Feb 24, 2022
Валентин 2022
Нуурын эрэг дээр Woinski spa гэдэг буудал дээр тэмдэглэв. Тэмдэглэв ч гэж дээ бид ямар тэмдэглэдэг биш энэ удаа ингэж таарлаа. Буудлын ажилчид нь хөөрхөн хичээгээд улаан чимэглэл ширээн дээр тавьчихажээ.
Гоё хоол идэж пиво уулаа, саунад орж жаал сэлэв. Нойтон сауна нь бас ажиллаж байв, крона гээд хаа сайгүй нойтон саунагаа хаачихсан байсан, эднийх ажиллаж байв. Нэг сул тал нь польшид саунад хувцастайгаа ордог юм байна, пластик, хуванцар хувцастай халуун газар хөлс гаргана гэхээр яаж эрүүл байхав. Хүн цөөхөнтэй тул нүцгэн л саунад орлоо.
Feb 19, 2022
Үсний боолт
Зиак ахиад польш явчихаад ирлээ, явахдаа бодон бодсоор үсний боолтоо мартаад явсан байлаа. Уул нь үсний боолт байнга хэрэглэдэггүй юм, миний үс урт болохоор өрөөр нь зангидаад боочихдог юм. Тийм болохоор л мартчихаж, польшид очоод үсчинд ороод үсээ тайруулаад зангидаж болохоо больчихлоо хахах. Тэгээд 4-5 км хол байдаг зах орж үсний боолт авахаар алхлаа, очлоо асуулаа захыг хэд ч тойров. Сүүлд нь нэг худалдагч охин энд үсний боолт байхгүй зардаггүй юм гээд 2 резин өглөө. Хотын төв рүү нь орж боолт авахаар алхлаа, ядаж бүтэн сайн таарчих юм, сүүлдээ залхуу хүрээд боолтоо болиод кафе байхаар нь орж жаал сууя гэж бодлоо. Маскаа марчихсан тул за маск асуугаад лай болох байх гэж бодсон ч орлоо. Масктай маскгүйг сонирхож байгаа хүн алга, нилээд олон хүн маскгүй байна лээ. Тэгээд пиво кофе жижиг торт захиалж идлээ.Валентин маргааш нь байсан учир бөөн зүрхээр чимчихсэн гоё кафе байв, хэзээ хамгийн сүүлд кафенд орсоноо санахгүй байна гэхээр их удсан байж таарч байна шүү.
Польш улс нт үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг хэрэглэдэг ба түүнийг нь слоти гэнэ. Би аль хэдийнэ ёврод шилжсэн гэж бодсон үгүй байна лээ. Дээр нь германаас за бараг л бүх юм хямдхан юм доо. Хүнс, бензин, байр, буудал байшин гээд л. Кафенд ороод төлсөн төлбөрийн хуудасныхаа зургийг авлаа.
Feb 13, 2022
Croissant
Амьдралдаа анх удаа үнэн гоё амттай croissant (монголоор юу гэж нэрлэдэг юм бол?) идэж үзлээ, манай хотод байдаггүй нь аз юм даа, тэрнээс өдөр болгон авч идэхгүй юу. 1 сарын сүүлээр Констанц хот яваад тэнд санамсаргүй олж идлээ. Би уул нь овоо л хэдэн янзаар идэж үзсэн юмсан, парис, францын өмнөд хэсэгт, олон янзын буудалуудад гээд л байнга ороосон боовыг (өөрөө ингээд орчуулчихая хахах) авч идсэн юм.
Ахиж Констанц орохоороо өдөр болгон авч иднээ. Та нараас бас Констанц орвол авч идээрэй гээд хаягыг ба оруулав. Хамгийн сүүлийн зураг мэхээртэй бялуу. Би дургүй нөхөр дуртай тул авч идсэн. Сайхан амраарай!
Feb 7, 2022
2022 оны сандаалнууд
Сүүлийн 3-4 жил арьсны өнгөтэй хөлд эвтэйхэн холгодоггүй хөнгөхөн намхан сандаал хайгаад олдоггүй шүү. Ядаж байхад миний хөл их амархан холгоно, хотоор өдөржин алхана гэж хамгийн хөлд эвтэйхэн гутлаа өмсөж гараад л 10 мин дараа гутлын дэлгүүрээс биркен сток, флип флоп аваад өмсөнө шүү дээ. Хайсан хүн олно гэгчээр онлайн дэлгүүрээс овоо хямдралтай байхаар нь 4 сандаал захиалаадахсан чинь дөрвүүлээ таалагдаад дөрвүүлэнг нь авахаас өөр арга алга. Арай шуналтай юу айн хахах
За зун хурдан болоосой!
