Feb 9, 2024

2 сар

За энэ сар жил өдөр хоног ч урсаж байдаг хорвоо юмаа. Ингээд юу юугүй нэг сар дууслаа, аягүй бол ахиад нэг бичлэг хийх гээд орж ирэхэд 2024 он дуусах бий вий. 10 жилийн өмнө авсан гадаад пасспорт дуусч байна, саяхан л юм шиг санагдах юм, 10 жил өнгөрчихжээ. Миний нүүр царай арьс яасан ч гоё байсан юм, тэр үедээ бас өөрийгөө голоод л ингэвэл гоё тэгвэл гоё гээд л бодоод явсан даа, одоо нүүр царайгаа хараад бас л голж байна, 10 жилийн дараа одооны нүүр царайгаа харвал хүүх би гоё залуухан байжээ гэж бодох байх даа. Сүүлдээ одоо энэ царайнаас бол дээрдэхгүй дордоно л гэж бод гэж өөртөө хэлдэг боллоо хахах. Үсчинд ороод үсээрээ сайхан тоглуулчихлаа, эмзэг дэлбээнүүд бол шүүх цагдаа дээрээ тулахгүй юу, би тайван тулдаа ургачихна даа гээд сууж байна. Нодлин бас ингээд 4 сард шаазгайны сүүл шиг болгоод тоглуулчихсан. Одоо болохгүй бол өөрөө өөрийнхөө үсийг засна, эсвэл монгол явж засуулнаа. 1 сард хуурай нэг сар гэж мэгээд мотто явсан найз нөхдүүдэд мэдэж байгаа юм алгаа, хагас бүтэн болгонд ууж идэх хөтөлбөртэй байлаа. АйПадан дээрээ ном уншиж байгаа, яг цаас ном мэдэрч уншаад сурчихсан хүнд бас л хэцүү л юм, нэг дутаад байгаа мэдрэмж төрөөд байдаг юм байна, хэвлэсэн байсан бол гоё байлаа. Дээр нь нэг сараас эхлээд хорват хэл сурч байна, би ч бас олон хэлийг сэглэж хаясан хүн дээ. За япон хэл 2 жил үзсэн, бүүр германд ирээд ахиад япон дараа нь хятад хэл герман багшаар заалгаж үзсэн байдаг юм. Испани хэл 5-6 жил ардын сургууль буюу Volkshochschule-д үзсэн, испаниар бол овоо ойлгоод байдаг. За Хорват хэл амаргүй хорвоо юм бишүү та минь ээ, германаас их дүрэмтэй юм байна, орос хэлтэй их төстэй юм, 10 жилд орос хэл үзсэн бол энд хамт сууж байгаа германчуудынхаа дэргэд од болохгүй юу хахах. Үзээгүй дан англи хэл үзсэн болохоор явахгүй байнаа, гэхдээ герман хэл овоо сурсан учир багшийн тайлбарыг ойлгоод байх юм. За нэг иймэрхүү л өдөр хоногийг өнгөрөөж байна даа. Манай курсд явж байгаа зарим гарууд үнэн идэвхгүй юмаа, цээж бичиг бичүүлсэн чинь баруун зүүн талд суудаг 2 гар нас нилээд явчихсан бас л яаж бичсэн гээд л над руу хараастай хахах Цагаан сар болоод монголд гоё байнаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй ард түмээн!

No comments:

Post a Comment

Баруун талын шагай мулт

10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өм...