Aug 18, 2026

Sting Konzert in Pula Arena

За Стинг концерт үзлээ, том эртний арена юм, асар халуун өдөр том том чулуунууд халчихсан хэдийгээр орой 8 цагт ч гэлээ халуун байлаа. Хамтлаг нь 3 хан хүнээс бүрдэж байх юм, уул нь ийм том нэртэй дуучид чинь бас ардаа хөөрхөн дуулдаг охид хүүхнүүд, бүжиглэдэг залуус байдаг байхгүй шүү. Акусстик хөгжим бол гоё байлаа, үнэтэй ч билет байсан даа 198€ байсан байх. Дуунуудаас Desert rose,Shape of my heart, English man in New York таалагдлаа.Миний хөлс нэг их гоождоггүй за тэгээд бараг нүцгэн шахуу очсон учир дажгүй, тааран хувцас л их хэрэг болдог юм байна. Болж өгвөл дэрвэгэр сулхан палааж байвал дээр юм. Дэвүүр чемодандаа хийгээд л байсан яг найзынхаас гарахдаа мартсан байна лээ. Дээгүүрээ нэг ханцуйгүй топ полестер гоё болохоор нь өмссөн ер нь бол дэмий юм байна лээ, доогуураа тааран шорттой, суухаар үрчийгээд богино бол бас дэмий юм байна, урт тааран хар шорт авнаа. Олуулаа найзуудтайгаа үзсэн учир мэдээж хөгжилтэй, дараа нь ам цангаад пиво олж уух гэж нилээд олон бар саваар орж хүйтэн гоожуурын пиво олж ууж аминд оров. Ядаж устай орсон бол гэж бодлоо, гэхдээ оруулдаггүй дотор уух юм байсан ч оочертой тэгээд залуухаараад тэссэн л дээ. 8 сарыг ингэж эхэлүүллээ. Энэ жил ч бас л овоо халж байна шүү хорвоо гэж агууржуулагчтай тулдаа тэсэж байна, ямар азаар ажил дээр гэртээ агааржуулагчтай юм бэ л гэж залбирч байна шүү бурхаан. Японд ингэж халдаг байхоо, хэдэн жилийн өмнө Дубайд очоод буудал руу гүйж орсоныг сануутал халж байдаг шүү, тэгэхэд 37 хүрч байсан санагдах юм, тэгсэн энд 40,1 гэх шиг айн. Концертын өмнө хэд хоног адриа тэнгисийн ойролцоо амарлаа, далайн ус харин гоё байна, бүүр гармааргүй санагдаж байдаг давстай ус бас сэлэхэд амар юм даа. Иймэрхүү л зуныг өнгөрөөж байна даа. Зуныг зугаатай өнгөрөөж Вит Д сайн аваарай!

Jun 23, 2026

Гитарын гоцлол

Хорват улсын Пула гэж хотод мазедонийн 2 гитарчингийн концерт үзлээ, Vlatko Stefanovski & Miroslav Tadić гоцлон тоглолт тул дан 2 гитарчин л оройжин тоглолоо, иймэрхүү тоглолтууд мияа байвал цаг дуусахгүй тамлачих тал бий. Элтон Жон, Леонил Ричи хоёрын концерт үнэн дэмий байж билээ. За Мазедони улсад очиж үзээгүй хэл соёлыг мэдэхгүй байж яаж ийм концерт үзсэн бэ гэвэл хорват найзын буянаар ийм концерт үзэх завшаан олдлоо, билетыг бас захиалаад аваад өгсөн, нутаг орноо үзүүлээд 4-5 өдөр цаг заваа гаргасан найздаа баярлалаа гялайлаа. Уул хадаар алхлаа, идэж уулаа, гэрт нь хонолоо, хоол унд хийлгүүлж идсэн, машинаараа бас үйлчилсэн бас нээрээ. Задгай газар болсон тул зарим үед акустик муу байдаг, энэ удаа жижигэвтэр заал тул акустик гоё байлаа, нүдээ аниад сонсоход өөрийн эрхгүй өөрөө өөртөө баярлах талархах сэтгэгдэл төрж байдаг. Далайн эргийн хот учираас загастай баклава гэж хатаасан загасаар хийсэн түрхлэг юм даа, идсэн үнэн гоё амттай бас л найз олж өгч тусласан. Энэ удаа харин далайн хажууханд очсон боловч усанд сэлэх боломж олдсонгүй, сэлээгүй ирлээ. Зуныг зугаатай өнгөрөөгөөрэй! Би ч хичээж л байна, 7 сард амралт захиалчихсан, 8 сард одоогоор нэг концерт үзнэ, иймэрхүү л төлөвлөгөөтэй байна.

May 19, 2026

Мюнхэн жил бүрийн амралт, аялан тоглолт

Tegernsee=> München=>Bad Tölz {Аялан тоглолт гэж гоё санагдаад биччихлээ, тэрнээс яг аялан тоглосон юм бол байхгүй.} гэсэн маршрутаар 8 хоног амарчихаад найз нартайгаа уулзаж идэж ууж амарч байгаад ирлээ. Ер нь бол олон хоног дараалан идэж ууж, шөнө орой хүртэл ресторанд ууж идэж, маргааш нь хот руу орж дэлгүүр хэсээд 11,5км алхана гэдэг бас л их ядраадаг болсон байна, дээр нь авсан хэдэн хүнд уутнуудаа бариад олон нийтийн унаанд суугаад буудалдаа очино гэдэг чинь бас л шандас чармайлгадаг болсон байна, дараа явахдаа амралтаа уртасгана, нэг өдөр дэлгүүр хэсээд 1 өдөр буудалдаа сайхан тайван саунад хэвтэж амарна гэсэн төлөвлөгөөтэй. Нас явах ч лүд юмаа гэдэг шиг л айн хахах. За энэ удаа цаг агаар үнэн хогийн хүйтэн байлаа, юу яасан дэлхийн дулаарал, өдөртөө бүүр 8 хэмтэй бороотой, тэгээд Тэгэрнсээ-гийн эрэг дээр чийглэг, альпын нурууны жавартай хүйтэн салхитай, 5 сарын дундуур гэхэд арай л байлаа, бүтэн 7-8 хоноход дээрдсэнгүй. Би бүүр гайхаж2 баахан өвлийн хувцас авч явсан оносон байна лээ. За тэгээд нодлин явж чадаагүй энэ жил очсон чинь бөөн урилга уулзалт, орой болгон гадагшаа гарч ресторанд орж идэж уулаа.Өнгөрсөн 7 хоногт аавуудын баярын өдөр байсан тул найзын аавын өдрийн brunch-нд очиж уулзаж хууч хөөрч суулаа, найзууд уулзалдаж нэг өдөр бууз хийж идэж, хүүхдүүдэд бууз хийхийг заалаа. Зав зай гарахгүй, за хэд болж байна, цаг товлочихсон ажилтай хүн шиг л байлаа хахах. Tegernsee-д гоё буудалд буусан, хоол гоё буудал нь гоё wellness нь гоё, усан сан нь бас гоё. 3 өдөр болоход цаг агаар муу тул өдөржин буудалдаа, алхдаг гуталаа авчираагүй тул бүүр амар. Жаахан сэлээд л саунад, амардаг өрөөнд утасаа ухаад хэвтэж байгаа юм, ном авч яваагүй дээ, жаал харамсав. Ер нь харьцуулаад харсан чинь найзууд дотроо хамгийн эрүүл би юм, нэг нь алкохол кофе ууж чадахгүй, амархан ядраад, нөгөөдөх нь цагаан хоолтон алкохол лактосэ глютэн бас идэж ууж чадахаа больсон байна, нөгөө хоёроо жаал миаллаа намайг хар би бол юм юмыг идэж ууж байна яах ч үгүй, бүүр хэдэн өдөр дараалж идэж ууж байна гэж өөрийгөө магтлаа хахах. Муу хүн идэж бас шингээж чадаж байгаам нтр. Тэгэхдээ жирийн өдрийн нормдоо орно л доо, одооноос. За нэг иймэрхүү явж байгаад өчигдөр гэртээ ирлээ. Өдөр тутмын амьдралдаа ороод улам хичээгээд гоё болноо. Ингээд өөртөө амжилт, та хэдэд ч бас амжилт хүсье!

