Oct 20, 2023

90 мин

За би бас амьдралдаа овоо хэдэн удаа массаж хийлгэж үзсэн хүн юм, тайланд массаж нилээд олон удаа, хятад, хамгийн сүүлд монголд бүүр Karlowy Vary-д мэргэжлийн эмчилгээний массаж хийдэг хүнээр массаж хийлгүүлсэн. Дундуур нь Physio германд нуруу өвддөг хүмүүст хийдэг. Саяхан найзууд массаж хийдэг хүүхэн ёстой сайн гээд байхаар нь очиж хийлгүүлж үзлээ, үзээгүйгээ үзэж, үхэр цамаа харайлаа гээд байхгүй юу хахах. За ёстой чанга хөгжимтэй тулдаа миний орилохыг сонсоогүй байх, хаана булчин чангарсан, хаана яаж дарахаа үнэн мэддэг мэргэжлийн хүн байна, тэгээд 90 мин ёстой нухуулуулаа даа. Hot stone хослож хийдэг юм байна, далны хооронд халуун чулуугаа хийгээд үрээд байдаг, зангирсан булчингуудыг тэгж сулладаг юм байна, дараа нь хэдэн булчингууд уян хатан гэж жигтэйхэн сайхан, зүүн талын мөр өвддөг байсан зүгээр болчихож. Баярлаж талархаж амьдарьёо. Дээр нь 90 мин гэхээр бүүр нэг сайхан жаргах юмаа нээрээ, халуун чулуу халуун гараар илүүлээд л необийтс хөгжимтэй ертөнцөөс ч бас нэг хэсэг тасрах юмаа. За нэг иймэрхүү

Oct 16, 2023

Шинэ долоо хоног

за ажилыг ч урамтай амжуулж байна шүү. Утасаа засуулах гээд өгчихсөн байсан, очиж авлаа, нэмэргүй засвар авахгүй зурагнуудыг чинь хүртэл сэргээж чадахгүй гэж байна. Ингээд будаа хайран зурагнууд минь ий ий. Нодлин монгол польш явсан гоё зурагнууд их байсан, хайран гэр бүлийнхний минь зурагнууд. Хувцас засдаг газар очиж шинэ авсан өмднүүдээ богиносгоно гэж явсаар байтал зун дуусаад сэрүү ороод энэ жилдээ өмсөхгүй болсон ч гэсэн янзлуулчихлаа. Хар цагаан Марлене Дийтрэх өмд авсан юм. Дээр нь сарлагын ноосон өмдны рензин бариад бсан сулруулаад гэдэсээр барьдаггүй болгочихлоо. Овоо хэдэн ноолуран цамцны тохой цоорсон тэрийгээ нөхүүлэх юм шүү. Онлайн банк утсан дээр байсан тул хэрэглэж чадахгүй, банк дээр очиж таблэт дээрээ суулгууллаа. Айпад-н дээрх зурагнуудаа бүгдийг янзаллаа, нэрлээд он оноор ялгачихлаа. За бүгдэд амжилт, шинэ долоо хоногоо үр бүтээлтэй өнгөрөөгээрэй!

Oct 9, 2023

Ажилсаг Аагий

За энэ хагас бүтэн сайнд ажилсаг Аагий болох шахлаа. Ipad-ныхаа зурагнуудыг янзаллаа, хэрэггүй зурагнууд, давхардаж орсон хэдэн мянган зураг байсан, Ибиза Намибяа-гийн зурагнуудаа ялгалаа салгалаа, 2019, 2020 оны зурагнууд гэхээр бас л олон жил болж байгаа юм. Хэрэглэдэггүй апп-ээ устгалаа. Кимчи сауркраут хийгээд дарчихлаа.
Өргөст хэмх дарах гээд бэлдээд давстай усанд сойгоод таьчихлаа. Гэрээ цэвэрлэлээ,хавар намрын хувцасаа, гуталнуудаа гаргаж бэлдлээ. Гэнэт сэрээд ажилсаг болчихдог юм заримдаа,даанч нэг их удахгүй юм доо зайлуул хахах, гэхдээ хичээнээ ингээд цаашаа гялалзаж байгаад шинэ он гарганаа. Өдөр бүр бага багаар амжуулаад байнаа. Одоо дасгал ёогоо хийнээ, ном уншина, бага утас ухна. Амжилт, шинэ долоо хоногийн мэнд!

