Mar 14, 2025

Идэж уув

Идэж уух зорилгоо давуулан биелүүлэв, намайг ирнэ гээд ээж аав хоёр хонь гаргаад бүтэн хонины мах гэдэс толгойтой нь чанаж идэг гээд бэлдчихэж, идлээ идлээ хахах. Аавын дуртай өгөөжийн еэвэн, шпроттой талх бас идлээ идлээ. Сүүтэй цай баахуу хоёрыг бол бас л уулаа даа уулаа. Ээж нэг өдөр шинэ бүрсэн тараг өрөм ааруул бариад ороод ирлээ, тэрийг нь бас л бараг ганцаараа идлээ. Ээж хоёр удаа аарц буцалгалаа, хоёуланд нь чихэр хийхээс нь өмнө тасдаж аваад уулаа, олон жил уугаагүй гоё байна лээ дээ харин чиг. Эмээ надад зориулаад мэхээртэй тос хайлж өгч байна, чихэр хийлгэхгүй бараг л ганцаараа идлээ. Банштай цай бууз байнга, адууны мах, сарлагын мах бас чанаж өглөө идлээ идлээ хахах. Хөрш Мийгаа эгчийнд орсон чинь сайхан халуун боорцог хийж гаргаад хуушуур хайрч байна, хоёуланг нь идлээ. Яасан ч том хуушуур хийдэг юм нэгийг л иддэг наасан, ахиж идье гээд ч ордоггүй хахах Дүү сайхан хар шөл хийгээд өгч байна, нөгөө дүү битүү шөл хийгээд өглөө, бас нэг дүү ингэний хоормог халаагаад өглөө идлээ идлээ, уулаа. хахах Нагац ахынд очиж буузыг нь хийлцсэн чинь Асахи пиво өгч байна уулаа, бууз жигнэж өгсөн идсэн, өөрөө эгч дүү нартайгаа саунад орж Харбин гэж пиво уулаа. УБ-д нээгдсэн Паул гэж кафед орж бүүр аперол уулаа, дажгүй амттайг хийгээд ирж байна. Bull гэж шөлний газар орж өөрөө хийж иддэг шөл идэж гоожуурын Чингис пиво уулаа.Со хоолонд орж дан цай уусаар гарч ирлээ хахах. Өмнө говийн гоё амттай боорцог идэж үзлээ, гоё хийдэг юм, бүүр жижигхэн шоо шиг хатуу, хэдийг атгаж аваад идэхэд урамтай. За харин Истанбулын онгоцны буудал дээр харин чиг нарийн зан хөдлөөд ганц ч пиво авч уусангүй, 0.5 пиво 17€ аперол 28€ арай л айн балайрчихсан юм биш үү? нэг доёнэр авсан 21€ авч идсэнийхээ дараа харамссан. Ингэж л их ууж идлээ, жин нэмээгүй ээ. Бүгдээрээ гоё дуртай хоолоо хийж идээрэй!

No comments:

Post a Comment

Идэж уув

Идэж уух зорилгоо давуулан биелүүлэв, намайг ирнэ гээд ээж аав хоёр хонь гаргаад бүтэн хонины мах гэдэс толгойтой нь чанаж идэг гээд бэлдчих...