Jan 19, 2026

Балкан

За сая явж ирэхдээ их даарлаа, цаг агаарын мэдээ хараад дан нэмэх дээр өдөртөө бүүр дулаахан байхаар авч явах хувцасаа бодож2 бэлдлээ, нодлин явахдаа 2 өвлийн гутал авч яваад хөл халууцаад өөр олигтой өмсөх гуталгүй бүүр пүүз өмссөн дурсамжаа санан2 өвлийн гутал авч яваагүй. Өдөртөө бол дулаахан зүгээр орой нар жаргаад ирэхээр л хаалалттай паартай буудал ресторан гэж байдаггүй байдаг нь дан агааржуулагчтай,нөгөөдөх нь хичнээн халуунаар үлээгээд ч халааж дийлэхгүй юм зайлуул. Дубровник Тиранад хавар намрын гуталтай ресторан дотор сууж байхад хөл даараад байдаг хорвоо юм. Зузаан ноолууран малгайгаа авч яваагүй их харамслаа, нимгэн хоёр ноолууран малгайтай явсан нимгэдэж байна лээ, ноолууран дотор өмд бол байнга өмсөөстэй ямар ч гоё ресторан байсан хамаагүй хахах. Нодлин нэг сард монгол явахдаа 2ширхэг зузаан ноолууран цамц авсан, тэр хоёр маань аминд орлоо. Дээр нь зарим буудалуудын ор хөнжилийн даавууны угаалгын нунтагны үнэр бол авах юм байхгүй бөөн химийн хорт бодис, хурц үнэрт дасаагүй хүнд бол үнэн тээртэй, унтах гээд хэвтэхээр нүүрэнд ойрхон болохоор бүүр нэг хамар цоргиод хэцүү. Нэг удаа бүүр ноолууран цамцтайгаа, ороолтондоо амин тос хийж байгаад унтлаа. Иймэрхүү хэцүү юм бас ихтэй, бараг л буусан бүх буудлууд саунатай байсан учир, саунад орж сайхан гэсэж аваад л гардаг, сауна бас хүндрэлтэй бүх саунад нь усны хувцастай орох заавартай, бичил хуванцар, зүгээр өмсөхөд ялгараад биед нэвчиж байхад, халуун саунад нүцгэн арьсан дээр бол ойлгомжтой биз дээ. Би ч яахав аргалаад алчуураар боогоод орчиж байгаа юм, залуу охид бүсгүйчүүд, эрчүүд бүгд усны хувцастай саунад одоо яая гэхэв. Нэг залуу сауна дотор утасаа аваад орчихсон байдаг хахах, тэр халуунд тэмцэж байхад утастайгаа, за тэгээд ийм амардаг газар утасаар ярих марих тохиолдол их. За ер нь бол иймэрхүү соёл бага юм байна, гайхмаар юм нь чанга хөгжимтэй газар орж ирээд л утасаар ярих юм, би одоо өөрийнхөө яриаг ойлгохгүй шахуу байхад л утасаар яриад байх юм. За нэг иймэрхүү явж байгаад ирсэн. Одоогийн байдлаар энэ хавиар хүйтэн шөнөдөө хасах 5-6 градустай хонож байна.

Jan 9, 2026

Шинэхэн 2026

Шинэ жилийн мэнд хүргэе, шинэ ондоо эрүүл саруул энх түвшин азтай жаргалтай байгаарай! Энэ удаа 12 сарын 17-ноос гэрээсээ гараад явж2 1сарын 7-нд гэртээ ирлээ. Явсан маршрут Visoko=>Mostar=>Dubrovnik=>Tivat=>Tirana=>Durres=>Niksic=>Solin гэж яваад Балканы тойрон аялал машинаар хийчихээд ирлээ. Босниа Хэрцоговиниа Монтенэгро,Албаниа Хорват гэж яваад нийтдээ 2000км явсан, өдөрт 350км явахад 5-6 цаг явж байгаа юм, хурдны зам байхгүй дээр нь олон ч удаа хилээр гарах юм, тэгээд хурдан явах боломж байхгүй. Албани улсын нийслэл Тирана хотын төв талбайд шинэ жилээ угтлаа, салютыг ч буудуулдаг юм байнаа, хүмүүс нь хоорондоо эв найрамдалтай охид бүсгүйд айж ичихгүй сайхан тэмдэглэдэг юм байна, германд бол хэцүү болчихсон шүү дээ. Яг хотын төвд буудал байсан болохоор овоо алхлаа, яасан их бар ресторан кафетэй хот юм, бараг л бүх гудамж дүүрэн бар ресторан, тэгээд тэр нь дүүрэн хүнтэй,бүүр гайхмаар. Босниа Албани хоёр улс бол хог хаядагаараа дэлхийд тэргүүлэх байхаа, хөдөө хээр газар ойр тойронд хот тосгон байхгүй байхад л замын хоёр тал хог хог хаашаа л харна хог, голынхоо хоёр тал руу хогоо цутгачих юм, хогон дотор нь барилгын материал, шил хуванцар, хийхгүй юм алгаа, сүүлийн далайн эргийн хот Дуррэс буудлаас хоёр алхаад л хог бас л арай юмаа. Буцаж ирэх гэж 3 өдөр 3 өөр газар хонож ирлээ, уул нь хорватын далайн эргийн замаар хурдан гээд буцсан чинь цаг агаар муу гээд хурдны замаа хаачихсан, бүүр цасан шуургатай өндөр уулыг 20км-тай давж гэртээ ирлээ. Өнөөдөр ажилдаа явах гэж гараад буцаад ороод ирлээ мөсөн бороо орж байна, гадаа цастай шөнөдөө хасах 10 градустай хоноод хөлдсөн зам дээр бороо орвол сайхан гулгадаг тул гэртээ хэвтэж өнжиж амралтаа уртасгаж байдаг хорвоо юм.