Oct 7, 2023

10 сар

Зиак сонин сайхан сoжуу гажуу юу байна гээд л гэнэт ороод ирэхгүй юу? хахах За миний хувьд 9 сар асар их зугаалж идсэн уусан сар өнгөрлөө. Найзууд манайд ирж 7 хоноод, эндээс ахиад 7 хоног далайн эрэг дээр хамт 7 хонож идэж ууж ууланд алхаж сэлж наранд хэвтэж сноркэль болж байгаад гальт гэртээ ирж 5 хоночихоод ахиад найзуудтайгаа гэхдээ дан эрэгтэйчүүдтэй далай явлаа, куад мотоциклын ард сууж жижиг аралуудаар зугааллаа. Split, Trogir, Sibenik,Brac гээд зөндөө газар үзлээ. Оливийн тос, сарделэн, туна, prsut гахайн хиам, хар рисотто бүүр загасчингийн эхнэрээр хйилгэж идлээ. Хорват гэж улсын Адриатик сэа хэлээд байгаа юм шүү, би энд анх удаа энэ жил ирж үзэж байна, асар их олон км далайн эрэгтэй орон юм байна, за тэгээд л европын бараг л бүх ороноос ирж амардаг юм байна. Тэгээд далайн эрэг дээр салгалж явж байгаад утасаа усанд унагаад будаа. Уйлах инээх хоёр зэрэгцээд орилоод дуусаа, ашгүй найз доошоо орж 4-5 метрийн гүнээс гаргаж өглөө. Бүүр асаалттай бүх юм болж байна гээд баярлаад бсан хэдэн цагийн дараа нам. Тэгээд асдаггүй ээ, хайран зурагнууд минь, сүүлийн 3 жилийн амьдрал байсан юм. 24.000 зураг видеонууд. 10 сардаа бага идэж уугаад, ажил амьдралаа цэгцлээд2 явчихна гэсэн төлөвлөгөөтэй. За бүгдэд амжилт, би ч бас өөртөө амжилт хүсье!

Aug 1, 2023

Өрсөлдөгч

Өрсөлдөгч бага багаар ахиад байдаг би энд дандаа зугаалаад байдаг хахах. Энэ Саруул ухаан бүүр нэг ажилсаг хүн байх юмаа. Би яахав нэг уран зохиолын ном уншлаа, Хорват улсын Опатяа гэж хотод далайн эрэг дээр очиж 5 өдөр идэж ууж, наранд шарж хэвтлээ. Дээр нь баахан парти хэслээ. 9 сард 14 хоног амрана, энэ сардаа бас цөөн хоногоор нуур юмуу далай явна даа. Энэ япон улс амардаггүй юм биш үү та минь ээ. Яасан цөөхөн хоног ой явдаг юм Пиглетээ. Ер нь ажиглаад байхад их цөөхөн амрах юмаа, за германд ажилчид нь 28 хоног, хувиараа бизнес бол тэгээд л дураараа. Дээр асар олон амралтын өдрүүдтэй. Нэг иймэрхүү энэ жил сэрүүхэн зун болж байна даа байнга бороотой, за германд л дав, халуунаар үхээд байгаа гэсэн юув. Хүмүүс намрын хувцасаа гаргаж өмсөөд байна.

