Oct 2, 2022
Гэртээ очиж 2 сар болов
Энэ жилийн хамгийн чухал зорилго бол монголд очиж 2 сар болж аав ээж ах дүү хамаатан садантайгаа цагийг сайхан тайван өнгөрөөх байлаа. Тэрийгээ 100% биелүүллээ, сэтгэл санаа их өндөр баяр талархалаар дүүрэн байна.
Сүүлийн кронатай 2 жил эцэг эхтэйгээ амьд уулзаж чадахгүй бол яанаа гэсэн айдас байнга л байлаа, энд заримын маань ээж аав нь өнгөрөхөд хил гааль хаалттай оршуулганд явж чадаагүй, салах ёс хийж амжаагүй нилээд хэдэн хүн байсан учир бас санаа зовж байлаа. Манай гэрийнхэн бүгд эв эрүүл, бүгд сайн сайхан сууцгааж байна лээ.
Би очиж баахан эрхлэв, жаргав, идэж унтав, буян байнаа байна. Энэ насандаа жаахан нэмээд буян хийчих юмсан.
Би ихэнхдээ фэйсбүүкээс мэдээлэл авдаг учир дан буруу хар мэдээлэлтэй бүх л юм миараад монголд дуусаж байна гээд хямараад байсан үхсэн балууны чинь, харин ч цэцэглэж, амьдрал буцалаж байдаг шүү.
За би ганцхан гэрийнхэнтэйгээ уулзаагүй өөр бусад хүмүүстэй уулзсан учир ийм сэтгэгдэл төрлөө.
Амьдралдаа анх удаа эх орныхоо зүүн хязгаар Буйр нуур орж үзлээ, алдарт Мэнэнгийн талаар гөрөөстэй уралдаж давхиж үзлээ, за их л зугааллаа жаргалаа.
Иднэ гэсэн бүх хоолнуудаа идэж бас нэг зорилгоо биелүүлэв хахах
Subscribe to:
Post Comments (Atom)
Грац
Түрүүний долоо хоногт Грац явж идэж ууж дэлгүүр хэсэв. Grandhotel Wiesler гэж буудалд буув, нэрнээс цаашгүй юмоо зайлуул, гранд мранд гээд т...
-
Өрсөлдөгч бага багаар ахиад байдаг би энд дандаа зугаалаад байдаг хахах. Энэ Саруул ухаан бүүр нэг ажилсаг хүн байх юмаа. Би яахав нэг уран ...
-
Надад найзууд ийм нэр өгчихөөд байна. За энэ нь орсон хоолыг дор нь шатаадаг зуух юм уудаа хахах. Яаж ч идсэн таргалахгүй байна гэнээ хахах....
-
Энд жилийн намар арай л эрс тэс эхэллээ дээ. 33 хэмээс 2-3 хоногийн дотор 12 болж уналаа. Дээр нь 5 өдөр өдөр шөнөгүй бараг л тасралтгүй бо...
Сайхан амраад бөөн эрч хүч үү? Бүтэн 2 сар жаргаад иржээ. Сонин сайхан ихтэй бичлэгүүд хүлээж байя.
ReplyDeleteТэгнээ сонин сайхан ихтэй бичлэг бичнээ
Delete