Jul 22, 2025

Грац

Түрүүний долоо хоногт Грац явж идэж ууж дэлгүүр хэсэв. Grandhotel Wiesler гэж буудалд буув, нэрнээс цаашгүй юмоо зайлуул, гранд мранд гээд том нэртэй. Жижигхэн саунатай юм, өглөөний цай харин гоё амттай байлаа. Өрөө бол мияа, тавилга нь гадаа зуслангын тавилга шиг юм. Сайн тал нь хотын төвдөө юм, орж гарахад амар юм, ресторан дэлгүүр нь ойрхон, тэгсэн ч гэсэн л өдөрт дундажаар 10км алхсан байдаг юм. Тэрийгээ мэдээд хөлд эвтэйхэн сандаал хөл нүцгэн гуталнуудаа авч явлаа, тэглээ ч гэсэн хөл холгочихсон ч байх шиг. Энэ удаа бороотой сэрүүснэ, нартай халуун гээд цаг агаар их өөрчилөгдөнө гэж цаг агаарын урьдчилсан мэдээгээр харсан тул, авч явах хувцас гэдэг бас амаргүй гэхдээ их сайн бэлдэж авч явсан байна лээ. Өөрийгөө магтчихая, дээр нь дэлгүүрээс 2 цамц, нэг майк, 3 ширхэг өмд авсан, олон жил дэлгүүр хэсч байгаа юм гэсэндээ сүүлийн үед яг хэрэгтэй юмаа авдаг болж овоо би нээрээ, ахиад нэг өөрийгөө магтчихая хахах. Хоол унд кафе нь чанартай гоё хоол, талх амттангаараа австри алдартай л даа. Der Steirer, Landhauskeller, El Gaucho гэж газаруудад оройн хоол идлээ, гоё ресторанууд байлаа. Freiblick Graz гэж кафе ресторанд орж аперол сприж уулаа, хоол элдэв төрлийн зууштай, хамгийн дээд давхарт Грацыг дээрээс харж суухаар гоё байрлалтай кафе. Kastner & Öhler гэж том дэлгүүрт орж нилээд хэслээ, Sale ч таарлаа тэнэж2 шулуун загвартай хөх жинсэн өмд APC 190€ хямдараад 57,90€ авсан. Өөр куртка авах гэж үзээд сүүлдээ залхуураад хаясан, COS сайхан хямдарсан тул овоо хэдэн хувцас авлаа, сүүлийн хэдэн жил гутал сандаал цөөхөн авлаа, урдахаа өмсөж барахгүй байж одоо юүхэв гэж өөртөө хэллээ. Номын дэлгүүр орж 3 ширхэг ном авлаа. За нэг иймэрхүү явчихаад ирлээ. Зуныг зугаатай сайхан өнгөрөөгээрэй!

Jun 30, 2025

Sailing

За хө би буцаад ирлээ нтр гээд сүржигнээд байвал яасын хахах. Ай хөөрхий манай энэ хавиар овоо халж байна шүү, дан 30+ тэгэхдээ их халдаг газрийг бодвол л бас ч гэж гайгүй л дээ. Сонин гачин ихтэй энэ сүүлийн хэдэн сарууд ёстой л шурр гээд л өнгөрлөө. Бүтэн долоо хоног завин sailing boot дээр амарч амьдарч үзлээ. Олон жилийн өмнөөс завьны үнэмлэхтэй найз хамт амрая гэхээр өө амжихгүй, далай дээр гараад бөөлждөг ёстой чадахгүй гээд олон жил гүрийсэн юм. Гэнэт нодлин зориг ороод тэгье би хамт явж sailing хийе гээд хэлчихсэн. Ерөөлтэй сайхан өдөр нь ирж хорвотын Пула хотоос завиа хүлээж аваад идэж уух, хувцас хунараа оруулаад л эхэллээ дээ. 7 уулаа, 3 эмэгтэй 4 эрэгтэй, надыг бодвол урд нь бүгд ингэж завиар явж сурсан хүмүүс юм. За тэгээд л эхний өдөр додигор дээр гарчихаад л юм үзэж хараад явсан, доошоо бууж хувцасаа сольё гэж ороод үхсэн балууны чинь хувцас солих, доошоо ороод шууд нойл руу орж бөөлжөөд, дээшээ агаарт гараад гайгүй болох болов уу гэсэн ахиж баахан бөөлжив. Тэр хооронд элдэв юм бодлоо, ингээд бүтэн 7 хоног бөөлжвөл дуусах юм бна даа, дараагийн зогсоол хэзээ бол гэж бодож хэвтлээ. Ай хайрхан хүрээ гэж хол юм, хүний амь гэж бөх юм гэж манай нутгийн жинчин дуу алдсан юм гэлээ тэрэн шиг л юм боллоо шүү хахах Ашгүй хуурай газар дээр бууж арай гайгүй болсон, ресторанд ороод суухаар ширээ хана нь байнга хөдлөөстэй хахах би ганцаараа ийм байна уу гэсэн бүгд тийм байлаа. Ай хөөрхий амьдралдаа анх удаа ингэж завиар удаан явж, дотор нь идэж ууж унтаж үзлээ. Гоё юм байна, завиа далайн эрэг дээр тавьчихаад кофе уугаад хоол идээд явчихна, орой нь ирээд завин дотроо ороод унтаад өгнө, найзуудтай явсан учир байнга хөгжилтэй хөхрөлдсөн, бие биенийгээ явуулсан 7 хоног өнгөрлөө. Sailing boot учир ажил ихтэй юмаа, дарвуулгаа гаргана, оруулна, хичнээн метрь олстой, нөгөөдөхөө уяна, их салхи давалгаа ихтэй дээр нь бороотой бол ёстой бөөн ажил байдаг юм байна, Skipper нь орилоод урд байгаа хүн нь сонсохгүй, давалгаалж ус завь руу орж ирээд л мань мэт аваарын хантаазтай өөрийгөө завьнаас бэхэлчихсэн хахах. Тэгээд завьнаасаа шидэгдээд тэр далайд унавал эсэн мэнд гарч ирэхэд их л гэцүү хорвоо билээ. Ёстой кино цаашаа юм болдог юм билээ. Тэглээ ч гэсэн ахиад ингэж sailing хийнэ. Нэг иймэрхүү сонинтой байна даа, сайхан зун болж байхад вит Д гээ сайн аваарай ард түмээн!

