Jan 20, 2025

Киви

За би тариачин хүн болсон шүү дээ, энэ жилийн кивиний ургац ойролцоогоор 50 кг боллоо. Нодлин кивинүүд угаасаа зөөлөрөөгүй муу ургацтай жил байсан. Энэ жилийнх ёстой сайн болц сайтай зөөлхөн бараг дэндүү удаан гадаа байлгачихлаа. Түрүүчийн бүтэн сайнд хүйтэн цастайд хураалаа, юу вэ, таслаад авангуут нүүрэн дээр цас унаад л, гар бээрээд л. За ажилсаг Аагий дон хөлдлөөд томоос шилж авч байгаад хальсалж хатаагчиндаа хийж анх удаа киви хатааж үзлээ. Болохын хувьд болж байна, чихэрлэг эсгэлэн амттай хариборхуу болж байна, монгол авч явна. Үлдсэн хэсгээр нөхөр жимсний архи хийнэ гээд 2 том шилэнд архинд дараад хийчихлээ. Бусдыг найзууддаа бэлэглэлээ, нэг найз ажилтай гэж юүхэв, жижиглээд зутан болгоод хөлдөөчихсөн, зун мөхөөлдөс хийж иднэ гэнэ. Уул нь зун жимсний коктэйль ногоон өнгөтэй кивиний амттай байвал гоё л юм. Даанч залхуу хүрээд байна. Уржнан нэг найз кивиний варень хийгээд буцагаад бэлэглэсэн гоё болсон байсан. За нэг иймэрхүү л амьдрал өрнөж байна. Шинэ долоо хоногын мэнд!

Jan 16, 2025

2024 онд авсан хувцас

За сүүлийн үед миний стиль имижд өөрчилөлт их орж бна, за ер нь нас яваад 40 нилээд гарчихсан (айн сүртэй тэ хахах) байгалын материалаар хийсэн даавуу тааран, за мэдээж ноолуур байвал бүүр сайн ийм материалаар сонгож хувцаслах дуртай боллоо. Учир нь агаар нэвтрүүлнэ, хөнгөхөн. Би уул нь урьд нь бас хуванцар материал нэг их өмсдөггүй ч гэсэн, одоо бүүр яг сайн шошго уншиж байж авдаг болсон. Дээр үед их цайвар арьстай, нарнаас их хамгаалдаг бсан, одоо байнга наранд нарны тосны хамгаалалтгүй гардаг учир хөрслөг бордуу болсон тул хувцасны өнгө бас их голдог болдог юм бна. Хар хүнд хэр баргийн өнгө зохихгүй байна хахах. Мюнхэн явж хувцас авахдаа дан хар хувцас авсан бх юм, 3 ширхэг хар топ, хар урт тааран даашинц, хар тааран өмд, хар сатин банзал, 1 цэргийн ногоон подволк, 1 цагаан подволк тааран нов ногоон цамц, 3ш нарны малгай 1 сандаал, ингээд тоолоод бичсэн шуналын микроб л харагдаж байна даа хахах. Баахан хар бикини авлаа. Зул сарын үеэр Грац явахдаа СОS-оос оранж ноолууран цамц, нэг хар өмд, 2 нимгэн урт ханцуйтай мерино цамц, 2 нимгэн урт ханцуйтай цамц авсан. Сая Сараевод явж байгаад нэг том малл ороод явчихсан Индетех үнэн эзэлчихжээ. Zara, Massimo Dutti, Bershka, Stradivarius. Massimo-д орсон бүүр хямдрал эхэлэх гээд бэлдээд тавчихсан байна, мэргэжлийн хүн бүүр нэг хараад л мэдэж байгаан хахах. Асуусан чинь нөгөөдөр эхэлнэ гэнэ, тэгэхээр нь би нөгөөдөр өглөө 9 цагт энд гэж хэллээ. Хэлсэн ёсоор нөгөөдөр нь 11 гээд ирлээ хүүхнүүд алалцаж байна, би ч гэсэн дунд ороод л явчихлаа хахах Хоёулаа явах ашигтай нь хамаг өмсөж үзэх хувуасаа хажуу хүндээ өгч байгаад л 2 гар чөлөөтэй үзэж тарж үсэрч наалдана шүү дээ нтр хахах. Ингэж тэмсэний эцэст 4 цагаан цамц, нэг оранж, нэг ногоон, нэг ягаан 2 хилэн өмдтэй 400€ гоор хөнгөрөөд гарч ирлээ. Гарч ирж ядраад кофе уулаа. Ийм л их хувцас авсан жил боллоо. Бага хувцас авч минимал амьдрах хүсэлтэй уг нь, гэхдээ л их хувцас авсан байна. 2025 онд яг хэрэгтэй байгаа хувцаснуудаа авнаа. За бүгдэд нь амжилт!

