Dec 31, 2020
Шинэ жилийн мэнд хүргэе!
Dec 29, 2020
Найзынд очиж кофе уув
Найзынд очиж кофе уучихаад ирлээ. Эхнэр нь гадуур ажилтай яваад ирэхэд нь ингээд угтдаг гэнэ. Сайн нөхрөө бас. Кофег бас л учиртай начиртай чанаж байна Мюнхэн явж кофе чанах курсд явсан гэнэ. Амьдралдаа анх удаа перц халуун ногоотой кофе ууж үзлээ. Гоё амттай болохоор нь 2 аяга уучихлаа хахах. Энэ 2 найз нь маань ой модон дотор байшин барьж байгаа юм. Удахгүй нүүж ороод тэндээ байнга амьдрана гэсэн. Тайи хаустай л яг адилхан юмдаа. Сүүлийн үед ёвропчууд их тавилга эд хэрэгслээсээ салж цомхон цөөхөн эд хогшилтой байгалдаа ойрхон амьдрахыг илүүд үзэх болжээ.
Dec 25, 2020
Зул сарын бэлэг
Дугуй хэлбэртэй барьсан вино амталдаг байшин. Крона гээд энэ удаа ямар ч вино амсаагүй
Энэ жилийн зул сараар бэлгэнд улаан, цагаан, оргилуун дарс зөгийн бал
гэсэн сонголттой хүнд бэлгэнд өгч байна. Ер нь бол жил болгон дарс
өгдөг уламжлалтай өөр хүн болгонд таалагдах бэлэг ховор тул ингэдэг юм.
За тэгээд бараг хүн болгонд өгнө дөө шуудан, хайрцаг зөөгч байнга ордог
рестоны эзэн, ажилчиддаа, найзууддаа, үйлчлүүлэгч, нийлүүлэгч, санхүүгийн
зөвлөхдөө гэж ирээд л нилээд их хүн болж байгаа юм. Энэ жил бас зөгийн бал нэмэгдсэн. Нэг иймэрхүү 2020 оны зул сарын бэлэг.
Dec 24, 2020
Битүүний орой
Нодлин энэ жил гээд сүүлийн 2 жил германд зул сар тэмдэглэж байна. Урьд жилүүдэд нь дан гадагшаа явчихдаг амар байдаг юм. Ер нь монголтой тун төстэй ялангуяа зочид ирэх бол. Нодлин найз охин охинтойгоо мюнхэнээс манайд ирж зул сар тэмдэглээд 2 байна уу 3 хоноод буцсан. Энэ жил хонох зочингүй зөвхөн битүүний орой оройн хоолонд урьсан 4 хүн байна. Монголоор сосик л юм даа халаасан нарийн хиам төмсний саладтай иднэ угаасаа уламжлал нь гэсэн яагаад хиам иддэг юм мэдэхгүй байна. Хүмүүсээс асуунаа. Би монгол төмсний салад буюу нийсэл саладаа хийнэ. Амттан найз өөрөө хийж авчирах тул одоогоор нууц. Мод авч чимэглэнэ гэж ярьсаар байгаад чадсангүй. Нэг бодлын тэр нь я амар жаахан хүүхэдтэй хүмүүс бол өөр л дөө хүүхдүүд байрлалдаж бэлгээ хүлээж догдлоод л. Томчууд бараг бэлэг ч үгүй баярладаг болохоор модоор ч яахав. Дараа нь нэг үхсэн модтой нөгөөдөхөө бас тусгай газар аваачиж хаяна машинд бөөн хог болно гээд сул тал дуусахгүй тул болилоо.
Зул сарын мэнд хүргэе!
Dec 23, 2020
Шүүдэр
Dec 21, 2020
Хайрын захиа
Найзын зээ охин надад нөхрөөр дамжуулан захиа явуулжээ. Линн 8 настай 3 ангийн сурагч. Ярих чадвар сайтай. Ямар мэргэжилтэй болох вэ? гэсэн чинь манай найз мал эмнэлэг нээнэ гэнэ тэрэнд нь ажиллах санаатай гэнэ лээ хахах Бүүр маргааш болох гэж байгаа юм шиг өөртөө итгэлтэй ярьж байгаа юм. Ер нь аль ч насны хүүхэд германд ярих чадвар асар сайн хөгжсөн байдаг юм асуунгуут л шууд тайлбарлаад заагаад өгчихдөг. Эцэг эх нь багаас байнга хүүхдээсээ юм асуугаад өөрөөр нь яриулахаар ийм сүрхий болоод байх шиг.