May 6, 2025

Stoffwechselwunder

Надад найзууд ийм нэр өгчихөөд байна. За энэ нь орсон хоолыг дор нь шатаадаг зуух юм уудаа хахах. Яаж ч идсэн таргалахгүй байна гэнээ хахах. Нас явахын хэрээр таргалсан л даа, тэгэхдээ хэмжээ хязгаартай байгаа, бие хаандаа анхаарал тавихгүй бол таргалах их амархан юм, ялангуяа 40 гарсан эмэгтэйчүүд гэдэсээр таргалах шиг муухай юм байхгүй шүү. Тэрийг бүүр мено гэдэс гээд нэрлэчихэн ч байх шиг. Инсулин реситэнт ихтэй хүмүүс л таргалаад байгаа юм шүү дээ, дан гурил будаа сахар төмс гоймон их иддэг, энэ дээр алкохол орчихоор зарим хүмүүсийн хамаг хоол ундааг нь шууд хасчихаж байгаа юм. Дээр нь цагаан хоолтон хүмүүс их инсулин ресистэнт байдаг, яагаад дан өндөр нүүрс усаар их хоол хүнс идэж энергээ нөхдөг, байнга өлсдөг, өдөрт 3 удаа иднэ, дундуур нь бас снак иддэг. Миний хувьд жирийн өдөр өдөрт нэг л удаа хоол иддэг, дундуур нь алим банана снак иддэггүй, байнга гашуун ургамалын цай уудаг, алкохол уудаггүй. Дээр нь хортой косметик хэрэглэхээ больсон, тос, нарны тос, хумсны будаг, саван шампунь, ангижруулагч, ариун цэвэрийн хэрэглэл, угаалгын нунтаг, зөөлөрүүлэгч, аяга таваг угаагч, элдэв төрлийн өнгө үнэртэй лаа, хуванцарыг гал тогоондоо хүнсэндээ хэрэглэдэггүй. За энэ нь дааварт эрүүл мэндэд муу нөлөөтэй, бас шууд таргалуулдаг учир, битгий хэрэглэ охид бүсгүйчүүд ээжүүдээ, амаа чилтэл ярих юм, даанч тоохгүй юм. Заавал өвдөж зовж байж ойлгодог хүмүүсийг яалтайв. Саяхан монгол явж аавтайгаа жаал буруу хоол өгөөжийн боов, еэвэн их идсэн бас таргалаагүй шүү. За надаар нэг иймэрхүү л байна даа. Piglet маань буцаад ирсэнд баяртай байна. Саруул ухааныг дагаж гэгээрч ном уншиж байгаа. За бүгдэд өөрөө өөрийгөө ялахад амжилт!

Mar 14, 2025

Идэж уув

Идэж уух зорилгоо давуулан биелүүлэв, намайг ирнэ гээд ээж аав хоёр хонь гаргаад бүтэн хонины мах гэдэс толгойтой нь чанаж идэг гээд бэлдчихэж, идлээ идлээ хахах. Аавын дуртай өгөөжийн еэвэн, шпроттой талх бас идлээ идлээ. Сүүтэй цай баахуу хоёрыг бол бас л уулаа даа уулаа. Ээж нэг өдөр шинэ бүрсэн тараг өрөм ааруул бариад ороод ирлээ, тэрийг нь бас л бараг ганцаараа идлээ. Ээж хоёр удаа аарц буцалгалаа, хоёуланд нь чихэр хийхээс нь өмнө тасдаж аваад уулаа, олон жил уугаагүй гоё байна лээ дээ харин чиг. Эмээ надад зориулаад мэхээртэй тос хайлж өгч байна, чихэр хийлгэхгүй бараг л ганцаараа идлээ. Банштай цай бууз байнга, адууны мах, сарлагын мах бас чанаж өглөө идлээ идлээ хахах. Хөрш Мийгаа эгчийнд орсон чинь сайхан халуун боорцог хийж гаргаад хуушуур хайрч байна, хоёуланг нь идлээ. Яасан ч том хуушуур хийдэг юм нэгийг л иддэг наасан, ахиж идье гээд ч ордоггүй хахах Дүү сайхан хар шөл хийгээд өгч байна, нөгөө дүү битүү шөл хийгээд өглөө, бас нэг дүү ингэний хоормог халаагаад өглөө идлээ идлээ, уулаа. хахах Нагац ахынд очиж буузыг нь хийлцсэн чинь Асахи пиво өгч байна уулаа, бууз жигнэж өгсөн идсэн, өөрөө эгч дүү нартайгаа саунад орж Харбин гэж пиво уулаа. УБ-д нээгдсэн Паул гэж кафед орж бүүр аперол уулаа, дажгүй амттайг хийгээд ирж байна. Bull гэж шөлний газар орж өөрөө хийж иддэг шөл идэж гоожуурын Чингис пиво уулаа.Со хоолонд орж дан цай уусаар гарч ирлээ хахах. Өмнө говийн гоё амттай боорцог идэж үзлээ, гоё хийдэг юм, бүүр жижигхэн шоо шиг хатуу, хэдийг атгаж аваад идэхэд урамтай. За харин Истанбулын онгоцны буудал дээр харин чиг нарийн зан хөдлөөд ганц ч пиво авч уусангүй, 0.5 пиво 17€ аперол 28€ арай л айн балайрчихсан юм биш үү? нэг доёнэр авсан 21€ авч идсэнийхээ дараа харамссан. Ингэж л их ууж идлээ, жин нэмээгүй ээ. Бүгдээрээ гоё дуртай хоолоо хийж идээрэй!

Mar 1, 2025

Сар шинийн мэнд!

Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Онд мэнд тарган оров уу? Миний хувьд тарган сайхан орлоо хахах. Би монгол явж ирчихээд цагийн зөрөө гараагүй нойр хүрээд ядраад их л унтаж байна. Ул боов боорцог авчирсан тэрийгээрээ тавагаа засаад л идэж ууж байна даа. Монголд цагаан сар тэмдэглэж чадсангүй, уул нь очиж 29 хоносон боловч, албаар ингэж тааруулаад ирлээ. Аав ээж хоёртойгоо яг 20 хоночихоод, хүүхэд насны дурсамж, аав ээж хоёрынхоо хөгширсөн, өөрөө бас их хөгширсөнөө мэдэрсэн өдөр хоногууд байлаа. Үргэлжлүүлээд сайхан бичнээ эндээ. Сайхан баярлаарай!

