Feb 1, 2023
2023 шинэ оны мэнд хүргэе!
2023 оныг шинэ газар эхлүүлж байна, 2022 оны сүүлээр нүүгээд одоо л нэг юм цэгцрэх гээд сууж байдаг хорвоо юмаа. За нүүнэ гэдэг чинь асар их ажил байдаг юм байна шүү, за сүүлийн 15 жил цуглуулсан хог новш, тавилга хувцас хунар цүнх гутал, гал тогооны хэрэгсэл юу вэ үнэн их юм байдаг юм байна.
Тэгээд нүүх нүүхдээ урьд байсанаасаа жижигрүүлэхээр хамаг юм багтахгүй ёстой хөглөдөг юм байна. Тэгэхдээ аргалаад грашинд хийчихсэн хэрэгтэй юмаа аваад буцааж хийгээд амьдарч байнаа. хахах
Ингээд 2 сарын 1 нд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн хүн боллоо доо.
2022 оноо сайхан дурсаад бичих гэсэн амжихгүй явсаар ийм их удлаа.
Бүгдэд шинэ сарын мэнд бас нэмээд хүргэчихье!
Oct 2, 2022
Гэртээ очиж 2 сар болов
Энэ жилийн хамгийн чухал зорилго бол монголд очиж 2 сар болж аав ээж ах дүү хамаатан садантайгаа цагийг сайхан тайван өнгөрөөх байлаа. Тэрийгээ 100% биелүүллээ, сэтгэл санаа их өндөр баяр талархалаар дүүрэн байна.
Сүүлийн кронатай 2 жил эцэг эхтэйгээ амьд уулзаж чадахгүй бол яанаа гэсэн айдас байнга л байлаа, энд заримын маань ээж аав нь өнгөрөхөд хил гааль хаалттай оршуулганд явж чадаагүй, салах ёс хийж амжаагүй нилээд хэдэн хүн байсан учир бас санаа зовж байлаа. Манай гэрийнхэн бүгд эв эрүүл, бүгд сайн сайхан сууцгааж байна лээ.
Би очиж баахан эрхлэв, жаргав, идэж унтав, буян байнаа байна. Энэ насандаа жаахан нэмээд буян хийчих юмсан.
Би ихэнхдээ фэйсбүүкээс мэдээлэл авдаг учир дан буруу хар мэдээлэлтэй бүх л юм миараад монголд дуусаж байна гээд хямараад байсан үхсэн балууны чинь, харин ч цэцэглэж, амьдрал буцалаж байдаг шүү.
За би ганцхан гэрийнхэнтэйгээ уулзаагүй өөр бусад хүмүүстэй уулзсан учир ийм сэтгэгдэл төрлөө.
Амьдралдаа анх удаа эх орныхоо зүүн хязгаар Буйр нуур орж үзлээ, алдарт Мэнэнгийн талаар гөрөөстэй уралдаж давхиж үзлээ, за их л зугааллаа жаргалаа.
Иднэ гэсэн бүх хоолнуудаа идэж бас нэг зорилгоо биелүүлэв хахах
Oct 1, 2022
Явж явж ирлээ би
Польш=>Хорват=>Герман=>Польш=>герман=>монгол=>герман=>Хорват=> гээд одоо овоо нэг юм гэртэн сууж байх юм. За энэ жил зугаалах даллага ихтэй жил юм, ээ базарваань.
Дан зугаалсан байх юм, одооноос овоо суурьшинаа, 10 сарын 1 ч болчихлоо.
