Aug 18, 2026
Sting Konzert in Pula Arena
За Стинг концерт үзлээ, том эртний арена юм, асар халуун өдөр том том чулуунууд халчихсан хэдийгээр орой 8 цагт ч гэлээ халуун байлаа. Хамтлаг нь 3 хан хүнээс бүрдэж байх юм, уул нь ийм том нэртэй дуучид чинь бас ардаа хөөрхөн дуулдаг охид хүүхнүүд, бүжиглэдэг залуус байдаг байхгүй шүү. Акусстик хөгжим бол гоё байлаа, үнэтэй ч билет байсан даа 198€ байсан байх. Дуунуудаас Desert rose,Shape of my heart, English man in New York таалагдлаа.Миний хөлс нэг их гоождоггүй за тэгээд бараг нүцгэн шахуу очсон учир дажгүй, тааран хувцас л их хэрэг болдог юм байна. Болж өгвөл дэрвэгэр сулхан палааж байвал дээр юм. Дэвүүр чемодандаа хийгээд л байсан яг найзынхаас гарахдаа мартсан байна лээ. Дээгүүрээ нэг ханцуйгүй топ полестер гоё болохоор нь өмссөн ер нь бол дэмий юм байна лээ, доогуураа тааран шорттой, суухаар үрчийгээд богино бол бас дэмий юм байна, урт тааран хар шорт авнаа.
Олуулаа найзуудтайгаа үзсэн учир мэдээж хөгжилтэй, дараа нь ам цангаад пиво олж уух гэж нилээд олон бар саваар орж хүйтэн гоожуурын пиво олж ууж аминд оров. Ядаж устай орсон бол гэж бодлоо, гэхдээ оруулдаггүй дотор уух юм байсан ч оочертой тэгээд залуухаараад тэссэн л дээ.
8 сарыг ингэж эхэлүүллээ. Энэ жил ч бас л овоо халж байна шүү хорвоо гэж агууржуулагчтай тулдаа тэсэж байна, ямар азаар ажил дээр гэртээ агааржуулагчтай юм бэ л гэж залбирч байна шүү бурхаан. Японд ингэж халдаг байхоо, хэдэн жилийн өмнө Дубайд очоод буудал руу гүйж орсоныг сануутал халж байдаг шүү, тэгэхэд 37 хүрч байсан санагдах юм, тэгсэн энд 40,1 гэх шиг айн.
Концертын өмнө хэд хоног адриа тэнгисийн ойролцоо амарлаа, далайн ус харин гоё байна, бүүр гармааргүй санагдаж байдаг давстай ус бас сэлэхэд амар юм даа. Иймэрхүү л зуныг өнгөрөөж байна даа.
Зуныг зугаатай өнгөрөөж Вит Д сайн аваарай!
Subscribe to:
Post Comments (Atom)
Sting Konzert in Pula Arena
За Стинг концерт үзлээ, том эртний арена юм, асар халуун өдөр том том чулуунууд халчихсан хэдийгээр орой 8 цагт ч гэлээ халуун байлаа. Хамтл...
-
Hier sind meine Outfits in November, Ich mag Num 1. Welches gefällt euch am besten? Here are outfits in November, I like num 1. Whic...
-
Hi girls, I´m back from Mauritius, it is over now,14 days of eating, drinking, swimming, sleeping and lying on sunbed. It was lovely there, ...
-
Mein Outfit von gestern zum kleinen Restaurant. This is my outfit from yesterday, I went to small restaurant. Denim jacket-Uniqlo(ol...
No comments:
Post a Comment