May 19, 2026
Мюнхэн жил бүрийн амралт, аялан тоглолт
Tegernsee=> München=>Bad Tölz {Аялан тоглолт гэж лгоё санагдаад биччихлээ, тэрнээс яг аялан тоглосон юм бол байхгүй.}
гэсэн маршрутаар 8 хоног амарчихаад найз нартайгаа уулзаж идэж ууж амарч байгаад ирлээ. Ер нь бол олон хоног дараалан идэж ууж, шөнө орой хүртэл ресторанд ууж идэж, маргааш нь хот руу орж дэлгүүр хэсээд 11,5км алхана гэдэг бас л их ядраадаг болсон байна, дээр нь авсан хэдэн хүнд уутнуудаа бариад олон нийтийн унаанд суугаад буудалдаа очино гэдэг чинь бас л шандас чармайлгадаг болсон байна, дараа явахдаа амралтаа уртасгана, нэг өдөр дэлгүүр хэсээд 1 өдөр буудалдаа сайхан тайван саунад хэвтэж амарна гэсэн төлөвлөгөөтэй. Нас явах ч лүд юмаа гэдэг шиг л айн хахах. За энэ удаа цаг агаар үнэн хогийн хүйтэн байлаа, юу яасан дэлхийн дулаарал, өдөртөө бүүр 8 хэмтэй бороотой, тэгээд Тэгэрнсээ-гийн эрэг дээр чийглэг, альпын нурууны жавартай хүйтэн салхитай, 5 сарын дундуур гэхэд арай л байлаа, бүтэн 7-8 хоноход дээрдсэнгүй. Би бүүр гайхаж2 баахан өвлийн хувцас авч явсан оносон байна лээ. За тэгээд нодлин явж чадаагүй энэ жил очсон чинь бөөн урилга уулзалт, орой болгон гадагшаа гарч ресторанд орж идэж уулаа.Өнгөрсөн 7 хоногт аавуудын баярын өдөр байсан тул найзын аавын өдрийн brunch-нд очиж уулзаж хууч хөөрч суулаа, найзууд уулзалдаж нэг өдөр бууз хийж идэж, хүүхдүүдэд бууз хийхийг заалаа. Зав зай гарахгүй, за хэд болж байна, цаг товлочихсон ажилтай хүн шиг л байлаа хахах.
Tegernsee-д гоё буудалд буусан, хоол гоё буудал нь wellness нь гоё, усан сан нь ба гоё. 3 өдөр болоход цаг агаар муу тул өдөржин буудалдаа, алхдаг гуталаа авчираагүй тул бүүр амар. Жаахан сэлээд л саунад, амардаг өрөөнд утасаа ухаад хэвтэж байгаа юм, ном авч яваагүй дээ, жаал харамсав.
Ер нь харьцуулаад харсан чинь найзууд дотроо хамгийн эрүүл би юм, нэг нь алкохол кофе ууж чадахгүй, амархан ядраад, нөгөөдөх нь цагаан хоолтон алкохол лактосэ глютэн бас идэж ууж чадахаа больсон байна, нөгөө хоёроо жаал миаллаа намайг хар би бол юм юмыг идэж ууж байна яах ч үгүй, бүүр хэдэн өдөр дараалж идэж ууж байна гэж өөрийгөө магтлаа хахах. Муу хүн идэж бас шингээж чадаж байгаам нтр. Тэгэхдээ жирийн өдрийн нормдоо орно л доо, одооноос.
За нэг иймэрхүү явж байгаад өчигдөр гэртээ ирлээ. Өдөр тутмын амьдралдаа ороод улам хичээгээд гоё болноо.
Ингээд өөртөө амжилт, та хэдэд ч бас амжилт хүсье!
Subscribe to:
Post Comments (Atom)
Мюнхэн жил бүрийн амралт, аялан тоглолт
Tegernsee=> München=>Bad Tölz {Аялан тоглолт гэж лгоё санагдаад биччихлээ, тэрнээс яг аялан тоглосон юм бол байхгүй.} гэсэн маршрутаар...
-
Өрсөлдөгч бага багаар ахиад байдаг би энд дандаа зугаалаад байдаг хахах. Энэ Саруул ухаан бүүр нэг ажилсаг хүн байх юмаа. Би яахав нэг уран ...
-
За хө би буцаад ирлээ нтр гээд сүржигнээд байвал яасын хахах. Ай хөөрхий манай энэ хавиар овоо халж байна шүү, дан 30+ тэгэхдээ их халдаг га...
-
Түрүүний долоо хоногт Грац явж идэж ууж дэлгүүр хэсэв. Grandhotel Wiesler гэж буудалд буув, нэрнээс цаашгүй юмоо зайлуул, гранд мранд гээд т...
No comments:
Post a Comment