Jan 20, 2025

Киви

За би тариачин хүн болсон шүү дээ, энэ жилийн кивиний ургац ойролцоогоор 50 кг боллоо. Нодлин кивинүүд угаасаа зөөлөрөөгүй муу ургацтай жил байсан. Энэ жилийнх ёстой сайн болц сайтай зөөлхөн бараг дэндүү удаан гадаа байлгачихлаа. Түрүүчийн бүтэн сайнд хүйтэн цастайд хураалаа, юу вэ, таслаад авангуут нүүрэн дээр цас унаад л, гар бээрээд л. За ажилсаг Аагий дон хөлдлөөд томоос шилж авч байгаад хальсалж хатаагчиндаа хийж анх удаа киви хатааж үзлээ. Болохын хувьд болж байна, чихэрлэг эсгэлэн амттай хариборхуу болж байна, монгол авч явна. Үлдсэн хэсгээр нөхөр жимсний архи хийнэ гээд 2 том шилэнд архинд дараад хийчихлээ. Бусдыг найзууддаа бэлэглэлээ, нэг найз ажилтай гэж юүхэв, жижиглээд зутан болгоод хөлдөөчихсөн, зун мөхөөлдөс хийж иднэ гэнэ. Уул нь зун жимсний коктэйль ногоон өнгөтэй кивиний амттай байвал гоё л юм. Даанч залхуу хүрээд байна. Уржнан нэг найз кивиний варень хийгээд буцагаад бэлэглэсэн гоё болсон байсан. За нэг иймэрхүү л амьдрал өрнөж байна. Шинэ долоо хоногын мэнд!

Jan 16, 2025

2024 онд авсан хувцас

За сүүлийн үед миний стиль имижд өөрчилөлт их орж бна, за ер нь нас яваад 40 нилээд гарчихсан (айн сүртэй тэ хахах) байгалын материалаар хийсэн даавуу тааран, за мэдээж ноолуур байвал бүүр сайн ийм материалаар сонгож хувцаслах дуртай боллоо. Учир нь агаар нэвтрүүлнэ, хөнгөхөн. Би уул нь урьд нь бас хуванцар материал нэг их өмсдөггүй ч гэсэн, одоо бүүр яг сайн шошго уншиж байж авдаг болсон. Дээр үед их цайвар арьстай, нарнаас их хамгаалдаг бсан, одоо байнга наранд нарны тосны хамгаалалтгүй гардаг учир хөрслөг бордуу болсон тул хувцасны өнгө бас их голдог болдог юм бна. Хар хүнд хэр баргийн өнгө зохихгүй байна хахах. Мюнхэн явж хувцас авахдаа дан хар хувцас авсан бх юм, 3 ширхэг хар топ, хар урт тааран даашинц, хар тааран өмд, хар сатин банзал, 1 цэргийн ногоон подволк, 1 цагаан подволк тааран нов ногоон цамц, 3ш нарны малгай 1 сандаал, ингээд тоолоод бичсэн шуналын микроб л харагдаж байна даа хахах. Баахан хар бикини авлаа. Зул сарын үеэр Грац явахдаа СОS-оос оранж ноолууран цамц, нэг хар өмд, 2 нимгэн урт ханцуйтай мерино цамц, 2 нимгэн урт ханцуйтай цамц авсан. Сая Сараевод явж байгаад нэг том малл ороод явчихсан Индетех үнэн эзэлчихжээ. Zara, Massimo Dutti, Bershka, Stradivarius. Massimo-д орсон бүүр хямдрал эхэлэх гээд бэлдээд тавчихсан байна, мэргэжлийн хүн бүүр нэг хараад л мэдэж байгаан хахах. Асуусан чинь нөгөөдөр эхэлнэ гэнэ, тэгэхээр нь би нөгөөдөр өглөө 9 цагт энд гэж хэллээ. Хэлсэн ёсоор нөгөөдөр нь 11 гээд ирлээ хүүхнүүд алалцаж байна, би ч гэсэн дунд ороод л явчихлаа хахах Хоёулаа явах ашигтай нь хамаг өмсөж үзэх хувуасаа хажуу хүндээ өгч байгаад л 2 гар чөлөөтэй үзэж тарж үсэрч наалдана шүү дээ нтр хахах. Ингэж тэмсэний эцэст 4 цагаан цамц, нэг оранж, нэг ногоон, нэг ягаан 2 хилэн өмдтэй 400€ гоор хөнгөрөөд гарч ирлээ. Гарч ирж ядраад кофе уулаа. Ийм л их хувцас авсан жил боллоо. Бага хувцас авч минимал амьдрах хүсэлтэй уг нь, гэхдээ л их хувцас авсан байна. 2025 онд яг хэрэгтэй байгаа хувцаснуудаа авнаа. За бүгдэд нь амжилт!

Jan 14, 2025

Montenegro Lustica Bay Hotel Chedi

Анх удаа энэ улсад очиж үзлээ, байгаль гэж байнаа, хүүх гээд л машин дотор дуу алдаад явлаа. Дубровникээс 86-хан км. Зам бол серпинтин, далай шууд эгц эгц өндөр уулнууд, уулынхаа орой дээр цастай, цэлмэг цэнхэр тэнгэр байгаль бол байнаа байна. Би ер нь бол явна гээд судлаад тэнд байдаг Чеди зочид буудлыг инстаграмаар дагачихсан бсан, харин нөхөр хаана буух уу? гэхээр нь шууд Чедиг сонголоо. Олон жилийн өмнө Оман явахдаа энэ Чэдигийн салбар шинээр Маскатад нээгдээд, тэр үед ямар ч далайн эрэггүй юм байна гээд Шангри ла-г сонгоод хожим нь харамссан. 5 одтой ч гэсэн буудлын рестораны хоол уух юм тийм гоё байсангүй, спа нь бас жижиг юм. Буудалын менежэр харин амьдралыг дээшлүүлээд том suite өглөө, тэр нь бол үнэн тансаг сайхан байлаа, өглөөний цай янзтай гоё амттай сонголттой, кофе нь амттай, шинэхэн шахсан оранж шүүс, захиалгаар egg benedikt salmon–той. Орос Украйн машины дугаар их юм, гайхаад Орос эндээс нэг их холгүй юу гэж асуулаа айн хахах. За Украйн номер бол хаа сайгүй, хаа л явна тэд бна, хорватын далай эрэг, герман австри чехийн Karlowy Vary хотод дайн эхлэхэд явж байхад дан үнэтэй украйн номертэй машинууд пиг байж билээ. Тэр үед буудлийн үүдэнд украйн роллс ройс ч байх шиг, улсаа зарчихаад бүгд ёвропд ирчихсэн чааваас, мөнгө дуусахаар яана ч гэх шиг, бас л хамаагүй юманд санаа зовно айн хахах. Тиват гэж ойролцоох хот орж ард түмэнтэй нь хүн ихтэй амралтын өдөр болохоор лайв бeнд сонсож аперол ууж хот үзлээ. Орой нь баахан кино үзлээ, хүрд эргүүлэх боломж гэдэг шиг, буудлын энтэртэймент нь киноны сонголт их юм, даанч дуу саунд их муу юм, хэллээ, suite нь ч адилхан хогийн саундтай юм, тэгэхээр үзсэн киногоо ахиад үзэх байх даа. Нетфлексээ хаагаад 3 жил болж байгаа юм, гар утасны донтолт, дээр нь нетфлекс нэмэгдэхээр юу болохов энэ чинь. Шинэ жилээр буудлын ресторанд махтай меню захиалчихсан чинь порц ихтэй юу вэ бардаггүй, дээр нь дессэрт шоколадтай бялуу. Даруухан шампанск тулгаад, гаргалаа.

