Dec 24, 2020

Битүүний орой

Нодлин энэ жил гээд сүүлийн 2 жил германд зул сар тэмдэглэж байна. Урьд жилүүдэд нь дан гадагшаа явчихдаг амар байдаг юм.  Ер нь монголтой тун төстэй ялангуяа зочид ирэх бол. Нодлин найз охин охинтойгоо мюнхэнээс манайд ирж зул сар тэмдэглээд 2 байна уу 3 хоноод буцсан. Энэ жил хонох зочингүй зөвхөн битүүний орой оройн хоолонд урьсан 4 хүн байна. Монголоор сосик л юм даа халаасан нарийн хиам төмсний саладтай иднэ угаасаа уламжлал нь гэсэн яагаад хиам иддэг юм мэдэхгүй байна. Хүмүүсээс асуунаа. Би монгол төмсний салад буюу нийсэл саладаа хийнэ.  Амттан найз өөрөө хийж авчирах тул одоогоор нууц. Мод авч чимэглэнэ гэж ярьсаар байгаад чадсангүй. Нэг бодлын тэр нь я амар жаахан хүүхэдтэй хүмүүс бол өөр л дөө хүүхдүүд байрлалдаж бэлгээ хүлээж догдлоод л. Томчууд бараг бэлэг ч үгүй баярладаг болохоор модоор ч яахав.  Дараа нь нэг үхсэн модтой нөгөөдөхөө бас тусгай газар аваачиж хаяна машинд бөөн хог болно гээд сул тал дуусахгүй тул болилоо. 

Зул сарын мэнд хүргэе! 

(2019 оны мод)




No comments:

Post a Comment

Баруун талын шагай мулт

10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өм...