Jan 6, 2025
Dubrovnik
Энэ хотыг олон жилийн өмнө очиж үзэх хүсэлтэй байсан ба, тэр үед нислэг олдоогүй санагдаж байна, хавар байсан учир нислэг цөөхөн байсан, машинаар явахаар хол байсан учир тэгэс хийгээд мартсан. Хорват улсын энэ их далайн эргийн хотуудаар явахдаа очих гээд зав гарахгүй байсан юм. Нодлин Корчула гэж арал очиж үзчихээд буцахдаа дайрая гээд бас амжаагүй, энэ удаа удаан төлөвлөсөнгүй Сараевогоос 270 км юм байна, шууд үзье гэж шийдээд 2 хонолоо.
Буудал бас гоё буудал байж таарлаа, Hotel Imperial Hilton үнэн гоё эртний барилгыг зул сараар гоё ч чимэглэсэн, үйлчилгээ сайтай, өглөөний цай шинээр шахсан оранж жүүс кофе, царайлаг зөөгч нар бүүр аягалж өгдөг, сүүлийн үед ховордсон үйлчилгээ шүү дээ. Wellness нь мияа юм пүүлных зураг нь их гоё гарсан бсан, гэрэлтүүлэгийг нь гоё хийгээд гоё зураг авчихсан байна лээ. Сауна нь жижигхэн, нойтон, хуурай саунатай юм амарах хэвтэх өрөө байхгүй, шүршүүр нь бас хувцассольдог өрөөндөө байх шиг. Буудалын байрлал хотын төвдөө учир шууд алхаад төв талбайдаа орчихно, хотын төвөө их гоё чимэглэсэн юм, дээр асар том цайз тэрэн дотроо хот нь үнэн гоё газар юмаа. Цайзыг үзэх зав гараагүй ахиад намар хавар дулаахан үед нь очно доо. 29, 30 нд төв талбай дээрээ тайз засчихсан концерт тоглохыг нь харлаа, хүйтэнд хүмүүс нь дан гадаа суугаад уух юмаа уугаад суух юм. Анхнаасаа далай явна гэж төлөвлөгөөгүй хаана шинэ жил өнгөрөөхөө мэдэхгүй байсан болохоор дан зузаан хувцастай, нимгэн хувцас бхгүй, нар гараад бараг л нарны малгай хэрэг болоод, аз болж цүнхэндээ нэг нарны шилтэй явдаг юм. Машин дотор аминд орлоо. 3 ширхэг өвлийн зузаан гуталтай юу вэ, буудал жимтэй юм гээд дотор өмсдөг кэтээ хот дотор өмсөж нэг юм аргаллаа. Бас л дэндүү төлөвлөгөөгүй гарах бас дэмий юм. Өдөр нь 20+ халууцаад байгаа мөртлөө, орой нь өвлийн куртка малгай ороолт, 2 давхар ноосон цамц, ресторанууд мангар хүйтэн бас л их л бодолтой хувцасаа авч явмаар юм байна. Хэдэн гоё зураг хийчихмээр байх юм зураг оруулж болохоо байчихэж, энэ блогоор жаал оролдохоос
За өнөөдөр энд амралтын өдөр ажил дээр ирчихсэн сууж байна, энэ жил бас алан гэсэн зорилготой хахах
Бүгдэд шинэ долоо хоногийн мэнд!
Subscribe to:
Post Comments (Atom)
Dubrovnik
Энэ хотыг олон жилийн өмнө очиж үзэх хүсэлтэй байсан ба, тэр үед нислэг олдоогүй санагдаж байна, хавар байсан учир нислэг цөөхөн байсан, маш...
-
Өрсөлдөгч бага багаар ахиад байдаг би энд дандаа зугаалаад байдаг хахах. Энэ Саруул ухаан бүүр нэг ажилсаг хүн байх юмаа. Би яахав нэг уран ...
-
Шинэ пасспорт авах гээд гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө, пасспортны зураг авахуулах гэж нилээд юм боллоо. Эхний зураг гэж элэгийн юм...
-
Wie gesagt, ich war das erste mal in London, es ist eine wunderschöne Stadt mit wahnsiniger Kultur. Shopen war sehr erfolgreich :-) ich hab...
No comments:
Post a Comment