Mar 1, 2024

Энэ 2 сард их ажил амжуулав

Шинэ пасспорт авах гээд гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө, пасспортны зураг авахуулах гэж нилээд юм боллоо. Эхний зураг гэж элэгийн юм гарчихаад, дараагийнх дээр нь арай гайгүй гарлаа. Дараагийн 10 жил барьж явах бичиг баримтан дээрээ арай гайгүй зурагтай байвал,надад хүртэл аятайхан юм даа, тэрнээс байнга хил гааль дээр шалгуулна.Пасспротоо өгөх гэж явахдаа яаж зүгээр байхав гоё газар орж хоол идлээ, гоё хямдасан гутал авчихлаа хахах. Эхнэр нөхөр 2 найзын төрсөн өдөр боллоо, нөхрийнх төрсөн өдөрт нь хамт байхдаа авсан зураг видеонуудаа нийлүүлээд хөгжим тавиад reel маягын юм хийгээд явуулсан, их баярлаж байна, намайг яасан их авсан юм гэнэ хахах хөөрхөн болохоор чинь л гэлээ, утасны зурагнууд байсан бол бүүр их зураг байх байлаа гэж хэллээ. Дараа нь эхнэрт нь бас яг адилхандуу видео хийлээ, бүгд л намайг магтаад сүрхий байна, ер нь бол гоё санаа байна лээ шүү, гэхдээ надаас гарсан санаа шүү, уул нь зургийн ном бүүр гоё л доо, даанч зав гарахгүй явсаар бгаад цаг нь тулчих юм. Найзуудтайгаа Валинтин тэмдэглэж ууж идэж дуулж бүжиглэлээ. Марияа Раймунд 2 урьдчилж хэлэлгүй ирлээ, уул нь германд тийм юм байдаггүй юм, өө бид танайд ойрхон ирчихсэн байгаа шүү гээд утасдаж бна, тэр өдөр нь гадуур өөр том хотод явж бсан, орой нь бас гарч оройн хоол идлээ, оройтлоо. Маргааш нь төлөвлөөгүй өглөөний цай бэлдлээ. Нэг юм давхцахаараа бүүр нэгмөсөн бүх юм нэг дор болох юмаа нээрээ. Нэг хөдөлсөн чулуу 3 жил байраа олдоггүй нтр гээд л нэг яриа байдаг билүү хахах, тэрэн шиг л би ёстой нүүж байнаа, энэ удаа ажил нүүгээд амьдрал дээрдээд, одоо байгаа барилгынхаа дээд давхарт орж байна. Гоё саруулхан шинэ өрөө, шинэ барилга бас гоё юмоо, том цонхтой, бүх юм нь шинэ, шкаф бичгийн ширээ сандал бүх юм цаанаасаа бэлэн. Энэ тал нь үдээс хойш нар тусдаггүй тал тул үдээс хойш нар тусаад залхуу хүргээд байхгүй амар идэвхтэй байж болохоор, сул нь тал нь байнга машин орж гарах газрыг хараастай, хэн ирж орж гарахыг бол камер шиг бичмээр ил юм. Дээр нь тусдаа хувийн өрөөтэй, унтаж дасгал хийж болно, гоё кофены машин авч тавина. Граж дүүрэн үлдээсэн хог новшоо хүнээр бас авчируулсан, буулгаж ялгаж салгана гээд ажил байна. Тэнд грашанд тэгэхдээ тавилга элдэв янзын юм үлдсэн гэхээр бас нүүж бол дуусаагүй л байна. Аль дээр эхэлсэн байсан номоо уншиж дуусгалаа. Hessnatur био хувцасны дэлгүүрээс аль нодлингийн 9 сард хувцас аваад буцаагаад тэрний мөнгийг авах бсан юм, нааш цааш емайл бичиж утсаар ярьсаар байж арай гэж муу 60€-гоо олж авлаа. Vollmond болоход хальт детокс хийлээ. Гэртээ бас өөрчилөлт шинэчлэлт хийх гээд барилгын ажил эхэлчихлээ, барилгын материалаа гэрийн гадаа овоолчихсон, нэг дор зэрэгцэхээрээ бүх юм нэг дор болдог хорвоо юмаа. Яасан ч эрт ирдэг ажилчид вэ, өглөө 7:30-д босоогүй бхад шахуу хүрээд ирэх юм. Энд хавар болоод цэцэг навч мод цэцэглээд, жимсний моднуудыг цэцэглэхээс өмнө тайрч янзалдаг, тэр ажил бас эхэлчихлээ, blueberry буюу нэрсний хэдэн бутаа нүүлгэж сэлгээд яг гэрийн ойролцоо авчираад суулгачихлаа. Амьдрал буцалж байна шүү. Бүгдэд амжилт хүсье!