Jan 28, 2022
Амин тос Дотера
За миний хувьд амин тосыг аль 2017 оноос хэрэглээд эхэлсэн тул овоо мэдээлэлтэй гэж өөрийгөө боддог тул энд тэндхийн уулзалтанд ордоггүй, дээр нь онлайн курс худалдаж авсан учираас сүүлийн үед сонирхоогүй юм. Харин найз бүсгүй би Дотерагаас тос авч байгаа гэхээр нь би ч бас тос авяа гээд өчигдөр тос танилцууулах уулзалтанд суулаа.
Ер нь бол мэддэг л юмнуудыг ярьж байна, жаал толгой дохиж суулаа.
Шинээр хоол хүнсэндээ тосноос хэрэглэдэг юм байна, нимбэг, жүрж орегано-оос ганц дуслыг хийхэд л хоолонд ууж байгаа усанд тосонд амт ороод явчих юм байна.
Гэр ахуйн цэвэрлээгээний бодисоо өөрсдөө хийдэг хүмүүс бас хольчихвол гоё үнэртдэг л гэнэ. Би банны өрөөний шингэн цэвэрлэгчийг өөрөө хийж үзсэн заавал элдэв үнэр оруулах шаардлагагүй гэж боддог.
Авах тоснууд: Weihrauch арц, Nelke лиш (ч гэдэг башир ч гэдэг гэнэ) Thymian ганга, Teebaum tea tree
Жижиг шилнүүд байдаг юм байна, тосноосоо тасалж аваад хийдэг, ийш тийшээ аялалд явахад хэрэгтэй эд байна, захиалчихлаа. Амин тос арц нь асар үнэтэй юм байна, том шилтэй нь 70 гаран ёвро гэж байна. Гараар хийсэн саван ном бэлгэнд авлаа. За нэг иймэрхүү
Jan 27, 2022
Замд уудаг цай
Дээр үед энд тэнд Хонг Конг Бээжинд явж байхад хятад авгайнууд шилэн саванд цай хийгээд барьчихсан явахаар нь гайхдаг байлаа. Лай байгаадаа халуун наранд цай гартаа санжигнуулаад бариад явна гэж боддог байлаа.
Хэдэн жилийн дараа одоо өөрөө ингээд литрийн шилэн саванд цай хийчихсэн ийш тийшээ аваад явна гэж төсөөлөөгүй явжээ. За яагаад замд явж байхад бар ресторанд цай захиалахаар дандаа элдэв хортой өнгө будаг үнэр оуулсан хямдхан дүрдэг цай халуун устай авчирч өгдөг, ус нь заримдаа бүв бүлээхэн ч байх шиг. Сая польшд бүүр цай захиалаад дэмий юм байна гэж бодов, аз болж өөрийнхөө цайтай явсан тулдаа найруулаад уув.
Энэ цайнд 7 янзын эмийн ургамал орсон бөгөөд, их гашуун цай,гашуун амт элэг цөс гэдсэнд сайн тул би байнга ууж хэрэглэдэг юм.
Jan 25, 2022
Хариад идэх хоолнууд
элэг өөхтэй ил гал дээр шарж иднэ
өрөм талх боорцгон дээр тавьж иднэ
хонины толгой чанаж иднэ
бууз хуушуур цуйван
хонины мах чанаж иднэ
ногоотой шөл
гурилтай шөл
битүү шөл хамгийн бага дүүгээрээ хийлгэж иднэ
хонины гэдэс чанаж иднэ,үлдэгдэлээр гэдэсний бууз хийж иднэ
нэрс түүж иднэ
айраг, сүүтэй цай, шимийн архи ууна
Улаанбаатарт идэх хоолнууд:
гоё со хоол
гоё хятад хоол
Өмнө говьд: Ингэний хоормог ууана, алдартай хармаг жимсийг нь олж иднэ
Өөр идчихээр юу байдаг билээ ч гэх шиг хахах
Өлссөн мацаг барьж байгаа хүний бичлэг болой
Subscribe to:
Posts (Atom)
Sting Konzert in Pula Arena
За Стинг концерт үзлээ, том эртний арена юм, асар халуун өдөр том том чулуунууд халчихсан хэдийгээр орой 8 цагт ч гэлээ халуун байлаа. Хамтл...
-
Hier sind meine Outfits in November, Ich mag Num 1. Welches gefällt euch am besten? Here are outfits in November, I like num 1. Whic...
-
Hi girls, I´m back from Mauritius, it is over now,14 days of eating, drinking, swimming, sleeping and lying on sunbed. It was lovely there, ...
-
I hope, you had a great weekend so far, it might be the hottest weekend we had in Germany. So here are my outfits...