Dec 19, 2020
Нартай өдрийн алхалт
Улаан говийн ноолууран цамцаа сүүлийн үед алхахдаа өмсдөг болсон уул нь алхахад өмсдөг олон захтай цамцтай ч гэсэн бүгдийг нь бэлгэнд өгөхөөр шийдээд бас хайрцаганд хийсэн.
Dec 18, 2020
Найзаас илгээмж ирлээ
Манай найзаас зул сарын илгээмж ирлээ. Ирнэ гэж бодоогүй тул гэнэтийн бэлэг байлаа. ер нь би л ингэж хайрцаг явуулдаг юм. Энэ жил явуулахгүй гэж шийдсэн байсан. Ихэнхдээ очихоороо бэлэг өгөөд өөрийнхөө бэлгийг гарчлан авчихдаг тул ингээд бэлэг авахаар бас гоё юм.
Herbaria гэж өвөөгийнх нь компани германдаа алдартай байгалын органик био цай амтлагч ногоо кофе 100 жилийн ойгоо саяхан хийсэн. өвөө нь одоо 93 тай байхаа. 90 настайдаа ахиад гэрлэсэн гэхээр урт наслаж байгаа шүү.
Найз маань кино найруулагч одоогийн байдлаар 2 жаахан хүүхэдтэй тул кино хийгээгүй. Нэг өвөө нь бас алдартай продюсэр хүн байсан ба тэр өвөөгийнхөө хийсэн кинонуудыг орчин үеийн техник технологи хэрэглэж засаж засварлаж байгаа юм. Энэ кино тэр кинонуудын нэг болж таарлаа.
Seitz Film гэж бичээстэй байна.
Dec 16, 2020
Kazuo Ishiguro
Энэ хүний 4 номыг авсан байх юм. Яах гэж ийм олон ном авсан юм мэдэхгүй. Нобелийн шагнал авсан гээд хаа сайгүй бичээд байхаар нь авсан байх. Одоогийн байдлаар хоёрыг нь уншсан хүёулаа нэг их таалагдаагүй. 4 үүлэнг уншиж дуусганаа тэгэхдээ одоо яахав нэгэнт авчихсан юм чинь. Уншиж эхлээд нилээд хэдэн ном дутуу хаясан байна бүгдийг уншиж дуусаад шинэ ном авна гэсэн төлөвлөгөөтэй. Мэргэжлийн бас авах санаатай нилээд хэдэн ном бас байна.
2020 оны 2 сард багштайгаа Намибяа явахад багшийн бэлэглэсэн номыг бас эхлүүлээд хаясан байна. За иймэрхүү ойр зуурын бичиг сачиг бүх юмаа цэгцлэчихсэн одоо номнуудаа цэгцлээд уншсан номнуудаа хуучин юм зардаг дэлгүүрт өгчихдөг юм Сүүлдээ монгол явуулаад герман хэл сурч байгаа хүүхдүүдэд өгдөг юм билүү гэж бодох юм.
Dec 14, 2020
Хагас бүтэн сайн
Шинэ долоо хоногийн мэнд!
Энэ хагас бүтэн яасан хурдан өнгөрөв энэ чинь. Найз эмэгтэй хагас сайнд ирнэ гээд жаал бэлдэв ирж оройн хоол идэх тул жаал юмаа цэгцлэв. Нөхөр хоол хийдэг тул би ойр зуурын юмаа хийдэг ухаантай.
Нэгдүгээр хоолонд улаан манжингын салад цагаан манжингын салад (манай хашаанд одоо хүртэл ургаж байгаа) Chicoree салад гээд 3 янзын салад хийв.
Рисотто далайн амьтадтай будаатай хуурга хахах ингэж орчуулаад алуулдаг юм болуу?
Амттанд өөрийн гараар хийсэн мөхөөлдөс зун түүсэн жимсээ хөлдөөчихсөн байсан юм тэрийгээрээ хийсэн юм. Давжаа чавга л юм даа орчуулбал гашуун жимс тул би мэдээд хэлсэн юм.
Мөхөөлдөс их дэмий болсон айхтар гашуун идэхээр л шүлс гоожоод нүд анилдаад хахах Монголд байхад гашуун аруул идэхээр яадаг байлаа яг тэрэн шиг. Яахав яахав гашуун юи идэх эрүүл мэндэд сайн гэж баахан инээлдээд өнгөрөв.
