Feb 9, 2024
2 сар
За энэ сар жил өдөр хоног ч урсаж байдаг хорвоо юмаа. Ингээд юу юугүй нэг сар дууслаа, аягүй бол ахиад нэг бичлэг хийх гээд орж ирэхэд 2024 он дуусах бий вий. 10 жилийн өмнө авсан гадаад пасспорт дуусч байна, саяхан л юм шиг санагдах юм, 10 жил өнгөрчихжээ. Миний нүүр царай арьс яасан ч гоё байсан юм, тэр үедээ бас өөрийгөө голоод л ингэвэл гоё тэгвэл гоё гээд л бодоод явсан даа, одоо нүүр царайгаа хараад бас л голж байна, 10 жилийн дараа одооны нүүр царайгаа харвал хүүх би гоё залуухан байжээ гэж бодох байх даа. Сүүлдээ одоо энэ царайнаас бол дээрдэхгүй дордоно л гэж бод гэж өөртөө хэлдэг боллоо хахах. Үсчинд ороод үсээрээ сайхан тоглуулчихлаа, эмзэг дэлбээнүүд бол шүүх цагдаа дээрээ тулахгүй юу, би тайван тулдаа ургачихна даа гээд сууж байна. Нодлин бас ингээд 4 сард шаазгайны сүүл шиг болгоод тоглуулчихсан. Одоо болохгүй бол өөрөө өөрийнхөө үсийг засна, эсвэл монгол явж засуулнаа. 1 сард хуурай нэг сар гэж мэгээд мотто явсан найз нөхдүүдэд мэдэж байгаа юм алгаа, хагас бүтэн болгонд ууж идэх хөтөлбөртэй байлаа. АйПадан дээрээ ном уншиж байгаа, яг цаас ном мэдэрч уншаад сурчихсан хүнд бас л хэцүү л юм, нэг дутаад байгаа мэдрэмж төрөөд байдаг юм байна, хэвлэсэн байсан бол гоё байлаа.
Дээр нь нэг сараас эхлээд хорват хэл сурч байна, би ч бас олон хэлийг сэглэж хаясан хүн дээ. За япон хэл 2 жил үзсэн, бүүр германд ирээд ахиад япон дараа нь хятад хэл герман багшаар заалгаж үзсэн байдаг юм. Испани хэл 5-6 жил ардын сургууль буюу Volkshochschule-д үзсэн, испаниар бол овоо ойлгоод байдаг.
За Хорват хэл амаргүй хорвоо юм бишүү та минь ээ, германаас их дүрэмтэй юм байна, орос хэлтэй их төстэй юм, 10 жилд орос хэл үзсэн бол энд хамт сууж байгаа германчуудынхаа дэргэд од болохгүй юу хахах. Үзээгүй дан англи хэл үзсэн болохоор явахгүй байнаа, гэхдээ герман хэл овоо сурсан учир багшийн тайлбарыг ойлгоод байх юм.
За нэг иймэрхүү л өдөр хоногийг өнгөрөөж байна даа.
Манай курсд явж байгаа зарим гарууд үнэн идэвхгүй юмаа, цээж бичиг бичүүлсэн чинь баруун зүүн талд суудаг 2 гар нас нилээд явчихсан бас л яаж бичсэн гээд л над руу хараастай хахах
Цагаан сар болоод монголд гоё байнаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй ард түмээн!
Jan 11, 2024
2024 bullet journal
Шинэ он гарчихлаа, төлөвлөгөө зорилго хийж бүтээх ажил гээд хүн бүхэн гаргаад л сүрхий байгаа байх би ч бас адил.
Энэ жил санхүү мөнгө хөрөнгө оруулалт cанхүүгийн эрх чөлөө гэдэг сэдэвтэй хахах. Лагуу лаг. Яг Саруул ухаан шиг сурах санаатай, гэхдээ ном уншаагүй youtube үзээд явж байна одоогийн байдлаар. Их мөнгөтэй болж, баяжна, хөрөнгө оруулна, хувьцааны курст сууна. За би энэ Bullet Journal-ыг хэрэглээд овоо хэдэн жил болж байна, ном нь угаасаа байдаг юм, энэ жилийнхээ өнгийг ногооноор сонгосон. 2023 оны цайвар ягаан буюу лаванда өнгөтэй бсан, сайхан жил болсон миний хувьд баярлалаа гялайлаа. Зорилгодоо жоохон ч гэж ахисан, одоо ахиад энэ жилдээ хичээнээ. Очиж үзээгүй улс орноор аялах төлөвлөгөө, байна, хийж үзээгүй юмнуудаа хийж үзмээр байна, хүсэл мөрөөдөл их юмоо хахах. Итал, Спайн, Ирланд, Туркийн нийслэл Истанбул, Өмнөд Африк ч явмаар байна, аялах улс их байна шүү.
