May 5, 2022
5 сард бүжиглэж оров
Энэ жил манай энд крона байхгүй болсон тул хаа сайгүй элдэв үйл явдалууд зэрэгцэж байна. Tanzen in den Mai 4 сарын 30ны оройноос эхлээд идэж уугаад бүжиглэдэг энэ баяр их олон жилийн түүхтэй гэнэ. Хүйтэн улиралыг даван гарч урин дулаантай золгосоноо тэмдэглэдэг юм байна. Манай бүжгийн багш би 30нд бүжгийн курс өгнө ирэх үү гэхээр нь за л гэлээ. Энэ багш нь ардын бүжигээр мэргэшссэн, олон улсын бүжигнүүд байна, орос, украйн, грек, израйль ирланд гэх мэт. Энэ курст гурван ч удаа явчихлаа бичих зав гарсангүй.
Гадаа бороотой хүйтэн малын хашааны саравчинд жаал цовхчлоо, дотроосоо халаад гоё байсан ч пальтогоо тайлаагүй ээ, ямар азаар ноолууран ороолттойгоо явсан юм. Би дотор гэж бодсон буруу байсан. За иймэрхүү өөрсдөө зохиосон арга хэмжээнд чадах чадахаараа хоол салад бэлдэж ирээрэй гэдэг, тэрний дагуу би хэдэн хуушуур хийлээ, дороо дууссан, манай багш 2ыг авчихсан үнэн гоё амттай байна гээд идэж сууна лээ нэг харсан.
Том камераар энэ зургийг хэдхэн жилийн өмнө авсан бол нилээд оролдож хөл мөл зоож байж авна даа, гэтэл гар утасаар хальт авахад ийм сайн гарч байна гэхээр хүн болгон гайгүй утастай л бол зураг сайн авч чадаж байгаа юм шүү гэх бодол төрлөө.
Subscribe to:
Post Comments (Atom)
Грац
Түрүүний долоо хоногт Грац явж идэж ууж дэлгүүр хэсэв. Grandhotel Wiesler гэж буудалд буув, нэрнээс цаашгүй юмоо зайлуул, гранд мранд гээд т...
-
Өрсөлдөгч бага багаар ахиад байдаг би энд дандаа зугаалаад байдаг хахах. Энэ Саруул ухаан бүүр нэг ажилсаг хүн байх юмаа. Би яахав нэг уран ...
-
Надад найзууд ийм нэр өгчихөөд байна. За энэ нь орсон хоолыг дор нь шатаадаг зуух юм уудаа хахах. Яаж ч идсэн таргалахгүй байна гэнээ хахах....
-
Энд жилийн намар арай л эрс тэс эхэллээ дээ. 33 хэмээс 2-3 хоногийн дотор 12 болж уналаа. Дээр нь 5 өдөр өдөр шөнөгүй бараг л тасралтгүй бо...
No comments:
Post a Comment