May 10, 2022
Хорт хавдар
Өнөөдөр миний урд кассны лангуун дээр бараагаа тавьсан залуухан бүсгүй, ажиглавал үсээ хуссан хөмсөгөө зурсан, FFP2 маск зүүгээд гартаа резинэн бээлий өмсчээ. Хараад хорт хавдар туссан бөгөөд химийн эмчилгээ хийлгэж байгааг нь тааж мэдлээ. За бараг л хөхний хорт хавдар биз гэж ч бас бодов, авсан барааг нь харвал Always ариун цэврийн хэрэглэлийн олон янзаар нь авчээ. Яагаад хорт хавдар туссан чинь тодорхой байнаа гээд хэлчихээ шахлаа. Гадуур зарагдаж байгаа ариун цэврийн хэрэглэлүүд бүгд үнэр элдэв төрлийн химийн бодис бүүр шавьж устгадаг хор glyphosat өндөр хэмжээнд агуулсан байдаг. Энэ нь хорт хавдар үүсгэдэг, хамгийн аюултай нь хүний биений салстанд хүрэхээрээ шууд цусны эргэлтэнд ордог, энэ хорыг идвэл бас арай гайгүй нэг хэсэг нь амны салстанд шууд орох боловч ядаж л ходоод нарийн гэдэс гэж байж цусны эргэлтэнд орно. Ариун цэврийн хэрэглэлүүд нь яг эмзэг эрхтэний салсан дээр хэдэн цагаар ч байдаг болохоор ийм аюултай. Мэдээж заавал Арьс салстанд түрхэж хэрэглэж байгаа бүхэн шууд цусны эргэлтэнд ордог учир гоо сайхны бүтээгдэхүүд асар сайн харж сонгох хэрэгтэй шүү охид бүсгүйчүүдээ.
Хөлс гаргахаас хамгаалж сугандаа түрхдэг дио. Энэ бас асар аюултай хөнгөн цагааны найрлагатай хөхний хорт хавдар үүсгэдэг нь бараг батлагдсан, дэлгүүрүүдэд зарахаа больчихсон байх гэж бодсон, зарсаар л байна лээ. Хүн өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг бодохгүй бол эмч, эмийн том компаниуд өвчлөх тусам чинь баярлана шүү.
За нэг иймэрхүү
May 6, 2022
Шинэ хөрш
за шинэ ч гэж дээ, урьд байсан хуучин байшинг нураагаад, газар дээр нь орчин үеийн тэгшхэн таазтай байшин барьсан юм. 2 жил шинэ байшин бариад амьдарч байгаа юм, нодлингын 11 сараас эхлээд цахилгаан хөрөөгөөр бетон хавтан хөрөөдөөд байдаг боллоо. Эхлээд за яахав залуу хүмүүс мөнгөө хэмнэх гээд өөрсдөө хөрөөдөж байна, дуугүй байлаа. Эхнэр нь манай эндээ л толгой баяны ач охин санхүүгийн тал дээр үнэн санаа зоволтгүй, ямар сайндаа л дажгүй сайхан байшинг худалдаж аваад, нураагаад, газар дээр нь шинийг барих вэ дээ. Тэгээд хөрөөдөхөөрөө дан Баасан Ням гаригын орой 6 цагаас эхэлж хөрөөднө. Ажилын өдрүүдэд бүүр орой 7оос эхэлнэ. Бүтэн сайнд энд ямарч чимээ гаргахгүй байх хуультай бүүр угаасан хувцасаа ч гадаа хатааж болохгүй. Германд дуу шуугиан гарвал шууд цагдаа дууддаг хөршүүд ч бий.
Баасан гаригын нэг орой бас хөрөөдөөд эхэллээ шүү бүүр орой 8 өнгөрч байхад, зочны өрөөнд сууж байгаад подкаст сонсчихьё гэсэн бүүр чанга дээр тавьж сонслоо.
Гэртээ ганцаараа байсан юм, орой болохоор тэвчээд өнгөрлөө. Маргааш Бямба гаригын орой 6 цагт ахиад эхэллээ. Шууд тэснэ2 гэхэд арай дэнднээ гээд хар хурдаараа гүйж гараад л очлоо, нөгөөх чинь чихэвч хйичихсэн тайван сайхан хөрөөдөж байна шүү. Es reicht! одоо хангалттай би таныг овоо харж тэслээ, залуу хүмүүс мөнгөө хэмнэх гээд өөрсдөө энэ ажилуудаа хйиж байгаа байх, гэхдээ нодлингын 11 сараас хойш хөрөөдлөө, хүн суудаг хороололд ийм хөрөө байнга ажиллуулах хориотой байх,өөр газраар хөрөөдүүлж болдоггүй юм уу? Эцсийн эцэст бид германд амьдарч байгаа биз дээ л гэлээ тэгсэн сулхандуу уучлаарай гэж байна. Тэрнээс хойш нам сайхан дуу шуугиангүй амьдарч байна, хүнд хэлэхгүй л бол өөрсдөө хөрш нартаа садаа болж байна гэж мэддэггүй юм шиг байгаа юм. Хелгад хэлсэн чинь надад бас тээртэй байсан гэхээр нь чи тэгээд хэлэхгүй яасан юм гэсэн чинь харин чи хэлсэн нь болж гэж байна. За эгэл амьдрал иймэрхүү. Бүгд хагас бүтэндээ сайхан амраарай!
