Dec 25, 2020

Зул сарын бэлэг

Дарс авдаг газрын гадаа ургах анар жимс. Германд ер нь ургадаггүй эдний гадаа их сайхан ургаад байгаа юм. Би нэгийг асууж байгаад авьяа гэж бодсон ч мартсан байна лээ.
Дугуй хэлбэртэй барьсан вино амталдаг байшин. Крона гээд энэ удаа ямар ч вино амсаагүй
Жижиг шилтэй винонууд бэлэглэсэн
Дундах улааан дарсыг нь би уух дуртай
Модны мөчир усанд хийгээд чимэглэчихсэн сүрхий

Энэ жилийн зул сараар бэлгэнд улаан, цагаан, оргилуун дарс зөгийн бал гэсэн сонголттой  хүнд бэлгэнд өгч байна. Ер нь бол жил болгон дарс өгдөг уламжлалтай өөр хүн болгонд таалагдах бэлэг ховор тул ингэдэг юм. За тэгээд бараг хүн болгонд өгнө дөө шуудан, хайрцаг зөөгч байнга ордог рестоны эзэн, ажилчиддаа, найзууддаа, үйлчлүүлэгч, нийлүүлэгч, санхүүгийн зөвлөхдөө гэж ирээд л нилээд их хүн болж байгаа юм. Энэ жил бас зөгийн бал нэмэгдсэн. Нэг иймэрхүү 2020 оны зул сарын бэлэг.

2 comments:

  1. Гоё юмаа. Ер нь танай Герман таалагдаад байгаа шөө, олон хүний дст, блог гэх мэтийг үзэж хараад.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм ээ.Үзэж харах юм ихтэй. Ер нь олон сонирхолтой газар олон бий.

      Delete

Баруун талын шагай мулт

10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өм...