Oct 30, 2023

Ipad, Iphone

Зиак би з жилийн өмнө мөнгөө ёстой сайхан үрж Ipad pro 256GB, Iphone pro max 256GB нэг дор авч байжээ, тэр үед утас ойролцоогоор 1500€, пад 850€ байв. Утасаа усанд унагахаас өмнө падаа ер хэрэглэддэгүй, зөвхөн утасаараа интернэт ухдаг байсан ба, утасгүй болсоноос хойш падаа байнга хэрэглэлээ. Блогоо паднаас бичдэг юм, шинэ компютэр дээр крилл үсэг наагаагүй тул, байнга хэрэглээд ирэхээр чихэвч хэрэгтэй боллоо. Бас л з жилийн өмнө утасгүй под аваад дүү нартаа бэлэглэчихсэн, bluetooth хортой учир өөрөө хэрэглэдэгүй, дүү нарыг боль гээд хүчрэхгүйгээс хойш өөрийнхийгөө бусад хүмүүст өгч байхаар дүү нартаа өгсөн. Падандаа нэг удаа утастай чихэвч авна гээд нэг хэсэг гүйгээд таарах чихэвч олдохгүй байж бгаад,нодлин шуудангийн үүдэнд таарахаар чихэвч байхаар баярлаад авсан, гэртээ ирээд залгасан ажилдаггүй. Ингээд хэдэн сар явсаны дараа өчигдөр Apple store ороод гэнэт чихэвчээ санаад асуусан чинь байна, заримдаа нээрээ балайрах юмаа шууд өөрийнх нь дэлгүүр ороод авахын хооронд дэвэн дэлхий тэнээд л буруу чихэвч аваад л... Ингээд чихэвчтэй падтай би амар сайхандаа жаргах нь ээ, дуртай юмаа сонсоод үзээд, хажуудах хүмүүсдээ саад болохгүй. Амьдрал уул нь ийм амархан юм байгаан нтр хахах Падандаа гэр авлаа, бас л дамбайгаад хэрэглэхэд бас хэцүүдүү юмаа, унагаж хагалаж байхаар гэртэй нь дээр юмаа. Шинэ утас авна гээд урам зориг орчихсон яваа, одоогийн байдлаар хуучин айфонь 8 тайгаа утасаа асар бага ухаад асар бага зураг авч байгаа, савангийн хайрцаг гээд бас голоостой. Голсон юм голд Шилсэн юм шилд гэж монгол ардын зүйр үг орой руу орж байдаг даа. Өчигдөр өвлийн цагтаа шилжлээ, овоо сэрэхэд гэгээтэй байдаг болчихож, их л эрт харанхуй болж байна даа. Энэ жил ингээд дуусах шатандаа орж байдаг шүү, цаг хугацаа ч бас л хурдан байнаа, сүүлийн үед энэ амьдрал их хурдан өрнөж байна шүү хорвоо, нэг мэдэхэд 80 гарчихсан сууж байх вий. Бүгдэд шинэ долоо хоногийн мэнд! Өөртөө гоё шинэ утастай болох болтугай гээд ерөөе дөө хахах!

No comments:

Post a Comment

Энэ 2 сард их ажил амжуулав

Шинэ пасспорт авах гээд гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө, пасспортны зураг авахуулах гэж нилээд юм боллоо. Эхний зураг гэж элэгийн юм...