Jan 6, 2025

Dubrovnik

Энэ хотыг олон жилийн өмнө очиж үзэх хүсэлтэй байсан ба, тэр үед нислэг олдоогүй санагдаж байна, хавар байсан учир нислэг цөөхөн байсан, машинаар явахаар хол байсан учир тэгэс хийгээд мартсан. Хорват улсын энэ их далайн эргийн хотуудаар явахдаа очих гээд зав гарахгүй байсан юм. Нодлин Корчула гэж арал очиж үзчихээд буцахдаа дайрая гээд бас амжаагүй, энэ удаа удаан төлөвлөсөнгүй Сараевогоос 270 км юм байна, шууд үзье гэж шийдээд 2 хонолоо. Буудал бас гоё буудал байж таарлаа, Hotel Imperial Hilton үнэн гоё эртний барилгыг зул сараар гоё ч чимэглэсэн, үйлчилгээ сайтай, өглөөний цай шинээр шахсан оранж жүүс кофе, царайлаг зөөгч нар бүүр аягалж өгдөг, сүүлийн үед ховордсон үйлчилгээ шүү дээ. Wellness нь мияа юм пүүлных зураг нь их гоё гарсан бсан, гэрэлтүүлэгийг нь гоё хийгээд гоё зураг авчихсан байна лээ. Сауна нь жижигхэн, нойтон, хуурай саунатай юм амарах хэвтэх өрөө байхгүй, шүршүүр нь бас хувцассольдог өрөөндөө байх шиг. Буудалын байрлал хотын төвдөө учир шууд алхаад төв талбайдаа орчихно, хотын төвөө их гоё чимэглэсэн юм, дээр асар том цайз тэрэн дотроо хот нь үнэн гоё газар юмаа. Цайзыг үзэх зав гараагүй ахиад намар хавар дулаахан үед нь очно доо. 29, 30 нд төв талбай дээрээ тайз засчихсан концерт тоглохыг нь харлаа, хүйтэнд хүмүүс нь дан гадаа суугаад уух юмаа уугаад суух юм. Анхнаасаа далай явна гэж төлөвлөгөөгүй хаана шинэ жил өнгөрөөхөө мэдэхгүй байсан болохоор дан зузаан хувцастай, нимгэн хувцас бхгүй, нар гараад бараг л нарны малгай хэрэг болоод, аз болж цүнхэндээ нэг нарны шилтэй явдаг юм. Машин дотор аминд орлоо. 3 ширхэг өвлийн зузаан гуталтай юу вэ, буудал жимтэй юм гээд дотор өмсдөг кэтээ хот дотор өмсөж нэг юм аргаллаа. Бас л дэндүү төлөвлөгөөгүй гарах бас дэмий юм. Өдөр нь 20+ халууцаад байгаа мөртлөө, орой нь өвлийн куртка малгай ороолт, 2 давхар ноосон цамц, ресторанууд мангар хүйтэн бас л их л бодолтой хувцасаа авч явмаар юм байна. Хэдэн гоё зураг хийчихмээр байх юм зураг оруулж болохоо байчихэж, энэ блогоор жаал оролдохоос За өнөөдөр энд амралтын өдөр ажил дээр ирчихсэн сууж байна, энэ жил бас алан гэсэн зорилготой хахах Бүгдэд шинэ долоо хоногийн мэнд!

Jan 3, 2025

2024-2025

Sarajevo=> Dubrovnik=> Montenegro Lustica Bay=>Sarajevo Шинэ оны мэнд хүргэе! Эрүүл энх аз жаргал юу хүссэн хүсэл чинь биелэх болтугай! Зиак цастай яваад цастай буцаж ирлээ, гэрээсээ гарахад бороотой байсан, цаг агаар муудна гэж мэдэж байсан тул эртхэн гарсан, Босниагын нутаг руу ороод л цас гэдэг чинь ордог хайрхан юмаа, хурдны замныхаа цасыг цэвэрлэдэггүй ард түмэн юм. 100 гаран км хурдны зам дээр дагтрашсан зам дээр 50-60км гэлдэрч байж хурдны зам нь дуусаад орон нутгийн зам нь арай гайгүй, яг Сараево-гийн ойролцоох хурдны зам овоо цэвэрхэн байж таарлаа.Тэгсэн ЖПС буудлын хаягыг буруу болгоод шал өөр гудамжинд хайгаад нутгийн залуугаас асуусан чинь буудал чинь хотын нөгөө талд гэж зааж өгөөд бүтэн цаг түгчирч буудалдаа ирээд, буудалдаа оройн хоол идчихээд шууд ахиж гадагшаа гарсангүй. Буудалын ресторан, өрөөний мини бар ямар ч алкохол байхгүй айн хахах Цас бол ордог газар байна, арга ч үгүй юм даа, 84 онд өвлийн олимп зохион байгуулагдаж байсан гэхээр. Нүүрс үнэртээд Улаанбаатарыг санагдуулж байдаг шүү, явган хүний зам дээрх цасаа хот дотроо бас цэвэрлэхгүй, алхаж явсан яг миний хажууд настайвтар авгай халтираад уначихсан, татаж босгож өглөө. 4 хоноход бараг бүтэн 3 өдөр цас орсон гэхээр нэг их олигтой үзэж харж чадсангүй, хавар намар гоё байх. Хоол сайтай, махыг янз янзаар хийж иддэг ард түмэн юм, доенарыг бас гоё хийдэг юм байна идлээ, өрөм иддэг юм байна нээрээ, Kaymak гэдэг, монгол өрөмнөөс ялгаа алга амт нь хүртэл яг адилхан байна. Өчигдөр Сараевод хоночихоод өнөө өглөө бас нилээд эрт гарлаа, бас л цас ороостой, амралтаа дуусгаад харьж яваа босниачууд пиг, ихэнх нь герман австри цвейцарт ажиллаж амьдардаг хүмүүс. Замдаа бүүр германы нутагт яваа юм шиг санагдаж байдаг шүү, дан германы машины дугаар. Бусад хотуудынх нь талаар дараа бичнээ, түр баяртай

