Jun 30, 2025

Sailing

За хө би буцаад ирлээ нтр гээд сүржигнээд байвал яасын хахах. Ай хөөрхий манай энэ хавиар овоо халж байна шүү, дан 30+ тэгэхдээ их халдаг газрийг бодвол л бас ч гэж гайгүй л дээ. Сонин гачин ихтэй энэ сүүлийн хэдэн сарууд ёстой л шурр гээд л өнгөрлөө. Бүтэн долоо хоног завин sailing boot дээр амарч амьдарч үзлээ. Олон жилийн өмнөөс завьны үнэмлэхтэй найз хамт амрая гэхээр өө амжихгүй, далай дээр гараад бөөлждөг ёстой чадахгүй гээд олон жил гүрийсэн юм. Гэнэт нодлин зориг ороод тэгье би хамт явж sailing хийе гээд хэлчихсэн. Ерөөлтэй сайхан өдөр нь ирж хорвотын Пула хотоос завиа хүлээж аваад идэж уух, хувцас хунараа оруулаад л эхэллээ дээ. 7 уулаа, 3 эмэгтэй 4 эрэгтэй, надыг бодвол урд нь бүгд ингэж завиар явж сурсан хүмүүс юм. За тэгээд л эхний өдөр додигор дээр гарчихаад л юм үзэж хараад явсан, доошоо бууж хувцасаа сольё гэж ороод үхсэн балууны чинь хувцас солих, доошоо ороод шууд нойл руу орж бөөлжөөд, дээшээ агаарт гараад гайгүй болох болов уу гэсэн ахиж баахан бөөлжив. Тэр хооронд элдэв юм бодлоо, ингээд бүтэн 7 хоног бөөлжвөл дуусах юм бна даа, дараагийн зогсоол хэзээ бол гэж бодож хэвтлээ. Ай хайрхан хүрээ гэж хол юм, хүний амь гэж бөх юм гэж манай нутгийн жинчин дуу алдсан юм гэлээ тэрэн шиг л юм боллоо шүү хахах Ашгүй хуурай газар дээр бууж арай гайгүй болсон, ресторанд ороод суухаар ширээ хана нь байнга хөдлөөстэй хахах би ганцаараа ийм байна уу гэсэн бүгд тийм байлаа. Ай хөөрхий амьдралдаа анх удаа ингэж завиар удаан явж, дотор нь идэж ууж унтаж үзлээ. Гоё юм байна, завиа далайн эрэг дээр тавьчихаад кофе уугаад хоол идээд явчихна, орой нь ирээд завин дотроо ороод унтаад өгнө, найзуудтай явсан учир байнга хөгжилтэй хөхрөлдсөн, бие биенийгээ явуулсан 7 хоног өнгөрлөө. Sailing boot учир ажил ихтэй юмаа, дарвуулгаа гаргана, оруулна, хичнээн метрь олстой, нөгөөдөхөө уяна, их салхи давалгаа ихтэй дээр нь бороотой бол ёстой бөөн ажил байдаг юм байна, Skipper нь орилоод урд байгаа хүн нь сонсохгүй, давалгаалж ус завь руу орж ирээд л мань мэт аваарын хантаазтай өөрийгөө завьнаас бэхэлчихсэн хахах. Тэгээд завьнаасаа шидэгдээд тэр далайд унавал эсэн мэнд гарч ирэхэд их л гэцүү хорвоо билээ. Ёстой кино цаашаа юм болдог юм билээ. Тэглээ ч гэсэн ахиад ингэж sailing хийнэ. Нэг иймэрхүү сонинтой байна даа, сайхан зун болж байхад вит Д гээ сайн аваарай ард түмээн!