Jan 14, 2025

Montenegro Lustica Bay Hotel Chedi

Анх удаа энэ улсад очиж үзлээ, байгаль гэж байнаа, хүүх гээд л машин дотор дуу алдаад явлаа. Дубровникээс 86-хан км. Зам бол серпинтин, далай шууд эгц эгц өндөр уулнууд, уулынхаа орой дээр цастай, цэлмэг цэнхэр тэнгэр байгаль бол байнаа байна. Би ер нь бол явна гээд судлаад тэнд байдаг Чеди зочид буудлыг инстаграмаар дагачихсан бсан, харин нөхөр хаана буух уу? гэхээр нь шууд Чедиг сонголоо. Олон жилийн өмнө Оман явахдаа энэ Чэдигийн салбар шинээр Маскатад нээгдээд, тэр үед ямар ч далайн эрэггүй юм байна гээд Шангри ла-г сонгоод хожим нь харамссан. 5 одтой ч гэсэн буудлын рестораны хоол уух юм тийм гоё байсангүй, спа нь бас жижиг юм. Буудалын менежэр харин амьдралыг дээшлүүлээд том suite өглөө, тэр нь бол үнэн тансаг сайхан байлаа, өглөөний цай янзтай гоё амттай сонголттой, кофе нь амттай, шинэхэн шахсан оранж шүүс, захиалгаар egg benedikt salmon–той. Орос Украйн машины дугаар их юм, гайхаад Орос эндээс нэг их холгүй юу гэж асуулаа айн хахах. За Украйн номер бол хаа сайгүй, хаа л явна тэд бна, хорватын далай эрэг, герман австри чехийн Karlowy Vary хотод дайн эхлэхэд явж байхад дан үнэтэй украйн номертэй машинууд пиг байж билээ. Тэр үед буудлийн үүдэнд украйн роллс ройс ч байх шиг, улсаа зарчихаад бүгд ёвропд ирчихсэн чааваас, мөнгө дуусахаар яана ч гэх шиг, бас л хамаагүй юманд санаа зовно айн хахах. Тиват гэж ойролцоох хот орж ард түмэнтэй нь хүн ихтэй амралтын өдөр болохоор лайв бeнд сонсож аперол ууж хот үзлээ. Орой нь баахан кино үзлээ, хүрд эргүүлэх боломж гэдэг шиг, буудлын энтэртэймент нь киноны сонголт их юм, даанч дуу саунд их муу юм, хэллээ, suite нь ч адилхан хогийн саундтай юм, тэгэхээр үзсэн киногоо ахиад үзэх байх даа. Нетфлексээ хаагаад 3 жил болж байгаа юм, гар утасны донтолт, дээр нь нетфлекс нэмэгдэхээр юу болохов энэ чинь. Шинэ жилээр буудлын ресторанд махтай меню захиалчихсан чинь порц ихтэй юу вэ бардаггүй, дээр нь дессэрт шоколадтай бялуу. Даруухан шампанск тулгаад, гаргалаа.

