Oct 2, 2022
Гэртээ очиж 2 сар болов
Энэ жилийн хамгийн чухал зорилго бол монголд очиж 2 сар болж аав ээж ах дүү хамаатан садантайгаа цагийг сайхан тайван өнгөрөөх байлаа. Тэрийгээ 100% биелүүллээ, сэтгэл санаа их өндөр баяр талархалаар дүүрэн байна.
Сүүлийн кронатай 2 жил эцэг эхтэйгээ амьд уулзаж чадахгүй бол яанаа гэсэн айдас байнга л байлаа, энд заримын маань ээж аав нь өнгөрөхөд хил гааль хаалттай оршуулганд явж чадаагүй, салах ёс хийж амжаагүй нилээд хэдэн хүн байсан учир бас санаа зовж байлаа. Манай гэрийнхэн бүгд эв эрүүл, бүгд сайн сайхан сууцгааж байна лээ.
Би очиж баахан эрхлэв, жаргав, идэж унтав, буян байнаа байна. Энэ насандаа жаахан нэмээд буян хийчих юмсан.
Би ихэнхдээ фэйсбүүкээс мэдээлэл авдаг учир дан буруу хар мэдээлэлтэй бүх л юм миараад монголд дуусаж байна гээд хямараад байсан үхсэн балууны чинь, харин ч цэцэглэж, амьдрал буцалаж байдаг шүү.
За би ганцхан гэрийнхэнтэйгээ уулзаагүй өөр бусад хүмүүстэй уулзсан учир ийм сэтгэгдэл төрлөө.
Амьдралдаа анх удаа эх орныхоо зүүн хязгаар Буйр нуур орж үзлээ, алдарт Мэнэнгийн талаар гөрөөстэй уралдаж давхиж үзлээ, за их л зугааллаа жаргалаа.
Иднэ гэсэн бүх хоолнуудаа идэж бас нэг зорилгоо биелүүлэв хахах
Oct 1, 2022
Явж явж ирлээ би
Польш=>Хорват=>Герман=>Польш=>герман=>монгол=>герман=>Хорват=> гээд одоо овоо нэг юм гэртэн сууж байх юм. За энэ жил зугаалах даллага ихтэй жил юм, ээ базарваань.
Дан зугаалсан байх юм, одооноос овоо суурьшинаа, 10 сарын 1 ч болчихлоо.
Subscribe to:
Posts (Atom)
Sting Konzert in Pula Arena
За Стинг концерт үзлээ, том эртний арена юм, асар халуун өдөр том том чулуунууд халчихсан хэдийгээр орой 8 цагт ч гэлээ халуун байлаа. Хамтл...
-
Hier sind meine Outfits in November, Ich mag Num 1. Welches gefällt euch am besten? Here are outfits in November, I like num 1. Whic...
-
Hi girls, I´m back from Mauritius, it is over now,14 days of eating, drinking, swimming, sleeping and lying on sunbed. It was lovely there, ...
-
Mein Outfit von gestern zum kleinen Restaurant. This is my outfit from yesterday, I went to small restaurant. Denim jacket-Uniqlo(ol...