May 6, 2025

Stoffwechselwunder

Надад найзууд ийм нэр өгчихөөд байна. За энэ нь орсон хоолыг дор нь шатаадаг зуух юм уудаа хахах. Яаж ч идсэн таргалахгүй байна гэнээ хахах. Нас явахын хэрээр таргалсан л даа, тэгэхдээ хэмжээ хязгаартай байгаа, бие хаандаа анхаарал тавихгүй бол таргалах их амархан юм, ялангуяа 40 гарсан эмэгтэйчүүд гэдэсээр таргалах шиг муухай юм байхгүй шүү. Тэрийг бүүр мено гэдэс гээд нэрлэчихэн ч байх шиг. Инсулин реситэнт ихтэй хүмүүс л таргалаад байгаа юм шүү дээ, дан гурил будаа сахар төмс гоймон их иддэг, энэ дээр алкохол орчихоор зарим хүмүүсийн хамаг хоол ундааг нь шууд хасчихаж байгаа юм. Дээр нь цагаан хоолтон хүмүүс их инсулин ресистэнт байдаг, яагаад дан өндөр нүүрс усаар их хоол хүнс идэж энергээ нөхдөг, байнга өлсдөг, өдөрт 3 удаа иднэ, дундуур нь бас снак иддэг. Миний хувьд жирийн өдөр өдөрт нэг л удаа хоол иддэг, дундуур нь алим банана снак иддэггүй, байнга гашуун ургамалын цай уудаг, алкохол уудаггүй. Дээр нь хортой косметик хэрэглэхээ больсон, тос, нарны тос, хумсны будаг, саван шампунь, ангижруулагч, ариун цэвэрийн хэрэглэл, угаалгын нунтаг, зөөлөрүүлэгч, аяга таваг угаагч, элдэв төрлийн өнгө үнэртэй лаа, хуванцарыг гал тогоондоо хүнсэндээ хэрэглэдэггүй. За энэ нь дааварт эрүүл мэндэд муу нөлөөтэй, бас шууд таргалуулдаг учир, битгий хэрэглэ охид бүсгүйчүүд ээжүүдээ, амаа чилтэл ярих юм, даанч тоохгүй юм. Заавал өвдөж зовж байж ойлгодог хүмүүсийг яалтайв. Саяхан монгол явж аавтайгаа жаал буруу хоол өгөөжийн боов, еэвэн их идсэн бас таргалаагүй шүү. За надаар нэг иймэрхүү л байна даа. Piglet маань буцаад ирсэнд баяртай байна. Саруул ухааныг дагаж гэгээрч ном уншиж байгаа. За бүгдэд өөрөө өөрийгөө ялахад амжилт!

Mar 14, 2025

Идэж уув

Идэж уух зорилгоо давуулан биелүүлэв, намайг ирнэ гээд ээж аав хоёр хонь гаргаад бүтэн хонины мах гэдэс толгойтой нь чанаж идэг гээд бэлдчихэж, идлээ идлээ хахах. Аавын дуртай өгөөжийн еэвэн, шпроттой талх бас идлээ идлээ. Сүүтэй цай баахуу хоёрыг бол бас л уулаа даа уулаа. Ээж нэг өдөр шинэ бүрсэн тараг өрөм ааруул бариад ороод ирлээ, тэрийг нь бас л бараг ганцаараа идлээ. Ээж хоёр удаа аарц буцалгалаа, хоёуланд нь чихэр хийхээс нь өмнө тасдаж аваад уулаа, олон жил уугаагүй гоё байна лээ дээ харин чиг. Эмээ надад зориулаад мэхээртэй тос хайлж өгч байна, чихэр хийлгэхгүй бараг л ганцаараа идлээ. Банштай цай бууз байнга, адууны мах, сарлагын мах бас чанаж өглөө идлээ идлээ хахах. Хөрш Мийгаа эгчийнд орсон чинь сайхан халуун боорцог хийж гаргаад хуушуур хайрч байна, хоёуланг нь идлээ. Яасан ч том хуушуур хийдэг юм нэгийг л иддэг наасан, ахиж идье гээд ч ордоггүй хахах Дүү сайхан хар шөл хийгээд өгч байна, нөгөө дүү битүү шөл хийгээд өглөө, бас нэг дүү ингэний хоормог халаагаад өглөө идлээ идлээ, уулаа. хахах Нагац ахынд очиж буузыг нь хийлцсэн чинь Асахи пиво өгч байна уулаа, бууз жигнэж өгсөн идсэн, өөрөө эгч дүү нартайгаа саунад орж Харбин гэж пиво уулаа. УБ-д нээгдсэн Паул гэж кафед орж бүүр аперол уулаа, дажгүй амттайг хийгээд ирж байна. Bull гэж шөлний газар орж өөрөө хийж иддэг шөл идэж гоожуурын Чингис пиво уулаа.Со хоолонд орж дан цай уусаар гарч ирлээ хахах. Өмнө говийн гоё амттай боорцог идэж үзлээ, гоё хийдэг юм, бүүр жижигхэн шоо шиг хатуу, хэдийг атгаж аваад идэхэд урамтай. За харин Истанбулын онгоцны буудал дээр харин чиг нарийн зан хөдлөөд ганц ч пиво авч уусангүй, 0.5 пиво 17€ аперол 28€ арай л айн балайрчихсан юм биш үү? нэг доёнэр авсан 21€ авч идсэнийхээ дараа харамссан. Ингэж л их ууж идлээ, жин нэмээгүй ээ. Бүгдээрээ гоё дуртай хоолоо хийж идээрэй!

