Шинэ долоо хоногийн мэнд!
Энэ хагас бүтэн яасан хурдан өнгөрөв энэ чинь. Найз эмэгтэй хагас сайнд ирнэ гээд жаал бэлдэв ирж оройн хоол идэх тул жаал юмаа цэгцлэв. Нөхөр хоол хийдэг тул би ойр зуурын юмаа хийдэг ухаантай.
Нэгдүгээр хоолонд улаан манжингын салад цагаан манжингын салад (манай хашаанд одоо хүртэл ургаж байгаа) Chicoree салад гээд 3 янзын салад хийв.
Рисотто далайн амьтадтай будаатай хуурга хахах ингэж орчуулаад алуулдаг юм болуу?
Амттанд өөрийн гараар хийсэн мөхөөлдөс зун түүсэн жимсээ хөлдөөчихсөн байсан юм тэрийгээрээ хийсэн юм. Давжаа чавга л юм даа орчуулбал гашуун жимс тул би мэдээд хэлсэн юм.
Мөхөөлдөс их дэмий болсон айхтар гашуун идэхээр л шүлс гоожоод нүд анилдаад хахах Монголд байхад гашуун аруул идэхээр яадаг байлаа яг тэрэн шиг. Яахав яахав гашуун юи идэх эрүүл мэндэд сайн гэж баахан инээлдээд өнгөрөв.
No comments:
Post a Comment