Oct 16, 2023
Шинэ долоо хоног
за ажилыг ч урамтай амжуулж байна шүү.
Утасаа засуулах гээд өгчихсөн байсан, очиж авлаа, нэмэргүй засвар авахгүй зурагнуудыг чинь хүртэл сэргээж чадахгүй гэж байна. Ингээд будаа хайран зурагнууд минь ий ий. Нодлин монгол польш явсан гоё зурагнууд их байсан, хайран гэр бүлийнхний минь зурагнууд.
Хувцас засдаг газар очиж шинэ авсан өмднүүдээ богиносгоно гэж явсаар байтал зун дуусаад сэрүү ороод энэ жилдээ өмсөхгүй болсон ч гэсэн янзлуулчихлаа. Хар цагаан Марлене Дийтрэх өмд авсан юм. Дээр нь сарлагын ноосон өмдны рензин бариад бсан сулруулаад гэдэсээр барьдаггүй болгочихлоо. Овоо хэдэн ноолуран цамцны тохой цоорсон тэрийгээ нөхүүлэх юм шүү.
Онлайн банк утсан дээр байсан тул хэрэглэж чадахгүй, банк дээр очиж таблэт дээрээ суулгууллаа.
Айпад-н дээрх зурагнуудаа бүгдийг янзаллаа, нэрлээд он оноор ялгачихлаа.
За бүгдэд амжилт, шинэ долоо хоногоо үр бүтээлтэй өнгөрөөгээрэй!
Subscribe to:
Post Comments (Atom)
Гитарын гоцлол
Хорват улсын Пула гэж хотод мазедонийн 2 гитарчингийн концерт үзлээ, Vlatko Stefanovski & Miroslav Tadić гоцлон тоглолт тул дан 2 гитар...
-
Түрүүний долоо хоногт Грац явж идэж ууж дэлгүүр хэсэв. Grandhotel Wiesler гэж буудалд буув, нэрнээс цаашгүй юмоо зайлуул, гранд мранд гээд т...
-
Надад найзууд ийм нэр өгчихөөд байна. За энэ нь орсон хоолыг дор нь шатаадаг зуух юм уудаа хахах. Яаж ч идсэн таргалахгүй байна гэнээ хахах....
-
За хө би буцаад ирлээ нтр гээд сүржигнээд байвал яасын хахах. Ай хөөрхий манай энэ хавиар овоо халж байна шүү, дан 30+ тэгэхдээ их халдаг га...
No comments:
Post a Comment