Jan 12, 2022
Германд крона
Зиак өчигдөр гэртээ ирлээ, германд крона террор гээч нь үргэлжилж байна доо. Вакцин хийлгээгүй хүмүүс зөвхөн хүнсний дэлгүүр өдөр тутмын хэрэглээний дэлгүүрт орж болно. Буудал ресторан усан сан, фитнес төв,музей, кино, концерт,үзвэр үйлчилгээ за бүүр хүүххэдтэй хүмүүсийн хүүхэд нь бас энд тэнд тоглох эрхгүй. 10 сараас хойш вак хийлгээгүй хүмүүс лок даун. Ажилдаа автобус нийтийн тээврээр явдагууд нь өдөр болгон тест өгөх ёстой. Хүүхдүүд бүүр цэцэрлэгийн хүүхэдүүд ч тест өгч байгаа гэсэн.
Тэгтэл польшд юун крона юун,тест юун зай барих, юун маск юун вакцин юун бүүстер вэ л байх юм. Тийм л аюултай байсан бол польшууд сүйрчихгүй юу. Германд нээрээ яаж крона гэдэг жүжиг тавьж ард иргэдээрээ тоглож байгааг өдөр болгон харж суух юм.
Даваа гариг болгон хот тосгонгүй хүмүүс засгийн газраа эсэргүүцэн алхаж байна, тоо нь байнга нэмэгдэж байгаа гэнэ. Аргагүй ч юм доо, 2дох тунгаа хийлгээд тэр 6 сар хэтэрсэн бол бас хурдан тесттэй байж2 ресторан дэлгүүрт орох эхртэй бүүстер хийлгэвэл тестгүй. Тэгээд л энэ дүрэм журам нь байнга өөрчлөгдөөстэй үнэн бүтэхгүй юмаа нээрээ. Одоогийн байдлаар германы хүн ам 82 сая гэхэд ойролцоогоор 25 сая хүн вакцин хийлгээгүй байгаа юм байна. 2022 оны з сараас эхлээд эрүүл мэндийн салбарт ажилладаг хүмүүсийг вакцин хийлгэх ёстой гэсэн хууль батлах гэж байгаа юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
Баруун талын шагай мулт
10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өм...
-
Өрсөлдөгч бага багаар ахиад байдаг би энд дандаа зугаалаад байдаг хахах. Энэ Саруул ухаан бүүр нэг ажилсаг хүн байх юмаа. Би яахав нэг уран ...
-
2024 он гарчихлаа, 1 сарын 1нд өдөржин хэвтэж унтаж өнгөрүүллээ, өөрийгөө баахан зэмлэлээ, чадахгүй байж яасан уух дуртай юм гээд л. Ингээд ...
-
Шинэ пасспорт авах гээд гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө, пасспортны зураг авахуулах гэж нилээд юм боллоо. Эхний зураг гэж элэгийн юм...
Наана чинь бас манай монгол шиг ард иргэдээрээ тоглоод байгаа юм уу? Сонин юм тийм ээ. Энд бас огцон нэмэгдсэн.
ReplyDeleteЭнд бол бүтэн 2 жил тоглож байна, хичнээн олон эмч нар мэргэжилтэнгүүд нь хүртэл хэлээд байхад. Одоо бүүр 4 дэхь вакцинаа яриад эхэллээ. Гэхдээ хаа сайгүй адилхан байх шиг бнаа Австри Итали Швейцар Канад Австрали 2 бүүр аймшигтай байгаа гэнэ.
Delete