Dec 10, 2020

Эрүүл мэндийг буцаан сэргээх дасгал

 Эрүүл мэндийг буцаан сэргээх биеийн тамиртаа хамгийн сүүлийн удаа яваад ирлээ. Өчигдөр дасгал хийдэг газартаа очоод бүртгүүлээд гарын үсэгээ зурах гэсэн чинь миний хуудас дуусч дасгал заадаг хүүхэндээ хэлсэн чинь өө тэгвэл чи хийхгүй юм байна тэгэхээр нь би мөнгөө төлөөд хийе гэж хэлээд хийв. Германд тэтгэрийн сангаас төлдөг ба элдэв нурууны болон элдэв үе мөч нь өвддөг хүмүүст зориулсан ийм биеийн тамирын дасгал байдаг. Би 2017 оноос хойш явсан бөгөөд 1 зуун удаа  7 хоногт нэг удаа явсанаар дуусч байна. Бүтэн 3 жил 3 дахь өдөр тасралтгүй уйдахгүй явжээ. Уул нь ахиад сунгуулаад явж болох ч өөр Зумбад явмаар санагдаж байна хахах Ядаж л хөгжимтэй цоглог байх.

Энэ жил их идэвхтэй шинэ хувцас шинэ ёогийн био гудас авсан юм. Би гэртээ өдөр болгон шүдний ёо гэж хийж байгаад больчихсон юм ядаж тэрийгээ сэргээе дээ. 2021 он гаргаж байгаад яг ямар спорт хийхээ шийдье дээ. Уу нь гүйж бас болж байгаа юм даанч гүйлтийнхээ хувцасыг ялгаад хайрцаганд хийгээд монгол явуулах гээд тавьчисан. Ахиж шинийг авах уу? 

Бөөн асуулт, бөөн сүр айн хахах.  Бүгдэд үр бүтээлтэй өдрийг сайхан өнгөрөөгээрэй!


No comments:

Post a Comment

Баруун талын шагай мулт

10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өм...