Dec 11, 2020
Ном унших
За сүүлийн үед ном ерөөсөө уншаагүй дан нетфлекс үзсэн байдаг юм. Одоо шууд болиод ном унших зорилготой боллоо. Би ихэнхдээ герман хэл дээр уншдаг хааяа монгол явахаараа ном авчирч уншдаг ч эх хэл дээр бас л бага унших юмаа. Одоо уншиж байгаа ном японы Kazuo Ishiguro Нагасакид тэр үед гэж нэртэй ном. Бараг л жил гарангийн өмнө энэ зохиолчийн 4 ном авсанаас ганцыг нь л уншиж дуусгаж хөөрхий. Би уншсан номнуудаа хуучин юм зардаг дэлгүүрт өгчихдөг юм сүүлийн үед монгол явуулая гээд бэлдээд байгаа. Оюутануудад өгсөн нь дээр гэж бодов.
Dec 10, 2020
Эрүүл мэндийг буцаан сэргээх дасгал
Эрүүл мэндийг буцаан сэргээх биеийн тамиртаа хамгийн сүүлийн удаа яваад ирлээ. Өчигдөр дасгал хийдэг газартаа очоод бүртгүүлээд гарын үсэгээ зурах гэсэн чинь миний хуудас дуусч дасгал заадаг хүүхэндээ хэлсэн чинь өө тэгвэл чи хийхгүй юм байна тэгэхээр нь би мөнгөө төлөөд хийе гэж хэлээд хийв. Германд тэтгэрийн сангаас төлдөг ба элдэв нурууны болон элдэв үе мөч нь өвддөг хүмүүст зориулсан ийм биеийн тамирын дасгал байдаг. Би 2017 оноос хойш явсан бөгөөд 1 зуун удаа 7 хоногт нэг удаа явсанаар дуусч байна. Бүтэн 3 жил 3 дахь өдөр тасралтгүй уйдахгүй явжээ. Уул нь ахиад сунгуулаад явж болох ч өөр Зумбад явмаар санагдаж байна хахах Ядаж л хөгжимтэй цоглог байх.
Энэ жил их идэвхтэй шинэ хувцас шинэ ёогийн био гудас авсан юм. Би гэртээ өдөр болгон шүдний ёо гэж хийж байгаад больчихсон юм ядаж тэрийгээ сэргээе дээ. 2021 он гаргаж байгаад яг ямар спорт хийхээ шийдье дээ. Уу нь гүйж бас болж байгаа юм даанч гүйлтийнхээ хувцасыг ялгаад хайрцаганд хийгээд монгол явуулах гээд тавьчисан. Ахиж шинийг авах уу?
Бөөн асуулт, бөөн сүр айн хахах. Бүгдэд үр бүтээлтэй өдрийг сайхан өнгөрөөгээрэй!
Dec 8, 2020
Халуун вино
Dec 3, 2020
Зул сар эхэллээ дээ
Миний хамт ажилладаг унгар найз маань хэдхэн сарын өмнөөс эмчээс сайнгүй онош аваад 12 сарын 10 нд хагалгаанд орно. Уул найз маань зул сарын монголоор печэнь л юм даа, хийх гэж ёстой ургуулна даа.
Тэгээд энэ жил өөр найзаас бас бэлгэнд гоё жигнэмэг авлаа харин зул сараас өмнө дуусчих юм байна хахах
Dec 1, 2020
Яг 12 сарын 1нд цас оров
12 сар шууд эхлэнгүүт манай энд цас орлоо. Сүүлийн жилүүдэд ингэж эрт цас ороогүй гоё байна.
Энд зул сар болох гээд манай хот чимэглэлээ засчихсан гоё байгаа өчигдөр орой найзуудтайгаа төв талбай дээрээ очиж өөрсдийхөө авчирсан халуун улаан виногоо ууж найзын хийсэн жигнэмэгийг идэв.
За хамгийн сүүлийн сар болох 12 сардаа эрч хүчтэй үр бүтээлтэй байгаарай!
Баруун талын шагай мулт
10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өм...
-
Өрсөлдөгч бага багаар ахиад байдаг би энд дандаа зугаалаад байдаг хахах. Энэ Саруул ухаан бүүр нэг ажилсаг хүн байх юмаа. Би яахав нэг уран ...
-
2024 он гарчихлаа, 1 сарын 1нд өдөржин хэвтэж унтаж өнгөрүүллээ, өөрийгөө баахан зэмлэлээ, чадахгүй байж яасан уух дуртай юм гээд л. Ингээд ...
-
Шинэ пасспорт авах гээд гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө, пасспортны зураг авахуулах гэж нилээд юм боллоо. Эхний зураг гэж элэгийн юм...