Jan 9, 2026
Шинэхэн 2026
Шинэ жилийн мэнд хүргэе, шинэ ондоо эрүүл саруул энх түвшин азтай жаргалтай байгаарай!
Энэ удаа 12 сарын 17-ноос гэрээсээ гараад явж2 1сарын 7-нд гэртээ ирлээ. Явсан маршрут Visoko=>Mostar=>Dubrovnik=>Tivat=>Tirana=>Durres=>Niksic=>Solin гэж яваад Балканы тойрон аялал машинаар хийчихээд ирлээ. Босниа Хэрцоговиниа Монтенэгро,Албаниа Хорват гэж яваад нийтдээ 2000км явсан, өдөрт 350км явахад 5-6 цаг явж байгаа юм, хурдны зам байхгүй дээр нь олон ч удаа хилээр гарах юм, тэгээд хурдан явах боломж байхгүй.
Албани улсын нийслэл Тирана хотын төв талбайд шинэ жилээ угтлаа, салютыг ч буудуулдаг юм байнаа, хүмүүс нь хоорондоо эв найрамдалтай охид бүсгүйд айж ичихгүй сайхан тэмдэглэдэг юм байна, германд бол хэцүү болчихсон шүү дээ. Яг хотын төвд буудал байсан болохоор овоо алхлаа, яасан их бар ресторан кафетэй хот юм, бараг л бүх гудамж дүүрэн бар ресторан, тэгээд тэр нь дүүрэн хүнтэй,бүүр гайхмаар.
Босниа Албани хоёр улс бол хог хаядагаараа дэлхийд тэргүүлэх байхаа, хөдөө хээр газар ойр тойронд хот тосгон байхгүй байхад л замын хоёр тал хог хог хаашаа л харна хог, голынхоо хоёр тал руу хогоо цутгачих юм, хогон дотор нь барилгын материал, шил хуванцар, хийхгүй юм алгаа, сүүлийн далайн эргийн хот Дуррэс буудлаас хоёр алхаад л хог бас л арай юмаа. Буцаж ирэх гэж 3 өдөр 3 өөр газар хонож ирлээ, уул нь хорватын далайн эргийн замаар хурдан гээд буцсан чинь цаг агаар муу гээд хурдны замаа хаачихсан, бүүр цасан шуургатай өндөр уулыг 20км-тай давж гэртээ ирлээ. Өнөөдөр ажилдаа явах гэж гараад буцаад ороод ирлээ мөсөн бороо орж байна, гадаа цастай шөнөдөө хасах 10 градустай хоноод хөлдсөн зам дээр бороо орвол сайхан гулгадаг тул гэртээ хэвтэж өнжиж амралтаа уртасгаж байдаг хорвоо юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
Шинэхэн 2026
Шинэ жилийн мэнд хүргэе, шинэ ондоо эрүүл саруул энх түвшин азтай жаргалтай байгаарай! Энэ удаа 12 сарын 17-ноос гэрээсээ гараад явж2 1сарын...
-
Өрсөлдөгч бага багаар ахиад байдаг би энд дандаа зугаалаад байдаг хахах. Энэ Саруул ухаан бүүр нэг ажилсаг хүн байх юмаа. Би яахав нэг уран ...
-
Надад найзууд ийм нэр өгчихөөд байна. За энэ нь орсон хоолыг дор нь шатаадаг зуух юм уудаа хахах. Яаж ч идсэн таргалахгүй байна гэнээ хахах....
-
Түрүүний долоо хоногт Грац явж идэж ууж дэлгүүр хэсэв. Grandhotel Wiesler гэж буудалд буув, нэрнээс цаашгүй юмоо зайлуул, гранд мранд гээд т...
No comments:
Post a Comment