Өглөө босоход л цас орж байсан одоо ч гэсэн ороостой. Өнөөдөр хотын төв рүү орж ажил амжуулах байсан ч гэсэн машингүй орно гээд алхлаа. Уул нь шалихгүй ойрхон газар алхсан биш гутал парка хоёр нороод буцахдаа машинаар авхууллаа. Энэ жил манай энд овоо цас орж байнаа ороод л хайлаад л.
Крона бас нэг бодлын амар ч юм доо нүүр ам будах хэрэггүй маск зүүгээд л болоо. Ээмэг хүртэл садаа юм байна масканд ороолцолдоод. Том нүүр ам будаг шунх хийдэг компаниудын ашиг орлого буурч байгаа гэсэн. Тэр нь ч дээр дээ охид бүсгүйчүүд минь хамаг мөнгөөрөө хор авч авч арьсан дээрээ түрхэж өөрсдийгөө хордуулахгүй амар.
Ногоо сайхан гацуур моднууд ингээд хач байгаа юм
No comments:
Post a Comment