Dec 18, 2020

Найзаас илгээмж ирлээ

 Манай найзаас зул сарын илгээмж ирлээ. Ирнэ гэж бодоогүй тул гэнэтийн бэлэг байлаа. ер нь би л ингэж хайрцаг явуулдаг юм. Энэ жил явуулахгүй гэж шийдсэн байсан. Ихэнхдээ очихоороо бэлэг өгөөд өөрийнхөө бэлгийг гарчлан авчихдаг тул ингээд бэлэг авахаар бас гоё юм.

Ил захидал аз жаргал эрүүл мэнд зул сараа сайхан тэмдэглээд 2021 ондоо сайхан гулгаж ороорой (үгчлэн орчууллаа) гээд мэндчилгээ явуулж аймар таталгаж бичсэн тул арай гэж бараг л тааж уншлааа хахах

Herbaria гэж өвөөгийнх нь компани германдаа алдартай байгалын органик био цай амтлагч ногоо кофе 100 жилийн ойгоо саяхан хийсэн. өвөө нь одоо 93 тай байхаа. 90 настайдаа ахиад гэрлэсэн гэхээр урт наслаж байгаа шүү. 


Ил захидалын энэ наалт их таалагдлаа


Найз маань кино найруулагч одоогийн байдлаар 2 жаахан хүүхэдтэй тул кино хийгээгүй. Нэг өвөө нь бас алдартай продюсэр хүн байсан ба тэр өвөөгийнхөө хийсэн кинонуудыг орчин үеийн техник технологи хэрэглэж засаж засварлаж байгаа юм. Энэ кино тэр кинонуудын нэг болж таарлаа. 

Seitz Film гэж бичээстэй байна. 


No comments:

Post a Comment

Энэ 2 сард их ажил амжуулав

Шинэ пасспорт авах гээд гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө, пасспортны зураг авахуулах гэж нилээд юм боллоо. Эхний зураг гэж элэгийн юм...