Nov 23, 2020

Шинэ долоо хоногийн мэнд!

 Өнгөрсөн хагас бүтэн сайнд германд 11 сард их ховорхон олддог нарлаг сайхан өдрүүд байв. Цаг агаарын сайханыг ашиглаад усан үзэм тариалдаг ууланд очиж 8,7км алхлаа. Аль болох гадаа хөдөлгөөн хийвэл эрүүл мэндэд ач тустай тул боломжоороо байнга байгальд байхыг эрмэлздэг.

Энэ 7 хоногт ажил их байноо эхнээс нь дурьдаад явчихая

1. Маргааш ахиад Констанц хот явна имплантат авахад хийлгэсэн оёогоо авхуулна. 5 дахь өдөр өглөө сэрсэн зүүн талын авхуулсан төмрөн шүдний оёо өвдөөд энд байдаг шүдний эмчид очиж үзүүлээд эм хийлгэсэн тэгсэн эмч гуай шууд антибиотика уугаарай гээд бичиж өгч байна яг л ууна ш дээ. 

2. Юүтуб гэдэг суваган дээр хаяг нээчихсэн видео хийж засаж танаж сурах зорилготой оролдож байна бас л амаргүй дамшиг байна хахах. Гэхдээ яван чангарнаа.

3. Хэдэн сэтгүүлүүдээ авахыг нь аваад хаяхыг нь хаяна

4. Гимнастик руугаа явна

өөр олон юм бий.


No comments:

Post a Comment

Балкан

За сая явж ирэхдээ их даарлаа, цаг агаарын мэдээ хараад дан нэмэх дээр өдөртөө бүүр дулаахан байхаар авч явах хувцасаа бодож2 бэлдлээ, нодли...