүр гайхаж2 баахан өвлийн хувцас авч явсан оносон байна лээ. За тэгээд нодлин явж чадаагүй энэ жил очсон чинь бөөн урилга уулзалт, орой болгон гадагшаа гарч ресторанд орж идэж уулаа.Өнгөрсөн 7 хоногт аавуудын баярын өдөр байсан тул найзын аавын өдрийн brunch-нд очиж уулзаж хууч хөөрч суулаа, найзууд уулзалдаж нэг өдөр бууз хийж идэж, хүүхдүүдэд бууз хийхийг заалаа. Зав зай гарахгүй, за хэд болж байна, цаг товлочихсон ажилтай хүн шиг л байлаа хахах. Tegernsee-д гоё буудалд буусан, хоол гоё буудал нь гоё wellness нь гоё, усан сан нь бас гоё. 3 өдөр болоход цаг агаар муу тул өдөржин буудалдаа, алхдаг гуталаа авчираагүй тул бүүр амар. Жаахан сэлээд л саунад, амардаг өрөөнд утасаа ухаад хэвтэж байгаа юм, ном авч яваагүй дээ, жаал харамсав. Ер нь харьцуулаад харсан чинь найзууд дотроо хамгийн эрүүл би юм, нэг нь алкохол кофе ууж чадахгүй, амархан ядраад, нөгөөдөх нь цагаан хоолтон алкохол лактосэ глютэн бас идэж ууж чадахаа больсон байна, нөгөө хоёроо жаал миаллаа намайг хар би бол юм юмыг идэж ууж байна яах ч үгүй, бүүр хэдэн өдөр дараалж идэж ууж байна гэж өөрийгөө магтлаа хахах. Муу хүн идэж бас шингээж чадаж байгаам нтр. Тэгэхдээ жирийн өдрийн нормдоо орно л доо, одооноос. За нэг иймэрхүү явж байгаад өчигдөр гэртээ ирлээ. Өдөр тутмын амьдралдаа ороод улам хичээгээд гоё болноо. Ингээд өөртөө амжилт, та хэдэд ч бас амжилт хүсье!

Jan 19, 2026

Балкан

За сая явж ирэхдээ их даарлаа, цаг агаарын мэдээ хараад дан нэмэх дээр өдөртөө бүүр дулаахан байхаар авч явах хувцасаа бодож2 бэлдлээ, нодлин явахдаа 2 өвлийн гутал авч яваад хөл халууцаад өөр олигтой өмсөх гуталгүй бүүр пүүз өмссөн дурсамжаа санан2 өвлийн гутал авч яваагүй. Өдөртөө бол дулаахан зүгээр орой нар жаргаад ирэхээр л хаалалттай паартай буудал ресторан гэж байдаггүй байдаг нь дан агааржуулагчтай,нөгөөдөх нь хичнээн халуунаар үлээгээд ч халааж дийлэхгүй юм зайлуул. Дубровник Тиранад хавар намрын гуталтай ресторан дотор сууж байхад хөл даараад байдаг хорвоо юм. Зузаан ноолууран малгайгаа авч яваагүй их харамслаа, нимгэн хоёр ноолууран малгайтай явсан нимгэдэж байна лээ, ноолууран дотор өмд бол байнга өмсөөстэй ямар ч гоё ресторан байсан хамаагүй хахах. Нодлин нэг сард монгол явахдаа 2ширхэг зузаан ноолууран цамц авсан, тэр хоёр маань аминд орлоо. Дээр нь зарим буудалуудын ор хөнжилийн даавууны угаалгын нунтагны үнэр бол авах юм байхгүй бөөн химийн хорт бодис, хурц үнэрт дасаагүй хүнд бол үнэн тээртэй, унтах гээд хэвтэхээр нүүрэнд ойрхон болохоор бүүр нэг хамар цоргиод хэцүү. Нэг удаа бүүр ноолууран цамцтайгаа, ороолтондоо амин тос хийж байгаад унтлаа. Иймэрхүү хэцүү юм бас ихтэй, бараг л буусан бүх буудлууд саунатай байсан учир, саунад орж сайхан гэсэж аваад л гардаг, сауна бас хүндрэлтэй бүх саунад нь усны хувцастай орох заавартай, бичил хуванцар, зүгээр өмсөхөд ялгараад биед нэвчиж байхад, халуун саунад нүцгэн арьсан дээр бол ойлгомжтой биз дээ. Би ч яахав аргалаад алчуураар боогоод орчиж байгаа юм, залуу охид бүсгүйчүүд, эрчүүд бүгд усны хувцастай саунад одоо яая гэхэв. Нэг залуу сауна дотор утасаа аваад орчихсон байдаг хахах, тэр халуунд тэмцэж байхад утастайгаа, за тэгээд ийм амардаг газар утасаар ярих марих тохиолдол их. За ер нь бол иймэрхүү соёл бага юм байна, гайхмаар юм нь чанга хөгжимтэй газар орж ирээд л утасаар ярих юм, би одоо өөрийнхөө яриаг ойлгохгүй шахуу байхад л утасаар яриад байх юм. За нэг иймэрхүү явж байгаад ирсэн. Одоогийн байдлаар энэ хавиар хүйтэн шөнөдөө хасах 5-6 градустай хонож байна.

