May 26, 2024

Мюнхэн явчихаад ирлээ

Tegernsee->MŰnchen->Regensburg->Műnchen-> Bad Tőlz Зиак сүүлийн үед амьдрал буцалж байдаг шүү, бурхаан. Уламжилалт 5 сараар дандаа Мюнхэн явдаг, явлаа энэ удаа Байэрн мужийн Тэгэрнсээ-д очиж 2 хонолоо, дажгүй гоё шинэ Marriott Autograph Caro& Selig гэдэг буудал юм. Саунатай пүүлтэй буудал юм. Tegernsee гэж нуурын хажууд яг ийм нэртэй пиво хийдэг, тэрийг нь уугаад олон жил болж байгаа ч очиж үзээгүй, очиж үзэх зорилгоо биелүүлэв. Пиво нь яг том савнаасаа шууд гоожоод шив шинээр нь ууж байгаа тул гоё байлаа, тэндхийн хоол харин муу юм билээ. Нуурыг тойроод мэдээж бөөн байшин, ордонгууд, германы мөнгөтэй гэсэн баячууд энд байшин авдаг. Дэлгүүр орчин тойрон их гоё, үнэтэй дэлгүүр үнэтэй буудлууд их байдаг. Цаг агаар бороотой сэрүүхэн байлаа, Калтэнбрун гэж газар орж гоё байрэны галуу идлээ. Тэндээс шууд Мюнхэн явж найзынд амьдарлаа, найз Regenburg явна гээд төлөвлөчихсөн бсан, дараагийн өдөр нь галт тэргээр явлаа, арай л хоцорчихсонгүй, мюнхэны төв вокцалыг хөндлөн гулд 1 дүгээр замаас 30 хүртэл хүмүүс сүлжээд л ойрын хэдэн жил гүйгээгүйрээ гүйлээ, замдаа амьсгаадаад л түр алхаж байгаад л гүйгээд байлаа, найз урд би араас нь найзын охин надтай харалдаа. Ёстой бичлэг хийсэн бол кино кино. Германы галт тэрэг цагтаа явдаггүйгээрээ сүүлийн үед алдартай болсон, тэгээд хоцроод бид хэд галт тэргэндээ сууж амжлаа хахах. Гэхдээ буцахдаа бүтэн цаг хоцорсон гэхээр энэ германы хөгжил хаашаа яваад байгаа юм. Ингээд л овоо бичиж явсанаа хадгалаад орхиод өөр юм хийгээд явчихсан байх юм. За ахиад нэмээд бичнээ, бүгдэд шинэ долоо хоногийн мэнд!

No comments:

Post a Comment

Баруун талын шагай мулт

10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өм...