Jan 28, 2022
Амин тос Дотера
За миний хувьд амин тосыг аль 2017 оноос хэрэглээд эхэлсэн тул овоо мэдээлэлтэй гэж өөрийгөө боддог тул энд тэндхийн уулзалтанд ордоггүй, дээр нь онлайн курс худалдаж авсан учираас сүүлийн үед сонирхоогүй юм. Харин найз бүсгүй би Дотерагаас тос авч байгаа гэхээр нь би ч бас тос авяа гээд өчигдөр тос танилцууулах уулзалтанд суулаа.
Ер нь бол мэддэг л юмнуудыг ярьж байна, жаал толгой дохиж суулаа.
Шинээр хоол хүнсэндээ тосноос хэрэглэдэг юм байна, нимбэг, жүрж орегано-оос ганц дуслыг хийхэд л хоолонд ууж байгаа усанд тосонд амт ороод явчих юм байна.
Гэр ахуйн цэвэрлээгээний бодисоо өөрсдөө хийдэг хүмүүс бас хольчихвол гоё үнэртдэг л гэнэ. Би банны өрөөний шингэн цэвэрлэгчийг өөрөө хийж үзсэн заавал элдэв үнэр оруулах шаардлагагүй гэж боддог.
Авах тоснууд: Weihrauch арц, Nelke лиш (ч гэдэг башир ч гэдэг гэнэ) Thymian ганга, Teebaum tea tree
Жижиг шилнүүд байдаг юм байна, тосноосоо тасалж аваад хийдэг, ийш тийшээ аялалд явахад хэрэгтэй эд байна, захиалчихлаа. Амин тос арц нь асар үнэтэй юм байна, том шилтэй нь 70 гаран ёвро гэж байна. Гараар хийсэн саван ном бэлгэнд авлаа. За нэг иймэрхүү
Subscribe to:
Post Comments (Atom)
Грац
Түрүүний долоо хоногт Грац явж идэж ууж дэлгүүр хэсэв. Grandhotel Wiesler гэж буудалд буув, нэрнээс цаашгүй юмоо зайлуул, гранд мранд гээд т...
-
Өрсөлдөгч бага багаар ахиад байдаг би энд дандаа зугаалаад байдаг хахах. Энэ Саруул ухаан бүүр нэг ажилсаг хүн байх юмаа. Би яахав нэг уран ...
-
Надад найзууд ийм нэр өгчихөөд байна. За энэ нь орсон хоолыг дор нь шатаадаг зуух юм уудаа хахах. Яаж ч идсэн таргалахгүй байна гэнээ хахах....
-
Энд жилийн намар арай л эрс тэс эхэллээ дээ. 33 хэмээс 2-3 хоногийн дотор 12 болж уналаа. Дээр нь 5 өдөр өдөр шөнөгүй бараг л тасралтгүй бо...
Амин тос хэрэглэж үзье гээд л бодоод явахаас цаашгүй нэг хүн байна өө. Яг юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа.
ReplyDelete