Jan 6, 2025

Dubrovnik

Энэ хотыг олон жилийн өмнө очиж үзэх хүсэлтэй байсан ба, тэр үед нислэг олдоогүй санагдаж байна, хавар байсан учир нислэг цөөхөн байсан, машинаар явахаар хол байсан учир тэгэс хийгээд мартсан. Хорват улсын энэ их далайн эргийн хотуудаар явахдаа очих гээд зав гарахгүй байсан юм. Нодлин Корчула гэж арал очиж үзчихээд буцахдаа дайрая гээд бас амжаагүй, энэ удаа удаан төлөвлөсөнгүй Сараевогоос 270 км юм байна, шууд үзье гэж шийдээд 2 хонолоо. Буудал бас гоё буудал байж таарлаа, Hotel Imperial Hilton үнэн гоё эртний барилгыг зул сараар гоё ч чимэглэсэн, үйлчилгээ сайтай, өглөөний цай шинээр шахсан оранж жүүс кофе, царайлаг зөөгч нар бүүр аягалж өгдөг, сүүлийн үед ховордсон үйлчилгээ шүү дээ. Wellness нь мияа юм пүүлных зураг нь их гоё гарсан бсан, гэрэлтүүлэгийг нь гоё хийгээд гоё зураг авчихсан байна лээ. Сауна нь жижигхэн, нойтон, хуурай саунатай юм амарах хэвтэх өрөө байхгүй, шүршүүр нь бас хувцассольдог өрөөндөө байх шиг. Буудалын байрлал хотын төвдөө учир шууд алхаад төв талбайдаа орчихно, хотын төвөө их гоё чимэглэсэн юм, дээр асар том цайз тэрэн дотроо хот нь үнэн гоё газар юмаа. Цайзыг үзэх зав гараагүй ахиад намар хавар дулаахан үед нь очно доо. 29, 30 нд төв талбай дээрээ тайз засчихсан концерт тоглохыг нь харлаа, хүйтэнд хүмүүс нь дан гадаа суугаад уух юмаа уугаад суух юм. Анхнаасаа далай явна гэж төлөвлөгөөгүй хаана шинэ жил өнгөрөөхөө мэдэхгүй байсан болохоор дан зузаан хувцастай, нимгэн хувцас бхгүй, нар гараад бараг л нарны малгай хэрэг болоод, аз болж цүнхэндээ нэг нарны шилтэй явдаг юм. Машин дотор аминд орлоо. 3 ширхэг өвлийн зузаан гуталтай юу вэ, буудал жимтэй юм гээд дотор өмсдөг кэтээ хот дотор өмсөж нэг юм аргаллаа. Бас л дэндүү төлөвлөгөөгүй гарах бас дэмий юм. Өдөр нь 20+ халууцаад байгаа мөртлөө, орой нь өвлийн куртка малгай ороолт, 2 давхар ноосон цамц, ресторанууд мангар хүйтэн бас л их л бодолтой хувцасаа авч явмаар юм байна. Хэдэн гоё зураг хийчихмээр байх юм зураг оруулж болохоо байчихэж, энэ блогоор жаал оролдохоос За өнөөдөр энд амралтын өдөр ажил дээр ирчихсэн сууж байна, энэ жил бас алан гэсэн зорилготой хахах Бүгдэд шинэ долоо хоногийн мэнд!

Jan 3, 2025

2024-2025

Sarajevo=> Dubrovnik=> Montenegro Lustica Bay=>Sarajevo Шинэ оны мэнд хүргэе! Эрүүл энх аз жаргал юу хүссэн хүсэл чинь биелэх болтугай! Зиак цастай яваад цастай буцаж ирлээ, гэрээсээ гарахад бороотой байсан, цаг агаар муудна гэж мэдэж байсан тул эртхэн гарсан, Босниагын нутаг руу ороод л цас гэдэг чинь ордог хайрхан юмаа, хурдны замныхаа цасыг цэвэрлэдэггүй ард түмэн юм. 100 гаран км хурдны зам дээр дагтрашсан зам дээр 50-60км гэлдэрч байж хурдны зам нь дуусаад орон нутгийн зам нь арай гайгүй, яг Сараево-гийн ойролцоох хурдны зам овоо цэвэрхэн байж таарлаа.Тэгсэн ЖПС буудлын хаягыг буруу болгоод шал өөр гудамжинд хайгаад нутгийн залуугаас асуусан чинь буудал чинь хотын нөгөө талд гэж зааж өгөөд бүтэн цаг түгчирч буудалдаа ирээд, буудалдаа оройн хоол идчихээд шууд ахиж гадагшаа гарсангүй. Буудалын ресторан, өрөөний мини бар ямар ч алкохол байхгүй айн хахах Цас бол ордог газар байна, арга ч үгүй юм даа, 84 онд өвлийн олимп зохион байгуулагдаж байсан гэхээр. Нүүрс үнэртээд Улаанбаатарыг санагдуулж байдаг шүү, явган хүний зам дээрх цасаа хот дотроо бас цэвэрлэхгүй, алхаж явсан яг миний хажууд настайвтар авгай халтираад уначихсан, татаж босгож өглөө. 4 хоноход бараг бүтэн 3 өдөр цас орсон гэхээр нэг их олигтой үзэж харж чадсангүй, хавар намар гоё байх. Хоол сайтай, махыг янз янзаар хийж иддэг ард түмэн юм, доенарыг бас гоё хийдэг юм байна идлээ, өрөм иддэг юм байна нээрээ, Kaymak гэдэг, монгол өрөмнөөс ялгаа алга амт нь хүртэл яг адилхан байна. Өчигдөр Сараевод хоночихоод өнөө өглөө бас нилээд эрт гарлаа, бас л цас ороостой, амралтаа дуусгаад харьж яваа босниачууд пиг, ихэнх нь герман австри цвейцарт ажиллаж амьдардаг хүмүүс. Замдаа бүүр германы нутагт яваа юм шиг санагдаж байдаг шүү, дан германы машины дугаар. Бусад хотуудынх нь талаар дараа бичнээ, түр баяртай

Киви

За би тариачин хүн болсон шүү дээ, энэ жилийн кивиний ургац ойролцоогоор 50 кг боллоо. Нодлин кивинүүд угаасаа зөөлөрөөгүй муу ургацтай жил ...