Feb 9, 2024

2 сар

За энэ сар жил өдөр хоног ч урсаж байдаг хорвоо юмаа. Ингээд юу юугүй нэг сар дууслаа, аягүй бол ахиад нэг бичлэг хийх гээд орж ирэхэд 2024 он дуусах бий вий. 10 жилийн өмнө авсан гадаад пасспорт дуусч байна, саяхан л юм шиг санагдах юм, 10 жил өнгөрчихжээ. Миний нүүр царай арьс яасан ч гоё байсан юм, тэр үедээ бас өөрийгөө голоод л ингэвэл гоё тэгвэл гоё гээд л бодоод явсан даа, одоо нүүр царайгаа хараад бас л голж байна, 10 жилийн дараа одооны нүүр царайгаа харвал хүүх би гоё залуухан байжээ гэж бодох байх даа. Сүүлдээ одоо энэ царайнаас бол дээрдэхгүй дордоно л гэж бод гэж өөртөө хэлдэг боллоо хахах. Үсчинд ороод үсээрээ сайхан тоглуулчихлаа, эмзэг дэлбээнүүд бол шүүх цагдаа дээрээ тулахгүй юу, би тайван тулдаа ургачихна даа гээд сууж байна. Нодлин бас ингээд 4 сард шаазгайны сүүл шиг болгоод тоглуулчихсан. Одоо болохгүй бол өөрөө өөрийнхөө үсийг засна, эсвэл монгол явж засуулнаа. 1 сард хуурай нэг сар гэж мэгээд мотто явсан найз нөхдүүдэд мэдэж байгаа юм алгаа, хагас бүтэн болгонд ууж идэх хөтөлбөртэй байлаа. АйПадан дээрээ ном уншиж байгаа, яг цаас ном мэдэрч уншаад сурчихсан хүнд бас л хэцүү л юм, нэг дутаад байгаа мэдрэмж төрөөд байдаг юм байна, хэвлэсэн байсан бол гоё байлаа. Дээр нь нэг сараас эхлээд хорват хэл сурч байна, би ч бас олон хэлийг сэглэж хаясан хүн дээ. За япон хэл 2 жил үзсэн, бүүр германд ирээд ахиад япон дараа нь хятад хэл герман багшаар заалгаж үзсэн байдаг юм. Испани хэл 5-6 жил ардын сургууль буюу Volkshochschule-д үзсэн, испаниар бол овоо ойлгоод байдаг. За Хорват хэл амаргүй хорвоо юм бишүү та минь ээ, германаас их дүрэмтэй юм байна, орос хэлтэй их төстэй юм, 10 жилд орос хэл үзсэн бол энд хамт сууж байгаа германчуудынхаа дэргэд од болохгүй юу хахах. Үзээгүй дан англи хэл үзсэн болохоор явахгүй байнаа, гэхдээ герман хэл овоо сурсан учир багшийн тайлбарыг ойлгоод байх юм. За нэг иймэрхүү л өдөр хоногийг өнгөрөөж байна даа. Манай курсд явж байгаа зарим гарууд үнэн идэвхгүй юмаа, цээж бичиг бичүүлсэн чинь баруун зүүн талд суудаг 2 гар нас нилээд явчихсан бас л яаж бичсэн гээд л над руу хараастай хахах Цагаан сар болоод монголд гоё байнаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй ард түмээн!

Jan 11, 2024

2024 bullet journal

Шинэ он гарчихлаа, төлөвлөгөө зорилго хийж бүтээх ажил гээд хүн бүхэн гаргаад л сүрхий байгаа байх би ч бас адил. Энэ жил санхүү мөнгө хөрөнгө оруулалт cанхүүгийн эрх чөлөө гэдэг сэдэвтэй хахах. Лагуу лаг. Яг Саруул ухаан шиг сурах санаатай, гэхдээ ном уншаагүй youtube үзээд явж байна одоогийн байдлаар. Их мөнгөтэй болж, баяжна, хөрөнгө оруулна, хувьцааны курст сууна. За би энэ Bullet Journal-ыг хэрэглээд овоо хэдэн жил болж байна, ном нь угаасаа байдаг юм, энэ жилийнхээ өнгийг ногооноор сонгосон. 2023 оны цайвар ягаан буюу лаванда өнгөтэй бсан, сайхан жил болсон миний хувьд баярлалаа гялайлаа. Зорилгодоо жоохон ч гэж ахисан, одоо ахиад энэ жилдээ хичээнээ. Очиж үзээгүй улс орноор аялах төлөвлөгөө, байна, хийж үзээгүй юмнуудаа хийж үзмээр байна, хүсэл мөрөөдөл их юмоо хахах. Итал, Спайн, Ирланд, Туркийн нийслэл Истанбул, Өмнөд Африк ч явмаар байна, аялах улс их байна шүү. За бүгдэ амжилт, юу санасан хүсэл чинь биелэх болтугай!

Jan 9, 2024

2024 он

2024 он гарчихлаа, 1 сарын 1нд өдөржин хэвтэж унтаж өнгөрүүллээ, өөрийгөө баахан зэмлэлээ, чадахгүй байж яасан уух дуртай юм гээд л. Ингээд ухаарал хайрласан өдөр боллоо нтр хахах. Алкохол ууж чадахаа больжээ одоо больё доо, эрс багасгая, уул нь нэг их уугаагүй юм, гэхдээ муухай толгой өвддөг болж. Найзуудтайгаа нийлж тэмдэглэлээ, хоол саладаа гэртээ хийж ирээд нэг дор идэж уугаад инээж хөгжилдөөд болоо. Би нийслэл салад бууз хийж авч очлоо. Найзынх гэртээ баартай, биллиардтай, пүүлтэй. Гурван нохойтой, нохойнууд нь салюутнаас айдаг учир бид бас буудуулаагүй ээ, гэхдээ бусад газар айлууд бол буудуулаад л бна лээ. Ажилдаа явсангүй амарлаа, зул сараар далайн эрэг явж амарлаа, гоё буудалд, гоё хоол идээд, сауна, усан сантай орой нь бүүр салса бүжигтэй байж таарлаа. Үнэн гоё байлаа, Пула гэж хотын колисссиум, Ровин гэж хот орж үзлээ. 2024 ондоо эрүүл саруул, аз жаргалтай байхыг хүсье дээ!

Энэ 2 сард их ажил амжуулав

Шинэ пасспорт авах гээд гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө, пасспортны зураг авахуулах гэж нилээд юм боллоо. Эхний зураг гэж элэгийн юм...