Oct 2, 2022

Гэртээ очиж 2 сар болов

Энэ жилийн хамгийн чухал зорилго бол монголд очиж 2 сар болж аав ээж ах дүү хамаатан садантайгаа цагийг сайхан тайван өнгөрөөх байлаа. Тэрийгээ 100% биелүүллээ, сэтгэл санаа их өндөр баяр талархалаар дүүрэн байна. Сүүлийн кронатай 2 жил эцэг эхтэйгээ амьд уулзаж чадахгүй бол яанаа гэсэн айдас байнга л байлаа, энд заримын маань ээж аав нь өнгөрөхөд хил гааль хаалттай оршуулганд явж чадаагүй, салах ёс хийж амжаагүй нилээд хэдэн хүн байсан учир бас санаа зовж байлаа. Манай гэрийнхэн бүгд эв эрүүл, бүгд сайн сайхан сууцгааж байна лээ. Би очиж баахан эрхлэв, жаргав, идэж унтав, буян байнаа байна. Энэ насандаа жаахан нэмээд буян хийчих юмсан. Би ихэнхдээ фэйсбүүкээс мэдээлэл авдаг учир дан буруу хар мэдээлэлтэй бүх л юм миараад монголд дуусаж байна гээд хямараад байсан үхсэн балууны чинь, харин ч цэцэглэж, амьдрал буцалаж байдаг шүү. За би ганцхан гэрийнхэнтэйгээ уулзаагүй өөр бусад хүмүүстэй уулзсан учир ийм сэтгэгдэл төрлөө. Амьдралдаа анх удаа эх орныхоо зүүн хязгаар Буйр нуур орж үзлээ, алдарт Мэнэнгийн талаар гөрөөстэй уралдаж давхиж үзлээ, за их л зугааллаа жаргалаа. Иднэ гэсэн бүх хоолнуудаа идэж бас нэг зорилгоо биелүүлэв хахах

2 comments:

  1. Сайхан амраад бөөн эрч хүч үү? Бүтэн 2 сар жаргаад иржээ. Сонин сайхан ихтэй бичлэгүүд хүлээж байя.

    ReplyDelete
    Replies
    1. Тэгнээ сонин сайхан ихтэй бичлэг бичнээ

      Delete

Баруун талын шагай мулт

10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өм...