Mar 1, 2025

Сар шинийн мэнд!

Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Онд мэнд тарган оров уу? Миний хувьд тарган сайхан орлоо хахах. Би монгол явж ирчихээд цагийн зөрөө гараагүй нойр хүрээд ядраад их л унтаж байна. Ул боов боорцог авчирсан тэрийгээрээ тавагаа засаад л идэж ууж байна даа. Монголд цагаан сар тэмдэглэж чадсангүй, уул нь очиж 29 хоносон боловч, албаар ингэж тааруулаад ирлээ. Аав ээж хоёртойгоо яг 20 хоночихоод, хүүхэд насны дурсамж, аав ээж хоёрынхоо хөгширсөн, өөрөө бас их хөгширсөнөө мэдэрсэн өдөр хоногууд байлаа. Үргэлжлүүлээд сайхан бичнээ эндээ. Сайхан баярлаарай!

Jan 20, 2025

Киви

За би тариачин хүн болсон шүү дээ, энэ жилийн кивиний ургац ойролцоогоор 50 кг боллоо. Нодлин кивинүүд угаасаа зөөлөрөөгүй муу ургацтай жил байсан. Энэ жилийнх ёстой сайн болц сайтай зөөлхөн бараг дэндүү удаан гадаа байлгачихлаа. Түрүүчийн бүтэн сайнд хүйтэн цастайд хураалаа, юу вэ, таслаад авангуут нүүрэн дээр цас унаад л, гар бээрээд л. За ажилсаг Аагий дон хөлдлөөд томоос шилж авч байгаад хальсалж хатаагчиндаа хийж анх удаа киви хатааж үзлээ. Болохын хувьд болж байна, чихэрлэг эсгэлэн амттай хариборхуу болж байна, монгол авч явна. Үлдсэн хэсгээр нөхөр жимсний архи хийнэ гээд 2 том шилэнд архинд дараад хийчихлээ. Бусдыг найзууддаа бэлэглэлээ, нэг найз ажилтай гэж юүхэв, жижиглээд зутан болгоод хөлдөөчихсөн, зун мөхөөлдөс хийж иднэ гэнэ. Уул нь зун жимсний коктэйль ногоон өнгөтэй кивиний амттай байвал гоё л юм. Даанч залхуу хүрээд байна. Уржнан нэг найз кивиний варень хийгээд буцагаад бэлэглэсэн гоё болсон байсан. За нэг иймэрхүү л амьдрал өрнөж байна. Шинэ долоо хоногын мэнд!

Jan 16, 2025

2024 онд авсан хувцас

За сүүлийн үед миний стиль имижд өөрчилөлт их орж бна, за ер нь нас яваад 40 нилээд гарчихсан (айн сүртэй тэ хахах) байгалын материалаар хийсэн даавуу тааран, за мэдээж ноолуур байвал бүүр сайн ийм материалаар сонгож хувцаслах дуртай боллоо. Учир нь агаар нэвтрүүлнэ, хөнгөхөн. Би уул нь урьд нь бас хуванцар материал нэг их өмсдөггүй ч гэсэн, одоо бүүр яг сайн шошго уншиж байж авдаг болсон. Дээр үед их цайвар арьстай, нарнаас их хамгаалдаг бсан, одоо байнга наранд нарны тосны хамгаалалтгүй гардаг учир хөрслөг бордуу болсон тул хувцасны өнгө бас их голдог болдог юм бна. Хар хүнд хэр баргийн өнгө зохихгүй байна хахах. Мюнхэн явж хувцас авахдаа дан хар хувцас авсан бх юм, 3 ширхэг хар топ, хар урт тааран даашинц, хар тааран өмд, хар сатин банзал, 1 цэргийн ногоон подволк, 1 цагаан подволк тааран нов ногоон цамц, 3ш нарны малгай 1 сандаал, ингээд тоолоод бичсэн шуналын микроб л харагдаж байна даа хахах. Баахан хар бикини авлаа. Зул сарын үеэр Грац явахдаа СОS-оос оранж ноолууран цамц, нэг хар өмд, 2 нимгэн урт ханцуйтай мерино цамц, 2 нимгэн урт ханцуйтай цамц авсан. Сая Сараевод явж байгаад нэг том малл ороод явчихсан Индетех үнэн эзэлчихжээ. Zara, Massimo Dutti, Bershka, Stradivarius. Massimo-д орсон бүүр хямдрал эхэлэх гээд бэлдээд тавчихсан байна, мэргэжлийн хүн бүүр нэг хараад л мэдэж байгаан хахах. Асуусан чинь нөгөөдөр эхэлнэ гэнэ, тэгэхээр нь би нөгөөдөр өглөө 9 цагт энд гэж хэллээ. Хэлсэн ёсоор нөгөөдөр нь 11 гээд ирлээ хүүхнүүд алалцаж байна, би ч гэсэн дунд ороод л явчихлаа хахах Хоёулаа явах ашигтай нь хамаг өмсөж үзэх хувуасаа хажуу хүндээ өгч байгаад л 2 гар чөлөөтэй үзэж тарж үсэрч наалдана шүү дээ нтр хахах. Ингэж тэмсэний эцэст 4 цагаан цамц, нэг оранж, нэг ногоон, нэг ягаан 2 хилэн өмдтэй 400€ гоор хөнгөрөөд гарч ирлээ. Гарч ирж ядраад кофе уулаа. Ийм л их хувцас авсан жил боллоо. Бага хувцас авч минимал амьдрах хүсэлтэй уг нь, гэхдээ л их хувцас авсан байна. 2025 онд яг хэрэгтэй байгаа хувцаснуудаа авнаа. За бүгдэд нь амжилт!

