Jan 20, 2025
Киви
За би тариачин хүн болсон шүү дээ, энэ жилийн кивиний ургац ойролцоогоор 50 кг боллоо. Нодлин кивинүүд угаасаа зөөлөрөөгүй муу ургацтай жил байсан. Энэ жилийнх ёстой сайн болц сайтай зөөлхөн бараг дэндүү удаан гадаа байлгачихлаа. Түрүүчийн бүтэн сайнд хүйтэн цастайд хураалаа, юу вэ, таслаад авангуут нүүрэн дээр цас унаад л, гар бээрээд л. За ажилсаг Аагий дон хөлдлөөд томоос шилж авч байгаад хальсалж хатаагчиндаа хийж анх удаа киви хатааж үзлээ. Болохын хувьд болж байна, чихэрлэг эсгэлэн амттай хариборхуу болж байна, монгол авч явна.
Үлдсэн хэсгээр нөхөр жимсний архи хийнэ гээд 2 том шилэнд архинд дараад хийчихлээ.
Бусдыг найзууддаа бэлэглэлээ, нэг найз ажилтай гэж юүхэв, жижиглээд зутан болгоод хөлдөөчихсөн, зун мөхөөлдөс хийж иднэ гэнэ. Уул нь зун жимсний коктэйль ногоон өнгөтэй кивиний амттай байвал гоё л юм. Даанч залхуу хүрээд байна. Уржнан нэг найз кивиний варень хийгээд буцагаад бэлэглэсэн гоё болсон байсан. За нэг иймэрхүү л амьдрал өрнөж байна. Шинэ долоо хоногын мэнд!
Subscribe to:
Post Comments (Atom)
Sting Konzert in Pula Arena
За Стинг концерт үзлээ, том эртний арена юм, асар халуун өдөр том том чулуунууд халчихсан хэдийгээр орой 8 цагт ч гэлээ халуун байлаа. Хамтл...
-
Hier sind meine Outfits in November, Ich mag Num 1. Welches gefällt euch am besten? Here are outfits in November, I like num 1. Whic...
-
Hi girls, I´m back from Mauritius, it is over now,14 days of eating, drinking, swimming, sleeping and lying on sunbed. It was lovely there, ...
-
I hope, you had a great weekend so far, it might be the hottest weekend we had in Germany. So here are my outfits...
No comments:
Post a Comment