Jan 3, 2025
2024-2025
Sarajevo=> Dubrovnik=> Montenegro Lustica Bay=>Sarajevo
Шинэ оны мэнд хүргэе! Эрүүл энх аз жаргал юу хүссэн хүсэл чинь биелэх болтугай!
Зиак цастай яваад цастай буцаж ирлээ, гэрээсээ гарахад бороотой байсан, цаг агаар муудна гэж мэдэж байсан тул эртхэн гарсан, Босниагын нутаг руу ороод л цас гэдэг чинь ордог хайрхан юмаа, хурдны замныхаа цасыг цэвэрлэдэггүй ард түмэн юм. 100 гаран км хурдны зам дээр дагтрашсан зам дээр 50-60км гэлдэрч байж хурдны зам нь дуусаад орон нутгийн зам нь арай гайгүй, яг Сараево-гийн ойролцоох хурдны зам овоо цэвэрхэн байж таарлаа.Тэгсэн ЖПС буудлын хаягыг буруу болгоод шал өөр гудамжинд хайгаад нутгийн залуугаас асуусан чинь буудал чинь хотын нөгөө талд гэж зааж өгөөд бүтэн цаг түгчирч буудалдаа ирээд, буудалдаа оройн хоол идчихээд шууд ахиж гадагшаа гарсангүй. Буудалын ресторан, өрөөний мини бар ямар ч алкохол байхгүй айн хахах
Цас бол ордог газар байна, арга ч үгүй юм даа, 84 онд өвлийн олимп зохион байгуулагдаж байсан гэхээр.
Нүүрс үнэртээд Улаанбаатарыг санагдуулж байдаг шүү, явган хүний зам дээрх цасаа хот дотроо бас цэвэрлэхгүй, алхаж явсан яг миний хажууд настайвтар авгай халтираад уначихсан, татаж босгож өглөө.
4 хоноход бараг бүтэн 3 өдөр цас орсон гэхээр нэг их олигтой үзэж харж чадсангүй, хавар намар гоё байх.
Хоол сайтай, махыг янз янзаар хийж иддэг ард түмэн юм, доенарыг бас гоё хийдэг юм байна идлээ, өрөм иддэг юм байна нээрээ, Kaymak гэдэг, монгол өрөмнөөс ялгаа алга амт нь хүртэл яг адилхан байна.
Өчигдөр Сараевод хоночихоод өнөө өглөө бас нилээд эрт гарлаа, бас л цас ороостой, амралтаа дуусгаад харьж яваа босниачууд пиг, ихэнх нь герман австри цвейцарт ажиллаж амьдардаг хүмүүс. Замдаа бүүр германы нутагт яваа юм шиг санагдаж байдаг шүү, дан германы машины дугаар.
Бусад хотуудынх нь талаар дараа бичнээ, түр баяртай
Subscribe to:
Post Comments (Atom)
Stoffwechselwunder
Надад найзууд ийм нэр өгчихөөд байна. За энэ нь орсон хоолыг дор нь шатаадаг зуух юм уудаа хахах. Яаж ч идсэн таргалахгүй байна гэнээ хахах....
-
Өрсөлдөгч бага багаар ахиад байдаг би энд дандаа зугаалаад байдаг хахах. Энэ Саруул ухаан бүүр нэг ажилсаг хүн байх юмаа. Би яахав нэг уран ...
-
Энд жилийн намар арай л эрс тэс эхэллээ дээ. 33 хэмээс 2-3 хоногийн дотор 12 болж уналаа. Дээр нь 5 өдөр өдөр шөнөгүй бараг л тасралтгүй бо...
-
За шал танихгүй урьд нь уулзаж байгаагүй эмэгтэйгээс өөрийнхөө дуртай сэтгүүлнүүдийг бэлэгэнд авлаа. Vogue 9€, Elle 8€, Myself 4.90€ Donna ...
No comments:
Post a Comment