Jan 17, 2022

Өнгөрсөн 7 хоног

Зиак юу болов, гэнэт хамаг юм давхцав Даваа гариг:Польшоос үдээс хойш гэртээ ирэв, ядраад толгой өвдөөд 2 цаг унтчихаад 18 цагт Даваа гаригийн орон даяр болж байгаа жагсаалд лаа барьж оролцоод дараа нь найзынд очиж 5 уулаа гэрийн эзэгтэй нарийнхан талх халуун вино буюу Glühwein хийчихээд жаахан уу уу гэхээр 2 аяга уучихлаа. Би бас Саруул ухаан шиг дэглэм барьж байгаа юм аминдаа хахах Мягмар:мацаг Лхагва: мацаг Пүрэв: мацаг бариад юу ч идээгүй байсан 18 цагт найзынд урилгатай намайг дэглэм барьж байгааг мэдэж байгаа болохоор саладыг л идлээ. Сүүл рүүгээ хажууд хүмүүс юм идэх үнэн ядаргаатай юмаа талх бяслаг хиам идсээн идсэн. Баасанд: найз хүүхэн бялуу хийгээд хүрээд ирэх юм хахах амсчихаад өөрийнхөө хувийг хөлдөөчихлөө. Тэгээд байж байсан 1 дэхэд уулзсан хос хоёр танайд очлоо ярих юм байна гэх юм, манайд ногооноос өөр юм байхгүй тул байгаа ногоо навчаараа салад хийгээд талхтай өглөө. Өөрөө саладаа л идлээ. Бямба: найзын төрсөн 11:30д эхэлнэ очихдоо за салад л иднэ гэсэн зорилготой очсон байхгүй ээ байхгүй сүүл рүүгээ торт бялуу руу нь дайраад будаа хахах Намайг хорлох гэсэн биш хаа сайгүй уулзалт урилга төрсөн өдрүүд. Ням: өглөө кофе уучихаад сууж байсан хөрш бас гартаа бялуу барьчихсан гарч ирэх юм хахах Бүтэн сайн болгон найзуудтайгаа уулзаж ойролцоогоор 7-8км алхдаг юм, алхаад нэг газар хоол иддэг юм. Тэнд бас миний дэглэмд таарах хоол байхгүй тул идэх хоолоо авч явсан. Жаргах замд садаа мундахгүй юмаа нтр хахах Шинэ долоо хоногийн мэнд

No comments:

Post a Comment

Баруун талын шагай мулт

10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өм...