May 26, 2023

Мюнхэн явчихаад ирлээ

Зиак би жил бүрийн 5 сард Мюнхэн явдаг болоод удаж байнаа, ихэнхдээ идэж уух, дэлгүүр хэсэх найзуудтай уулзах зорилготой явдаг юм. Энэ жил зорьсон зорилгоо давуулан биелүүлээд ирлээ хахах Найзындаа очиж хонолоо, сайхан хууч хөөрлөө, дайлууллаа эрхлүүллээ. Amersee дагуулж явж алхлаа итали хоол идүүллээ, баярлалаа найзууддаа. Найзын хүүхдүүд овоо том болж, герман найз хүүхэн маань алимны бялуу хийж, бид очиж махтай махгүй хуушуур хамт хийлцээд идчихээд ирлээ. Бусад үед нь би зүгээр л дэлгүүр хэслээ, өдөрт 18км алхчихсан ч байх шиг, сүүлдээ дургүй хүрээд хоол идэх ресторан руугаа алхая гэнгүүт өө больё хөл өвдөж байна гээд метрогоор явлаа хахах. Дээр үед ер нь алхаад хөл өвддөггүй байжээ. Энэ жил бас нэг их шинэ ресторан, шинэ газар нэг их үзсэнгүй. Хотын төв рүү ойролцоо гайгүй буудалд буув, саунатай пүүлтэй, шинэ баригдсан буудал байв. Euro Grand гэсэн байхаа. Энэ жил гүйэмөн хүйтэн байлаа, би өвлийн малгайгаа авч явсан аминд орлоо, 5 сарын дундуур энэ олон жил явахад арай л ийм хүйтэн байгаагүй ээ. Одооноос европд овоо дулаарч байнаа. Надаар иймэрхүү сонинтой байна даа.

Feb 27, 2023

Спиртлиг биш спортлог амьдарч байна

За он гараад ёстой алан гэчихсэн алж байнаа гэхгүй юу хахах. худлаа худлаа Долоо хоногийн 2 өдөр Мягмар Пүрэв гарагт спорт гимнастик хийгээд гялалзаж байнаа би энд, даан ч хийж дуусаад спирт уучихаад байх юм хахах. Найзуудтайгаа хамт явж байгаа юм, дуусаад сууж юм уух уу гэхээр уучих юм, тэр дэмий юм, тэрнээс бол ёстой үсэрч зовхчоод хөөрхөн юм болох юмаа. Царайлаг багшийгаа дагаад үсрээд байх юм, дээр нь гараа нэмээд хөдөлгөнө, эхлээд амаргүй байсан одоо овоо сурч байна шүү. Тэгээд хиллүүлээ, нүүгээд жин үздэг хилээ олохоо бсан тул бас сайн тал байнаа, таргалж турж байгаагаа өдөр болгон үзэхгүй. Намайг сайн байна, булчин шөрмөснийхөө хувийг ихэсгэ, наснаасаа 6 насаар залуу байна гэлээ,илүүдэл өөх гэдэсний өөх бага бна гэнээ. Тэгэхээр үсээ будчихвал бүүр 10 насаар залуу харагдах нь байна гэж багш найзуудаа инээлгэв. Кофегоо багасгаад хагас бүтэнд уудаг боллоо, энэ ч яахав амархан, нэг их донтоогүй учир хааяа гадуур өдрийн хоол идэхдээ эсперессо уучнаа. Мача цай эсвэл бүлээн нимбэгтэй ус зөгийн балтай ууж байгаа. Шинэ газар ажил гэр тусдаа болсон учир өдрийн хоолыг байнга гадуур идэж байна, заримдаа гоё хоол заримдаа мияа хоол идээд амьдарч байнаа. Саруул ухааныгаа дуурайгаад ном уншиж байгаа гэхдээ шалихгүй ээ. Бүгдэд амжилт!

Sting Konzert in Pula Arena

За Стинг концерт үзлээ, том эртний арена юм, асар халуун өдөр том том чулуунууд халчихсан хэдийгээр орой 8 цагт ч гэлээ халуун байлаа. Хамтл...