Nov 18, 2024

Баруун талын шагай мулт

10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өмсөөд очлоо. Тэгээд идэж уугаад жаал бүжиглээд, сүртэй хөдлөсөн юм бол байхгүй мөртлөө баруун талын шагайгаа мулталчихлаа. Тухайн үед ёонк гээд л явчихлаа, өвдөж байнаа, харсан найзууд цаашаа ахиад хөдөл хөдөл гэнэ хөдөллөө. Тэгээд гэртээ ирээд гуталаа тайлах гэсэн шагай овоо хавджээ, бараг л арай гэж гуталаа тайллаа. Ингээд хоёр дох удаагаа энэ муу шагайгаа мулталчихаа. Анх залуу байхдаа гал халуун 18 настайдаа хахах сүртэй тэ, энэ шагайгаа сагс тоглож байхдаа үсэрээд доошоо буухдаа мулт гишгээд гэртээ найзуудаараа өргүүлээд харьж билээ. Аав ээж хоёр загнаад л хэн чамайг сагс тогло гэсэн юм гээд л... Одоо хөлгүй боллоо гээд айн, тэр үед бүр бүтэн сар хэвтсэн, энэ удаа харин гайгүй. Маргааш нь Босниа явах бсан учир жаал өөртөө уур хүрлээ, гээд яахав өглөө босоод гишгэх гэсэн болдоггүй ээ. Догонцоод доголоод л найзуудын буусан буудал дээр ирлээ, нөгөөдүүл намайг харчихаад үүеээ үүеээ гэнээ хахах Тэгсэн Хэлга бас 7 хоногийн өмнө, шатан дээрээ хальтираад 2 хавиргаа хугалчихаж, бүр яг таарч байдаг шүү. За тэгээд л явган аялал хийдэг таягаа ашгүй олж аваад нөгөөдөхөө түшчихсэн айн, буудал дотор пилтан шал дээр гэрийнхээ тавчиктай алхахаар таг2 гэж дуугараад од айн хахах. Високогын нарны пирамид дээр гарсангүй эгц өөдөө өгсдөг тул доор машин дотроо сууж байлаа, сарны пирамид дээр хамт алхаж байгаад буцья гэж бодсон ч гэсэн алхсаар байгаад хамгийн дээр нь гарчихлаа, Албэртээр доороосоо түлхүүлээд 3 хөллөж байгаад мацсоон мацсан хахах Элэглэсэн ч юм болсон шүү, тэгээд буухад бүүр хэцүү гээд тойрч буухаар болоод тойрч алхаад 11км алхчихдаг юм даа. Босниагийн дараа нь оливийн ургац хураалтанд явах байсан, хүмүүсийг хурааж байхад би хажууд нь хөлөө өргөөд суугаад байлтай биш гээд больсон. За тэгээд одооноос бараг доголохгүй алхаж байна, тэгэхдээ хамаагүй хөдөлгөж болохгүй. Амьдрал нэг иймэрхүү, завгүй байнаа, ингэж явсаар 2024 дууслаа. Бүгдэд ажил хөдөлмөрт амжилт!

Oct 10, 2024

Сэтгүүл бэлгэнд авлаа

За шал танихгүй урьд нь уулзаж байгаагүй эмэгтэйгээс өөрийнхөө дуртай сэтгүүлнүүдийг бэлэгэнд авлаа. Vogue 9€, Elle 8€, Myself 4.90€ Donna 5.20€ нийт 27,10€ гэж одоогоор унших дуртай сэтгүүлнүүд юм, сүүлийн үед бас үнэд орсон. Тэгээд албаар ард үнийг нь биччихлээ, жилийн дараа санах гээд. Силкэ-д баярлалаа гялайлаа талархлаа, өчигдөр оройжин найзын бэлэглэсэн chardonny-г хувааж уулаа, хууч хөөрлөө. Урьд өдөр нь нэг дэхь өдөр бас 2 удаа хоолонд орж, орой нь 4 эрэгтэй би бас ганцаараа эмэгтэй байж таарав. 2 пиво 1 чавганы дарс уугаад толгой өвдөж сэрээд ахиж уухгүй дээрээ тулчихсан бсан, хүн бэлэг өгөөд цагаан вино байна уу ууя гэхээр чинь зүгээр хараад сууж чадахгүй юм хахах. Тэгээд сэтгэл хөдлөөд хамт уучихсан, жаргах замд садаа мундахгүй юмоо нтр. Цагаан дарс уусан толгой өвдөхгүй байна, дан цагаан дарс ууя даа. Энэ кофе алкохол social media-аас гарах юмсан. Одоогийн байдлаар амжихгүй л байна даа. Муу хүн идсэнээ гэдэг шиг муугын муу нь уусанаа бичнэ гэж хахах Иймэрхүү л амьдарч байна даа, гийгүүлсэн юм алга.

Sep 17, 2024

Намар

Энд жилийн намар арай л эрс тэс эхэллээ дээ. 33 хэмээс 2-3 хоногийн дотор 12 болж уналаа. Дээр нь 5 өдөр өдөр шөнөгүй бараг л тасралтгүй бороо оров, Дунай мөрний ай сав, том жижиг голтой газарууд үерт автаж асар их хохирол амсаж байх шиг байна. Гео инженеринг гэдгийг утга ёсоор нь харуулж байна даа. За би ч өөрөө өөрийгөө ялан дийлэх их ажилдаа орсон хахах, өглөөдөө овоо сунгалтын дасгалаа хийгээд байсан бороо орж гэнэт хүйтрээд хийсэнгүй. Өнөө өглөөнөөс овоо эхлэж хийлээ, овоо утасаа ухахгүй ном уншиж байгаа. Өвлийн хувцасаа гаргаж бэлдэнэ, зуны хувцасаа угааж индүүдэж далд хийнэ. Энэ удаа ойрын хэдэн жил өмсөөгүй хувцаснуудаа зоригтой ялгаж салгаж, яг жинхэнэ өмсөх биед эвтэйхэн хувцаснуудаа авч үлдэнэ, бусдыг нь бэлэглэнэ. Нодлин эдийд би Hessnatur гэж био дэлгүүрээс гэрт өмсдөг 4 ширхэг өмд авсан юм, өмсөж амжаагүй, жаахан урт юм оёдолчин дээр очиж богиносгоно доо. Гэрт өмсдөг зузаан ноосон оймс, шинэ дотуур хувцас хэрэгтэй байна, зузаан хилэн өмд ч авчихмаар юм шиг. Би өвөл урт дотуур ноолууран өмд өмсчихдөг юм хахах. Бүдүүн харагдах марагдах чухал биш, дулаан явбал мянган лан. Би ноолуур их өмсдөг юм, германд бас нэг ийм үг байдаг юм, Einmal Kaschmir, immer Kaschmir гэж, ноолуурыг нэг өмсөөд л дан ноолуур өмсдөг болдог гэсэн утгатай. Ноолуурын сайн талыг бол хэлээд барахгүй хөнгөн, зөөлөн дулаан барина, халуунд хөлс баас гоожуулахгүй. Нэг сул тал нь амархан нэмгэрч цоорно, ялангуяа энэ тохой бүүр амархан юм, дээр нь энэ муу хэдэн эрвээхэй сайн чанарын ноолуурыг андахгүй идэх юм хахах. Ямар сайндаа өвөл зунгүй хэдэн ноолуураа байнга хөлдөөгөөстэй хахах. Уржнан монгол явж нилээд хэдэн ноолууран цамц өмднүүдээ нөхүүлээд, засуулаад томсгоод ирсэн, ахиад л өвдөг тохой нь нимгэрчихлээ, дээр нь хорхойнд идүүлсэн, эндээ тэндээ нүхтэй нилээд хэдэн хувцас байна монгол явахдаа авч явж засуулна даа. За нэг иймэрхүү амьдарч байна. Юу юугүй борооших нь дээ гэдэг шиг, энэ он чинь удахгүй дуусах нь дээ. Бүгдэд нь амжилт! Энэ Саруул ухаан монголд жаргажээ, бичлэгнүүд чинь гоё байгаа шүү, бичээд байгаарай!