Jan 9, 2026

Шинэхэн 2026

Шинэ жилийн мэнд хүргэе, шинэ ондоо эрүүл саруул энх түвшин азтай жаргалтай байгаарай! Энэ удаа 12 сарын 17-ноос гэрээсээ гараад явж2 1сарын 7-нд гэртээ ирлээ. Явсан маршрут Visoko=>Mostar=>Dubrovnik=>Tivat=>Tirana=>Durres=>Niksic=>Solin гэж яваад Балканы тойрон аялал машинаар хийчихээд ирлээ. Босниа Хэрцоговиниа Монтенэгро,Албаниа Хорват гэж яваад нийтдээ 2000км явсан, өдөрт 350км явахад 5-6 цаг явж байгаа юм, хурдны зам байхгүй дээр нь олон ч удаа хилээр гарах юм, тэгээд хурдан явах боломж байхгүй. Албани улсын нийслэл Тирана хотын төв талбайд шинэ жилээ угтлаа, салютыг ч буудуулдаг юм байнаа, хүмүүс нь хоорондоо эв найрамдалтай охид бүсгүйд айж ичихгүй сайхан тэмдэглэдэг юм байна, германд бол хэцүү болчихсон шүү дээ. Яг хотын төвд буудал байсан болохоор овоо алхлаа, яасан их бар ресторан кафетэй хот юм, бараг л бүх гудамж дүүрэн бар ресторан, тэгээд тэр нь дүүрэн хүнтэй,бүүр гайхмаар. Босниа Албани хоёр улс бол хог хаядагаараа дэлхийд тэргүүлэх байхаа, хөдөө хээр газар ойр тойронд хот тосгон байхгүй байхад л замын хоёр тал хог хог хаашаа л харна хог, голынхоо хоёр тал руу хогоо цутгачих юм, хогон дотор нь барилгын материал, шил хуванцар, хийхгүй юм алгаа, сүүлийн далайн эргийн хот Дуррэс буудлаас хоёр алхаад л хог бас л арай юмаа. Буцаж ирэх гэж 3 өдөр 3 өөр газар хонож ирлээ, уул нь хорватын далайн эргийн замаар хурдан гээд буцсан чинь цаг агаар муу гээд хурдны замаа хаачихсан, бүүр цасан шуургатай өндөр уулыг 20км-тай давж гэртээ ирлээ. Өнөөдөр ажилдаа явах гэж гараад буцаад ороод ирлээ мөсөн бороо орж байна, гадаа цастай шөнөдөө хасах 10 градустай хоноод хөлдсөн зам дээр бороо орвол сайхан гулгадаг тул гэртээ хэвтэж өнжиж амралтаа уртасгаж байдаг хорвоо юм.

Мюнхэн жил бүрийн амралт, аялан тоглолт

Tegernsee=> München=>Bad Tölz {Аялан тоглолт гэж гоё санагдаад биччихлээ, тэрнээс яг аялан тоглосон юм бол байхгүй.} гэсэн маршрутаар ...