За бүгдэ амжилт, юу санасан хүсэл чинь биелэх болтугай!
Jan 9, 2024
2024 он
2024 он гарчихлаа, 1 сарын 1нд өдөржин хэвтэж унтаж өнгөрүүллээ, өөрийгөө баахан зэмлэлээ, чадахгүй байж яасан уух дуртай юм гээд л. Ингээд ухаарал хайрласан өдөр боллоо нтр хахах. Алкохол ууж чадахаа больжээ одоо больё доо, эрс багасгая, уул нь нэг их уугаагүй юм, гэхдээ муухай толгой өвддөг болж. Найзуудтайгаа нийлж тэмдэглэлээ, хоол саладаа гэртээ хийж ирээд нэг дор идэж уугаад инээж хөгжилдөөд болоо. Би нийслэл салад бууз хийж авч очлоо. Найзынх гэртээ баартай, биллиардтай, пүүлтэй. Гурван нохойтой, нохойнууд нь салюутнаас айдаг учир бид бас буудуулаагүй ээ, гэхдээ бусад газар айлууд бол буудуулаад л бна лээ. Ажилдаа явсангүй амарлаа, зул сараар далайн эрэг явж амарлаа, гоё буудалд, гоё хоол идээд, сауна, усан сантай орой нь бүүр салса бүжигтэй байж таарлаа. Үнэн гоё байлаа, Пула гэж хотын колисссиум, Ровин гэж хот орж үзлээ. 2024 ондоо эрүүл саруул, аз жаргалтай байхыг хүсье дээ!
Dec 7, 2023
Австрид өвөл болж байна
Австрид явчихаад ирлээ, 580км явж ирлээ, ирэх замд яг л цаг агаарын мэдээний дагуу 95% хур тунадастай, эхлээд бороо дараа нь цас, нэг орохоороо уулархаг газар зовлонгүй орох юм даа. Холын замд явахад бороо орох хурдны зам дээр машин барихад асар их ядраадаг, урд машины усны цацалт дээр нь манан будан сайн юм харагдахгүй. Сүүлийн хэдэн км яг урд цас цэвэрлэдэг машин таараад давсаа цацаад явна лээ, тэрнээс жирийн суудалын машин их цасанд хий эргэнэ, замын хажуу руу орчихвол хэн татаж гаргах юм. Тэгээд захиалсан буудалдаа ирлээ жаал миадуу хуучирсан буудал юм, морь Reiterzentrum морь унуулдаг, морьтой хүмүүс морьтойгоо ирж амардаг буудал юм. Ер нь бол ийм буудал гэж би мэдэж бсан л даа даанч энд хуралтай учир энд хонож байгаа юм. Буудалдаа орчихоод шууд саунад суулаа, овоо дулаацлаа, буудалын ресторан орой ажиллахгүй тул гарч тосгонд байх итали ресторанд хоол идлээ, нөхөр бид 2 зөөгч бид 3 л оройжин байлаа, цас их орж байгаа учир хүмүүс гэрээсээ гараагүй байх. Гэхдээ л 5 дахын орой айн, арай л тосгон уу тээ. Хуралд орох хүмүүс асар их цас орсон учир замдаа саатаад хурал бас оройтож эхэлж байна. Тэгсэн бас өглөөний 4 цагт ииййн иййн дуу дуугараад гал команд дуудаж байна лээ, сая ахиад л эхэллээ, буудлын ресепшинээс асуусан чинь гал командыг ингэж дууддаг юмаа гэж, өдөр дараалж орж байгаа учир цас их хүнд тэгээд мод унаж зам хаадаг эсвэл машин замаас гарч шигдэх тийм үед энэ сирэнэ ажилладаг гэнэ.
Хүүхэд байхад ингээд л дуугарангуут аав ээж 2 иргэний хамгаалалт гээд л гараад гүйдэг байж билээ. Аав бүүр гоё чемодантай дотор нь боов элэгний нухаш байдаг бсан хахах хадуурч байдаг шүү.