Jul 30, 2024

Дуулж сурах

За манай гэрийнхэн хамаатан саданд дуулдаг хуурддаг хөгжимийн зэмсэг тоглодог хүн нэг ч байхгүй, аавын тал ч тэр ээжийн тал ч тэр. Эдий наслахдаа нэг их дуулах шаардлага ч гарсангүй, уул нь дуулж сурах гэж микрофон аваад дүүдээ өгчихсөн. Цэцэрлэгт байхдаа Өнчин цагаан ботго гэдэг дууг дуулаад, цэцэрлэгийн концертэнд орж байсанаа санаад байдаг юм. Өнчин цагаан ботго ээжийгээ санаад байн байн буйлнаа, бөөн бөөн тэширнээ билүү дээ иймэрхүү үгтэй. Ээж тэр үед намайг сайн дуулсан гээд магтаад байхыг санадаг. Саяхан найзын төрсөн өдөр болоод нэг найз маш сайн дуулна, гитартай гитаргүй, бидэн дотроо од юм. Тэр дуулаад, халчихсан хэд хадуураад нэг нэгээрээ дуулах болсон, англи дуу муу дуулаад бна. Намайг монгол дуу дуул гэнэ. Уул нь ганц аялачихдаг дуу байдаг, ойрд дуулаагүй таг мартсан бна, бүүр орж ирдэггүй юу вэ. Хүүхэн хүний хүслэн гэж дууг овоо эхлүүлээд өөрийнхөө хэмжээнд хагас дутуу дуулчихдаг юм, байдаггүй таг шүү. Яагаад очиж очиж энэ дууг дуулдаг болсоноо өөрөө ч сайн санахгүй юм. Одоо жинхнээсээ дуулж сурна, дараагийн парти дээр боль гэтэл нь дуулнаа хахах. Манай аав халчихаараа Цэрэг эрийн гэргийн дууг дуулдаг байсан юм. Сүүлд дуулахыг нь сонсоогүй юм байна. Ээж дуулдаггүй. Хурдын аав гэж дууг бас сурнаа. Дуулах бас эрүүл мэндэд асар сайн. Дуулим хорвоог уяартал дуулнаа, дуулсан дуундаа би өөрөө уяраад гэдэг шиг хахах. За нэг иймэрхүү л амьдарч байна даа.

Jul 23, 2024

Сүүлийн үеийн сонин сайхан

Нийт 6 ширхэг ном авчээ, 3 нь мөнгө санхүүгийн тухай, 3 нь эрүүл мэнд. Ер нь миний номнуудын ихэнх нь эрүүл мэндийн тухай юм. Эхнээс нь уншаад эхэллээ. Зугаалж зугаалж яваад ирэхээр буцаад өдрийн дэглэм рүү орох гэж бас л ахиад шинээр эхэлж байгаа юм шиг болох юм. Өглөөний дасгалаа хийгээд эхэлсэн бие хаа гэж мод цаашаа болсон байх юм, сунгалтын дасгал хийхээр нуруу тасрах нь ээ. За ингээд бага багаар ахина даа, ном уншдаг дадал бол бүүр хэцүү, байсгээд утасаа ухчих гээд болохгүй юм хахах. Өөрөө өөртэйгээ тэмцэж байтал нэг өдөр амьдрал дуусах байх шүү хайрхаан! Босниа Херцоговиниа-д (бас л урт нэртэй улс юмаа) очоод тумиан, гозмарин, еиколоптус, прополис дээр нь нэмээд сарнайн амин тос.Сарнайн тосоо бурууг нь авчихаж, арома тос авчихсан бна, жаал харамслаа. Удахгүй ахиж очоод жинхэнийг нь авах юм шүү. Нэмээд паразитны эсрэг цай, шингэн бэлдмэл авлаа, бэлдмэлийг нь амсаад үзсэн чихэрлэг амттай байх юм. Ийм чихэрлэг амттай бэлдмэл анх удаа үзлээ. Төрсөн өдөрөө даруухан тэмдэглэлээ, итали ресторанд өдрийн хоол идлээ, ажилийн уулзалттай бсан тул бас их ууж идэж болсонгүй, дараа жил ноё тэмдэглэнээ. Хэдэн хувцасаа бас янзалж, угааж индүүдэж ялгаж байна, ноолууран цамцнуудаа овоо л арчилах юм, яаж ийж байгаад л нэг газар нь эрвээхэй идчих юм, уул нь байнга хөлдөөгөөстэй хахах. Энд тэнд нүх, тэрийг нь би энд оёох гэж элэглэчих юм хахах. Онгойж явахаар умайж яв гэдэг амьдралын зарчимтай учир ингээд л өөрөө оёсон болоод явж байна. Монгол явахдаа уул нь гоё засуулчихдаг юм, нэг явахаараа бүх цамц малгай ороолтоо авч явж засуулах болох нь дээ. Удахгүй ажил гэрт зочин ирнэ гээд гэр ажилаа эмхэлж цэгцэлж байна, би заавал нэг хүн ирэхээр л гэнэт цэвэрч болох юмаа, сүүлдээ байнга зочинтой байвал бас зүгээр ч юм уу нтр. За иймэрхүү, бусдад нь зуныг хөгжилтэй сайхан зугаалж өнгөрөөгээрэй вит Д сайн аваарай!

Sting Konzert in Pula Arena

За Стинг концерт үзлээ, том эртний арена юм, асар халуун өдөр том том чулуунууд халчихсан хэдийгээр орой 8 цагт ч гэлээ халуун байлаа. Хамтл...