May 5, 2022
5 сард бүжиглэж оров
Энэ жил манай энд крона байхгүй болсон тул хаа сайгүй элдэв үйл явдалууд зэрэгцэж байна. Tanzen in den Mai 4 сарын 30ны оройноос эхлээд идэж уугаад бүжиглэдэг энэ баяр их олон жилийн түүхтэй гэнэ. Хүйтэн улиралыг даван гарч урин дулаантай золгосоноо тэмдэглэдэг юм байна. Манай бүжгийн багш би 30нд бүжгийн курс өгнө ирэх үү гэхээр нь за л гэлээ. Энэ багш нь ардын бүжигээр мэргэшссэн, олон улсын бүжигнүүд байна, орос, украйн, грек, израйль ирланд гэх мэт. Энэ курст гурван ч удаа явчихлаа бичих зав гарсангүй.
Гадаа бороотой хүйтэн малын хашааны саравчинд жаал цовхчлоо, дотроосоо халаад гоё байсан ч пальтогоо тайлаагүй ээ, ямар азаар ноолууран ороолттойгоо явсан юм. Би дотор гэж бодсон буруу байсан. За иймэрхүү өөрсдөө зохиосон арга хэмжээнд чадах чадахаараа хоол салад бэлдэж ирээрэй гэдэг, тэрний дагуу би хэдэн хуушуур хийлээ, дороо дууссан, манай багш 2ыг авчихсан үнэн гоё амттай байна гээд идэж сууна лээ нэг харсан.
Том камераар энэ зургийг хэдхэн жилийн өмнө авсан бол нилээд оролдож хөл мөл зоож байж авна даа, гэтэл гар утасаар хальт авахад ийм сайн гарч байна гэхээр хүн болгон гайгүй утастай л бол зураг сайн авч чадаж байгаа юм шүү гэх бодол төрлөө.
May 2, 2022
Amazon
би л уул нь амазон гэж дэлгүүрээс юм худалдаж авах цөөхөн байдаг юм, эндээс олдохгүй юмаа л авдаг ко. гарсанаас хойш эндхийн дэлгүүрийн эзэд яаж новширноос болоод дампуурвал дампуур хохь чинь гээд хааяадаа Амазоноос хэрэгтэй юмаа авдаг болсоон. Тэгсэн найзынд очоод хоол идэж байсан чинь найз Урсула чи амазоны хаягтай юу гэхээр байгаа гэсэн чинь 40€ эрхийн бичиг өгөөд, надад амазоны хаяг байхгүй чи ав гэнэ. Азны коля биз дээ, хэдэн өдрийн өмнө хагалсан цайныаа савыг шинээр авлаа, дээр нь ёога хийдэг 2 блок захиалаад төлбөр төлөхдөө гэнэт эрхийн бичигээ санаад нэгийг нь хэрэглээд 10€ багасгаж аваад баярлав. Баярлалаа найз Урсуладаа
Бусдад нь шинэ долоо хоногийн мэнд хүргэев
Subscribe to:
Posts (Atom)
Sting Konzert in Pula Arena
За Стинг концерт үзлээ, том эртний арена юм, асар халуун өдөр том том чулуунууд халчихсан хэдийгээр орой 8 цагт ч гэлээ халуун байлаа. Хамтл...
-
Hier sind meine Outfits in November, Ich mag Num 1. Welches gefällt euch am besten? Here are outfits in November, I like num 1. Whic...
-
Hi girls, I´m back from Mauritius, it is over now,14 days of eating, drinking, swimming, sleeping and lying on sunbed. It was lovely there, ...
-
I hope, you had a great weekend so far, it might be the hottest weekend we had in Germany. So here are my outfits...











