May 6, 2022
Шинэ хөрш
за шинэ ч гэж дээ, урьд байсан хуучин байшинг нураагаад, газар дээр нь орчин үеийн тэгшхэн таазтай байшин барьсан юм. 2 жил шинэ байшин бариад амьдарч байгаа юм, нодлингын 11 сараас эхлээд цахилгаан хөрөөгөөр бетон хавтан хөрөөдөөд байдаг боллоо. Эхлээд за яахав залуу хүмүүс мөнгөө хэмнэх гээд өөрсдөө хөрөөдөж байна, дуугүй байлаа. Эхнэр нь манай эндээ л толгой баяны ач охин санхүүгийн тал дээр үнэн санаа зоволтгүй, ямар сайндаа л дажгүй сайхан байшинг худалдаж аваад, нураагаад, газар дээр нь шинийг барих вэ дээ. Тэгээд хөрөөдөхөөрөө дан Баасан Ням гаригын орой 6 цагаас эхэлж хөрөөднө. Ажилын өдрүүдэд бүүр орой 7оос эхэлнэ. Бүтэн сайнд энд ямарч чимээ гаргахгүй байх хуультай бүүр угаасан хувцасаа ч гадаа хатааж болохгүй. Германд дуу шуугиан гарвал шууд цагдаа дууддаг хөршүүд ч бий.
Баасан гаригын нэг орой бас хөрөөдөөд эхэллээ шүү бүүр орой 8 өнгөрч байхад, зочны өрөөнд сууж байгаад подкаст сонсчихьё гэсэн бүүр чанга дээр тавьж сонслоо.
Гэртээ ганцаараа байсан юм, орой болохоор тэвчээд өнгөрлөө. Маргааш Бямба гаригын орой 6 цагт ахиад эхэллээ. Шууд тэснэ2 гэхэд арай дэнднээ гээд хар хурдаараа гүйж гараад л очлоо, нөгөөх чинь чихэвч хйичихсэн тайван сайхан хөрөөдөж байна шүү. Es reicht! одоо хангалттай би таныг овоо харж тэслээ, залуу хүмүүс мөнгөө хэмнэх гээд өөрсдөө энэ ажилуудаа хйиж байгаа байх, гэхдээ нодлингын 11 сараас хойш хөрөөдлөө, хүн суудаг хороололд ийм хөрөө байнга ажиллуулах хориотой байх,өөр газраар хөрөөдүүлж болдоггүй юм уу? Эцсийн эцэст бид германд амьдарч байгаа биз дээ л гэлээ тэгсэн сулхандуу уучлаарай гэж байна. Тэрнээс хойш нам сайхан дуу шуугиангүй амьдарч байна, хүнд хэлэхгүй л бол өөрсдөө хөрш нартаа садаа болж байна гэж мэддэггүй юм шиг байгаа юм. Хелгад хэлсэн чинь надад бас тээртэй байсан гэхээр нь чи тэгээд хэлэхгүй яасан юм гэсэн чинь харин чи хэлсэн нь болж гэж байна. За эгэл амьдрал иймэрхүү. Бүгд хагас бүтэндээ сайхан амраарай!
Subscribe to:
Post Comments (Atom)
Баруун талын шагай мулт
10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өм...
-
Өрсөлдөгч бага багаар ахиад байдаг би энд дандаа зугаалаад байдаг хахах. Энэ Саруул ухаан бүүр нэг ажилсаг хүн байх юмаа. Би яахав нэг уран ...
-
2024 он гарчихлаа, 1 сарын 1нд өдөржин хэвтэж унтаж өнгөрүүллээ, өөрийгөө баахан зэмлэлээ, чадахгүй байж яасан уух дуртай юм гээд л. Ингээд ...
-
Шинэ пасспорт авах гээд гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө, пасспортны зураг авахуулах гэж нилээд юм боллоо. Эхний зураг гэж элэгийн юм...
Ямар их тэвчээртэй байнаа. Манай эсрэг талын байранд хүмүүс найрлаад, нэг хүүхэн бүр аймаар чанга инээгээд болдоггүй, би унтаж чадахгүй нервтээд золтой л цагдаа дуудчихаагүй. Манай нөхөр ганц өдөр тэвч, маргааш адилхан бол дууд гэж зогсоосон хэхэ. Piglet
ReplyDeleteБи харин их тэссээн, тэгээд ямар сайндаа өөрөө гүйж очихов. Тэгэхдээ бол эртнээс хэлчихсэн бол дээр байсан байна лээ.
Delete