Энд байн байн бас тог тасраад байнаа яджаахад, бүүр хүүхэд насны дурсамж сэдрээгээд байна хахах
За нэг иймэрхүү
Nov 19, 2023
Ханиад хүрэв
За ханиад хүрлээ, Мягмар гарагийн өглөө 4 цагт хамар битүүрч сэрээд л тэрнээс хойш өнөөдрийг хүртэл тэмцлээ нтр айн сүртэй юу. Ханиад гэдэг чинь бас тэгээд хөөрхөн хамаг ажил амьдрал самраад хаячих юм, ажил ихтэй 7 хоногийг хэлэх үү. Хагас сайнд өдөржин гэртээ хэвтэж сайхан амарлаа, сайхан ч нартай өдөр байлаа, ойр хавьд байгальд жаал алхлаа. Би ханиад хүрэхээрээ их онцлог ханиад хүрдэг хүн байгаа юм, нус нулимс хоёр зэрэг гоожно, нарны гэрэл, гэрэл харж чадахаа байдаг, харанхуй өрөөнд өдөржин хэвтмээр, тэгээд бүхэл бүтэн 2-3 өдөр халуун нулимс байнга гоожно гэдэг хүндрэлтэй л дээ, нүд хамарний ойролцоох арьс бол ойлгомжтой, хуурай тос түрхэхээр хорсоод л.
Тэгээд нэмээд ханиана, сүүлд бас хоолой нэмж өвддөг болсон, дуу хоолой бол баргил, Бонние Тайлер цаашаа, хоолой өвдөөгүй үедээ эршүү чанга дуутай л хүн л дээ би хахах.
Жоохон байхдаа хүмүүс хоолой нь өвдлөө гэхээр их гайхдаг байж билээ, хоолой яг яаж өвддөг юм бол гээд л бодоод бүүр ойлгодоггүй байсан, хоолой нь өвдсөн хичээлдээ ирэхгүй гээд л хэлэнгүүт л, атаархаад сууж байдаг байлаа, ингээд олон жилийн дараа хүссэн юм хүзүүгээр татна гэж одоо утгаар нь яс махан дээрээ мэдэрч ойлгож байна шүү хайрхаан! За яадаг ч байсан ханиадыг даваад гарлаа, байнга сайхан шөлтэй устай хоол идлээ, амин тос,ясны шөл, давстай ус, ginger-тэй ус, opc, kolloidales Silber уусан. Бүгдэд эрүүл байгаарай гэж ерөөе!
Nov 4, 2023
11сар
11 сарын 1 амралтын өдөр байлаа, тэр өдөр цаг агаар сайхан тул ажил дээр очсонгүй, сайхан гэртээ өнжлөө. Гадаа наранд жаал хэвтлээ, хөл нүцгэн зүлгэн дээр жаал алхлаа Earthing. Хэдэн хувцасаа эвхэж шкафандаа хийлээ,би нээрээ тураад жигтэйхэн хахах ганц гайхуулах юмтай. Таргалаад авсан өмднүүд томдож байна, бүүр шувтарч байдаг шүү. Багадсан өмднүүдээ грашны мухарт хийгээд энэ жилдээ гаргаж ирэхээргүй болгочихсон тул уул нь тураад нэмэргүй байнаа, одоо бас өвөл болж байхад ядаж л жаахан шатаах юмтай байвал нтр гээд бараг харамсах нь ээ хахах за тэр яахав. 10 сард ёстой үр бүтээлтэй сайн байлаа, өөрийгөө эндээ л магтахаас намайг магтах хүн байх биш, зунжин завгүй хойшлуулсан ажилаа амжуулчихлаа, алкохол харьцангуй бага буюу зөвхөн хагас бүтэнд уулаа. Ингээд бичсэн чинь ер нь их уудаг хүн шиг сонсогдож байна шүү.
Падандаа хяналт хийгээд хязгааргүй интернет ухдагаа болилоо.
Паразитны тухай онлайн конгресс 2 удаа Доктор Клингхардт сонслоо.
Куад зардаг газар очиж, Куад үзлээ.
Зуны хувцасаа угаагаад индүүдээд, ялгаад салгаад далд хийчихлээ.
Өвлийн хувцасаа гаргаж бэлдлээ.
