Jan 14, 2021

Хелгагийн бялуу

 

Хэд хоногийн өмнө баруун талын хөрш Хэлга утасдаад манайд ороод ир, би үсээ угаагаад буржийлгаад үс чийгтэй учир гарч болохгүй гэж байна. Орлоо үсэндээ бигуж зүүгээд алчуур зүүчихсэн сууж байна. хаачих гэж байгаа юм гэсэн чинь өөртөө зориулж гоё байна гэнэ. Тэгэхээс яахав их цоглог энэ сард 80 нас хүрэх гэж буй авгай. Би бялуу хийсэн юм гээд ийм бялуу бэлэглэж байна. Байнга энэ хүний хийсэн бялуу иддэг би бас азтай хөөн. Буцаагаад манай хашаанд ургадаг улаалзгана жимсээ хөлдөөчихөөд бэлэглэдэг юм. Тэрэнд их дуртай улаалзганаар бас гоё бялуу хийнэ. 

Пүрэв гарагийн мэнд!

1 comment:

  1. Хувьтай хүн шөө, ёстой амттай харагдаж байна аа.

    ReplyDelete

Киви

За би тариачин хүн болсон шүү дээ, энэ жилийн кивиний ургац ойролцоогоор 50 кг боллоо. Нодлин кивинүүд угаасаа зөөлөрөөгүй муу ургацтай жил ...