Jan 14, 2025

Montenegro Lustica Bay Hotel Chedi

Анх удаа энэ улсад очиж үзлээ, байгаль гэж байнаа, хүүх гээд л машин дотор дуу алдаад явлаа. Дубровникээс 86-хан км. Зам бол серпинтин, далай шууд эгц эгц өндөр уулнууд, уулынхаа орой дээр цастай, цэлмэг цэнхэр тэнгэр байгаль бол байнаа байна. Би ер нь бол явна гээд судлаад тэнд байдаг Чеди зочид буудлыг инстаграмаар дагачихсан бсан, харин нөхөр хаана буух уу? гэхээр нь шууд Чедиг сонголоо. Олон жилийн өмнө Оман явахдаа энэ Чэдигийн салбар шинээр Маскатад нээгдээд, тэр үед ямар ч далайн эрэггүй юм байна гээд Шангри ла-г сонгоод хожим нь харамссан. 5 одтой ч гэсэн буудлын рестораны хоол уух юм тийм гоё байсангүй, спа нь бас жижиг юм. Буудалын менежэр харин амьдралыг дээшлүүлээд том suite өглөө, тэр нь бол үнэн тансаг сайхан байлаа, өглөөний цай янзтай гоё амттай сонголттой, кофе нь амттай, шинэхэн шахсан оранж шүүс, захиалгаар egg benedikt salmon–той. Орос Украйн машины дугаар их юм, гайхаад Орос эндээс нэг их холгүй юу гэж асуулаа айн хахах. За Украйн номер бол хаа сайгүй, хаа л явна тэд бна, хорватын далай эрэг, герман австри чехийн Karlowy Vary хотод дайн эхлэхэд явж байхад дан үнэтэй украйн номертэй машинууд пиг байж билээ. Тэр үед буудлийн үүдэнд украйн роллс ройс ч байх шиг, улсаа зарчихаад бүгд ёвропд ирчихсэн чааваас, мөнгө дуусахаар яана ч гэх шиг, бас л хамаагүй юманд санаа зовно айн хахах. Тиват гэж ойролцоох хот орж ард түмэнтэй нь хүн ихтэй амралтын өдөр болохоор лайв бeнд сонсож аперол ууж хот үзлээ. Орой нь баахан кино үзлээ, хүрд эргүүлэх боломж гэдэг шиг, буудлын энтэртэймент нь киноны сонголт их юм, даанч дуу саунд их муу юм, хэллээ, suite нь ч адилхан хогийн саундтай юм, тэгэхээр үзсэн киногоо ахиад үзэх байх даа. Нетфлексээ хаагаад 3 жил болж байгаа юм, гар утасны донтолт, дээр нь нетфлекс нэмэгдэхээр юу болохов энэ чинь. Шинэ жилээр буудлын ресторанд махтай меню захиалчихсан чинь порц ихтэй юу вэ бардаггүй, дээр нь дессэрт шоколадтай бялуу. Даруухан шампанск тулгаад, гаргалаа.

Sailing

За хө би буцаад ирлээ нтр гээд сүржигнээд байвал яасын хахах. Ай хөөрхий манай энэ хавиар овоо халж байна шүү, дан 30+ тэгэхдээ их халдаг га...