Найз маань төрсөн өдрөө шал өөрөөр тэмдэглэж нэг оройг итали ресторанд инээж бүүр бэлэг авч тэмдэглэлээ. Энд төрсөн өдрийг урьдчилж тэмдэглэдэггүй бас төрсөн өдрийн мэндчилгээг ч урьдчилж хүргэдэггүй юм харин энэ удаад урьдчилж тэмдэглээд, зочид нь бэлэг аваад, рестораны төлбөрийг найз бүгдийг нь даагаад төгслөө. Би наргиа болгоод мэдсэн бол хамгийн үнэтэй хоолыг нь авдаг байж түй нтр хахах.
Ном уншссангүй, дасгал хөдөлгөөн хийсэнгүй, ийш тийшээ явсангүй.
11 сардаа хичээнээ, улам ажилсаг болноо, бүгдэд шинэ сарын мэнд!
Oct 30, 2023
Ipad, Iphone
Зиак би з жилийн өмнө мөнгөө ёстой сайхан үрж Ipad pro 256GB, Iphone pro max 256GB нэг дор авч байжээ, тэр үед утас ойролцоогоор 1500€, пад 850€ байв. Утасаа усанд унагахаас өмнө падаа ер хэрэглэддэгүй, зөвхөн утасаараа интернэт ухдаг байсан ба, утасгүй болсоноос хойш падаа байнга хэрэглэлээ. Блогоо паднаас бичдэг юм, шинэ компютэр дээр крилл үсэг наагаагүй тул, байнга хэрэглээд ирэхээр чихэвч хэрэгтэй боллоо. Бас л з жилийн өмнө утасгүй под аваад дүү нартаа бэлэглэчихсэн, bluetooth хортой учир өөрөө хэрэглэдэгүй, дүү нарыг боль гээд хүчрэхгүйгээс хойш өөрийнхийгөө бусад хүмүүст өгч байхаар дүү нартаа өгсөн. Падандаа нэг удаа утастай чихэвч авна гээд нэг хэсэг гүйгээд таарах чихэвч олдохгүй байж бгаад,нодлин шуудангийн үүдэнд таарахаар чихэвч байхаар баярлаад авсан, гэртээ ирээд залгасан ажилдаггүй. Ингээд хэдэн сар явсаны дараа өчигдөр Apple store ороод гэнэт чихэвчээ санаад асуусан чинь байна, заримдаа нээрээ балайрах юмаа шууд өөрийнх нь дэлгүүр ороод авахын хооронд дэвэн дэлхий тэнээд л буруу чихэвч аваад л... Ингээд чихэвчтэй падтай би амар сайхандаа жаргах нь ээ, дуртай юмаа сонсоод үзээд, хажуудах хүмүүсдээ саад болохгүй. Амьдрал уул нь ийм амархан юм байгаан нтр хахах
Падандаа гэр авлаа, бас л дамбайгаад хэрэглэхэд бас хэцүүдүү юмаа, унагаж хагалаж байхаар гэртэй нь дээр юмаа. Шинэ утас авна гээд урам зориг орчихсон яваа, одоогийн байдлаар хуучин айфонь 8 тайгаа утасаа асар бага ухаад асар бага зураг авч байгаа, савангийн хайрцаг гээд бас голоостой. Голсон юм голд Шилсэн юм шилд гэж монгол ардын зүйр үг орой руу орж байдаг даа.
Өчигдөр өвлийн цагтаа шилжлээ, овоо сэрэхэд гэгээтэй байдаг болчихож, их л эрт харанхуй болж байна даа. Энэ жил ингээд дуусах шатандаа орж байдаг шүү, цаг хугацаа ч бас л хурдан байнаа, сүүлийн үед энэ амьдрал их хурдан өрнөж байна шүү хорвоо, нэг мэдэхэд 80 гарчихсан сууж байх вий.
Бүгдэд шинэ долоо хоногийн мэнд! Өөртөө гоё шинэ утастай болох болтугай гээд ерөөе дөө хахах!
Subscribe to:
Posts (Atom)
Sting Konzert in Pula Arena
За Стинг концерт үзлээ, том эртний арена юм, асар халуун өдөр том том чулуунууд халчихсан хэдийгээр орой 8 цагт ч гэлээ халуун байлаа. Хамтл...
-
Hier sind meine Outfits in November, Ich mag Num 1. Welches gefällt euch am besten? Here are outfits in November, I like num 1. Whic...
-
Hi girls, I´m back from Mauritius, it is over now,14 days of eating, drinking, swimming, sleeping and lying on sunbed. It was lovely there, ...
-
I hope, you had a great weekend so far, it might be the hottest weekend we had in Germany. So here are my outfits...





