Jan 15, 2021

2021 оны зорилт 2. Ном нэмж худалдаж авахгүй

Ийм олон ном сүүлийн жилүүдэд авсан байх юм. Яг мэргэжлийн номнууд гэвэл их байгаа тэрийгээ эдний тоонд оруулахгүй ээ. За энэ номнуудаа бүгдийг нь уншиж дуусгана тэгж байж шинэ ном авна эсвэл хотын номын сан орж зээлж уншина. Энд тэнд явахдаа бас их сэтгүүл авдаг  авахгүй ээ. 

Өнөөдөр гадаа нартай сайхан өдөр байна. Нар гэрэл гэж хүний сэтгэл санаанд их нөлөөлдөг эд шүү. Монголд өдөр болгон нар гардаг тул хүмүүст мэдэгддэггүй байх. Өнөөдөр эндээс холгүйхэн байдаг рашаанд очиж хэдэн шилнүүдээ дүүргэнэ.  Ундны усанд уугаад хэрэглэчихдэг юм. 

Хагас бүтэн сайн эхэллээ дээ. Нартай өдрийг сайхан өнгөрүүлээрэй!

3 comments:

  1. Ямар их ном авдаг юм бэ? Ганцыг л ав л даа. Хэ хэ. Амжилт хүсье. Бүгдийг нь уншиж дуусгаарай...
    Нар их чухал аа, энд нартай ч гэсэн эх орныг минь нэг л гүйцэхгүй байгаам шиг санагддад байдаг...

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Одоо ахиж нэмж авахгүй уншиж дуусаад авна. Манай энд өвөлдөө нартай өдөр тун цөөхөн.

      Delete
  2. би бас ном авахаа байгаад сургуулийн номын сангаас зээлдэг болсон, гэхдээ яг хайсан номнууд болохоор байхгүй тал их байнаа, сургуулийн номын сангийн е-номын сан их амар юм байна лээ, утас их хараад нүд л ядрах юм даа.

    ReplyDelete

Энэ 2 сард их ажил амжуулав

Шинэ пасспорт авах гээд гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө, пасспортны зураг авахуулах гэж нилээд юм боллоо. Эхний зураг гэж элэгийн юм...