Гүйх гэж гараад алхаад орж ирлээ. Олон сар гүйгээгүй явдаггүй ээ. Жин ч нэмсэн их торт бялуу ч идсэн аргагүй л дээ. Овоо гүйгээд л булан тойроод амьсгаадаад нөхрөө чи гүйдэгээрээ гүй гэчихээд өөрөө алхаад харьж явсан чинь нэг 13-14 настай жаалхүү сагсны шийдэн дээр бөмбөг шидэж байна. Хажуудаа хөгжим тавчихсан додигор байнаа. Залуу нас бодогдоод хахах. Хамт бөмбөг шидье гэсэн чинь уриалгахан зөвшөөрч байна. Жаал шидлээ үсэрч цовхчлоо гоё байна шүү бас чиг гэж. Тэгээд жаалхүүд сургуулийн шигшээ багт хамгаалагчаар тоглодог байсан гэж хууч хөөрлөө.
Одооноос ердөөсөө тууштай гүйнэ. Маротонд Quiet охин шиг гүйхгүй ч гэсэн байнга гүйнээ.
За нэг иймэрхүү хагас бүтэн сайныг сайхан өнгөрөөгээрэй!